Дэлхий дахинд
Энэтхэгт зургадугаар сарын 9-нд асч эхэлсэн гал унтраагүй байна
Энэтхэгийн зүүн умард хэсгийн Ассам мужид амьдардаг гурван хүүхэдтэй, өрх толгойлсон ээж Лабаня Сайкиа зургадугаар сард төрийн өмчит “Oil India Limited (OIL)” компанийн хийн худагт гараад, өдгөө 150 өдрийн турш ассаар байгаа галд өөрийн гэр, амь зуудаг байсан жижигхэн дэлгүүрээ алджээ. Тэрбээр гэр, дэлгүүр хоёрыг дахин барьж болно хэмээн бодож, өөрийгөө тайвшруулж байгаа ч тэнгэрт хальсан нөхрийнх нь зургууд шатаж үгүй болсонд хамгийн их харамсаж буй аж.
Гал энэ оны зургадугаар сарын 9-нд дэлбэрэлтээс болж анх ассан бөгөөд өдгөө 150 орчим өдөр өнгөрч буй ч унтраагүй хэвээр байгаа юм байна. Галыг унтраахыг оролдсон гурван хүн нас барж, ойролцоох тосгодын 3000 орчим хүн орон гэрээ орхин, хоргодох байранд оржээ.
Цаг хугацаа өнгөрөх хэрээр хүмүүс гэр гэртээ эргээд очиж эхэлсэн ч хоргодох байранд буй хүмүүсийн тоо дорвитой буурахгүй байгаа аж.
“Галаас үүдэлтэй халуун, утаа, байнгын чанга чимээ энэ хавийг аймшигтай болгож байна. Нутгийн уугуул маш олон иргэн айдас түгшүүрт автаж, хоолны дуршилгүй болох, нүд түлэгдэх зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудалд орж байна” хэмээн нутгийн сэтгүүлч Навантик Уран ярьжээ.
“OIL” компаниас галд орон гэрээ алдсан 12 гэр бүлд яаралтай тусламж болгон 2.5 сая рупи буюу 33858 ам.доллар өгсөн бөгөөд цаашид сар бүр 50 мянган рупи өгөхөөр болсон байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө