Дэлхий дахинд
БНСУ: Цуврал алуурчныг 34 жилийн дараа олж шүүжээ
Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн удаан эрэн сурвалжилсан, хамгийн олон хүнийг сэжигтнээр татсан хэргийн буруутан Сувон хотын шүүх хурал дээр “Намайг барилгүй ийм удсанд би өөрөө ч маш их гайхсан” хэмээн хэлсэн байна. Өдгөө 57 настай тэрбээр өчигдөр/2020.11.2/ өөрийнх нь оронд хилс хэргээр 20 жил хоригдсон Юн Сун Ёгийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралд оролцсон аж. Юн Сун Ё 2008 онд суллагдсан ч ялын тогтоолыг хүчингүй болгохын төлөө шүүхэд гомдол гаргасан нь энэ юм.
И Чүн Жэ 1986-1991 оны хооронд Хуасон хотод 14 эмэгтэйг хүчирхийлж, балмадаар хөнөөсөн гэнэ. Тус сэтгэл сэрдхийлгэм хэргээс болж цагдаа нар 21 мянган хүнийг сэжигтнээр татаж, хоёр сая гаруй цаг ажиллажээ. Шүүх хурал дээр И Чүн Жэгээс тухайн үед хэрхэн сэжиглэгдээгүй үлдэж чадсаныг асуухад “Би одоо ч түүнийг сайн ойлгодоггүй. Гэмт хэргүүд үргэлж миний эргэн тойронд гарч байсан. Би хэргээ нуух гэж нэг их хичээдэггүй байсан болохоор хурдан баригдана гэж бодож байлаа. Тухайн үед олон зуун цагдаа хаа сайгүй холхилдож байсан. Тэр байтугай надтай нүүр тулсан ч өөр хүний тухай асуудаг байсан. Мөн нэг удаа намайг баривчилсан ч шалтгаан нь ердөө иргэний үнэмлэхээ биедээ авч яваагүйнх байсан. Тэр үед яагаад тийм хэргүүд үйлдсэнээ сайн мэдэхгүй юм. Би юу ч төлөвлөөгүй, бэлдээгүй” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр өөрийнх нь үйлдсэн хэргээс болж хилсээр буруутгагдсан, сэжиглэгдсэн бүх эрчүүдээс уучлал хүсчээ. Хэрэгт сэжиглэгдэж байсан хүмүүсийн дөрөв нь сэтгэлзүйн дарамтад орж амиа егүүтгэсэн гэдэг. Хурлын төгсгөлд “Би хохирогчдын гэр бүлийнхний сэтгэл бага ч гэсэн амраасай гэсэндээ хэргээ хүлээж, хэргийнхээ талаар нарийвчлан тайлбарлахаар шийдсэн юм. Би үлдсэн бүх насаараа өөрийнхөө үйлдэлд гэмшиж, нүгэлээ наминчлан амьдрах болно” хэмээн хэлжээ.
Болсон явдлын тухай “Паразит” киноны найруулагч Бун Жүн Хо 2003 онд “Аллагын дурсамжууд” кино бүтээж байсан билээ.
Эх сурвалж: TELEGRAPH
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө