Дэлхий дахинд
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд монголчууд “саналаа өгөв”
Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас АНУ-ын 59 дэх удаагийн сонгуулийн явцыг хөндлөнгөөс ажиглах арга хэмжээг өнөөдөр (2020.11.04) Шангри-Ла зочид буудлын Их танхимд зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд бусад улс орнуудын Элчин сайдууд, Монгол Улсын улс төр, эдийн засаг, иргэний нийгэм, шашны төлөөллүүд болон хэвлэл мэдээллийн ажилтнууд өргөнөөр ирж оролцов. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочдод АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн түүх болон сонгуулийн системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн зочид АНУ-ын 59 дэх удаагийн сонгуулийн загвар санал хураалтад оролцож, өөрсдийн дэмжиж буй нэр дэвшигчийнхээ төлөө саналаа өгөв.
Элчин сайд Майкл Клечески сонгуулийн үйл явцыг ажиглах арга хэмжээний талаар үг хэлж, оролцож буй зочидтой сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
“Сонгууль бол америкчуудын хувьд ардчиллын үнэ цэнийг мэдрүүлэх маш чухал үйл явц юм. Монгол Улсын хувьд ч мөн адил юм. Сонгууль бол нэг өдрийн үйл ажиллагаа бус, маш удаан хугацааны цогц үйл ажиллагаа билээ. Бидний хувьд дөрвөн жилд нэг удаа тохиодог төрийн тэргүүнээ сонгох чухал сонголтоо хийж байна. Энэхүү сонгуулийн үйл явцыг ажиглахаар олон хүн цугласанд үнэхээр их догдолж байна. Сонгуулийн үр дүнг хэн ч урьдчилан таамаглах боломжгүй. Хэн нь ялагдаж, хэн нь ялахаас үл хамааран амьдрал хэвийн үргэлжилнэ. Ямартай ч ардчилал гэдэг бол олон талт үзэл бодлыг шингээж байдаг зүйл учир хэн ч ялсан бай ирээдүй цаашид улам гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэж байна” хэмээн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески ярилаа.
Тэрбээр Монгол Улсад томилогдон ажиллаж байгаадаа баяртай байдгаа илэрхийлээд, АНУ болон Монгол Улсын бат бэх харилцаа нь хоёр улсын ардчилсан нэгдмэл үнэт зүйлстэй салшгүй холбоотойг онцлон тэмдэглэв. Мөн АНУ нь Монгол Улсын сайн гуравдагч хөрш байсаар ирсэн, цаашид ч байсаар байх болно гэж онцолсон юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө