Дэлхий дахинд
Байден, Трампын аль нь Монголд ашигтай вэ!?
АНУ-д яг одоо Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Удахгүй санал хураалт дуусаж, санал авах хэсгийн хороод хаалгаа барина.
Одоогийн байдлаар Жое Байден сонгогчдын саналаар илүү явж байна. Гэхдээ сонгогчдын коллегийн санал эцсийн шийд байдаг гэдгийг мартаж болохгүй. Энэ бол Америкийн онцлогоо шингээсэн сонгуулийн систем. Систем ярьж нуршихаас илүү хэн нь гарвал ашигтай вэ, ялангуяа монголчуудад ашигтай вэ гэдгийг товч тайлбарлая. Сүүлийн хэд хоног сошиал хуудсаар сэвсэн шиг Байден гараад ирвэл Монгол Улс балран доройтоод, Трамп гараад ирвэл мандан дэвжинэ гэсэн үг биш. Чухамдаа аль нь ч гарсан гуравдагч хөрш гэдэг жаазан дунд, стратегийн түншлэл гэдэг тайлбартайгаар ирэх жилүүдэд дэлхий дахинд харагдах болно.
БАЙДЕНЫ БАРИМТЛАХ БОДЛОГО
Ардчилсан намаас нэр дэвшигч Жое Байден БНХАУ-тай хийж буй худалдааны дайнд их гүрний байр сууриар хандана гэдгээ тайлбарлаж байна. Тав илүү жил үргэлжилж буй худалдааны маргаанд АНУ одоог болтол ямар нэгэн тоймтой шийд гаргалгүй байсаар өдийг хүрсэн. Үүнийг зарим шинжээчид “шинэ хүйтэн дайн” гэж томьёолж буй. Байден нэн түрүүнд Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж үүнийхээ хүрээнд БНХАУ-тай худалдааны гэрээ байгуулна гэдгээ зарласан. Өөрөөр хэлбэл нүүрстөрөгчийн давхар исэл ихээр ялгаруулдаг нүүрсний салбарт харилцаагаа алгуур зогсооно гэж зарласан. Тээврийн зардал, нүүрсний чанар зэргээс шалтгаалан АНУ-ын коксжих нүүрс Хятадын зах зээл дээр эрэлттэй байдаггүй. Тиймээс ашиг орлого гэхээсээ алдагдал хүлээдэг салбарын нийлүүлэлтийг зогсооно гэсэн нь АНУ-ын дотоодод ухаалаг бодлого гэж магтан сайшаагдаж байна. Байдены хүсэж байгаагаар 2030 он гэхэд нүүрсээр ажилладаг уламжлалт цахилгаан станцын тоог цөөлж эхлэх бөгөөд 2050 он гэхэд АНУ уламжлалт цахилгаан станцгүй болно гэж зорьж байгаа. Тиймээс Байден засгийн эрхэнд гарах юм бол сэргээгдэх эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг сайжруулна гэж амласан. Энэ бол их гүрний хувьд Парисын гэрээний хүрээнд гаргаж буй хамгийн зоригтой алхам.
Байден нэн түрүүнд Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж үүнийхээ хүрээнд БНХАУ-тай худалдааны гэрээ байгуулна гэдгээ зарласан.
АНУ-ын хувьд Трампын засаг захиргааны үед БНХАУ-ын нөлөөллийг сулруулах зорилгоор Энэтхэг номхон далайн бүс нутаг гэж ази тивийн бүс нутгийн харилцааг ерөнхийд нь тодорхойлсон. Байден хэрэв ялах юм бол асуудлын хүрээг Энэтхэг гэж хязгаарлахгүй. БНХАУ-ыг сөрөн зогсохоос илүүтэй хүчирхэгжлээс нь ашиг хүртэх замаар хөгжинө гэж үзэж буй. Гэхдээ БНХАУ-д шууд найр тавиад буугаад өгнө гэсэн үг биш гэдгийг Байден анхааруулсан. Яг ямар бодлого баримтлах нь одоогоор тодорхойгүй байна.
ТРАМПЫН БАРИМТЛАХ БОДЛОГО
Ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, коронавируст цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг түргэн хугацаанд гэтэлгэхэд түүний ирэх жилүүдийн бодлого чиглэгдэнэ. Гэхдээ олон нийтээс ихээхэн шүүмжлэл дагуулсан Мексикийн хил дагуух ханыг үргэлжлүүлнэ гэдгээ зарласан бөгөөд Израил, Турк улстай нааштай байгаа харилцаагаа улам өргөжүүлнэ гэж мэдэгдсэн. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгоход ихээхэн анхаарна гэдгээ ч зарлаад байна. Парисын гэрээний хэрэгжилтийн тухайд Байдены баримталж буй бодлогын яг эсрэг нь Трампын бодлого.
Хойд болон Өмнөд Америкийг багтаасан “Бүс ба зам” шиг санаачилга боловсруулж тивийнхээ буурай орнуудыг тэтгэсэн нь АНУ-д ашигтай гэж нэг бус удаа мэдэгдэж байсныг нь харвал түүний гадаад харилцааны бодлого аль зүгт чиглэгдэх нь тодорхой харагдана.
Тэрээр цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэдэг нь бизнесийн бүлэглэлүүдийн оролцоотой хийж буй тархи угаалт гэж улаам цайм мэдэгддэг. Тиймээс Трамп засгийн эрхэнд байгаа тохиолдолд Парисын гэрээний хэрэгжилтийг хангахгүй, уламжлалт цахилгаан станцын тоог цөөлөхгүй. БНХАУ-ын хүчирхэгжлийг бууруулахын тулд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар толгойлуулсан ажлын хэсэг байгуулж Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг улсыг хамарсан бодлогын зөвлөл байгуулахаар хичээж буй. Түүнчлэн бага чулуугаар том чулууг цохихын тухайд ардчилсан чиг баримжаатай ч ядуу буурай улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэх бодлого баримтална гэдгээ зарлалаа. Хойд болон Өмнөд Америкийг багтаасан “Бүс ба зам” шиг санаачилга боловсруулж тивийнхээ буурай орнуудыг тэтгэсэн нь АНУ-д ашигтай гэж нэг бус удаа мэдэгдэж байсныг нь харвал түүний гадаад харилцааны бодлого аль зүгт чиглэгдэх нь тодорхой харагдана.
МОНГОЛД ЯМАР АШИГТАЙ ВЭ?
Үнэндээ аль нь ч гарсан бай ялгаа гэхээр зүйл байхгүй. Их гүрэн Монгол Улстай хэрхэн хандаж ирсэн тэр л хандлагаараа ирэх жилүүдийн харилцаа үргэлжилнэ. Монгол бол АНУ-ын тухайд хамгийн ашиггүй хамтрагч. Учир нь олон улсын тавцанд эзлэх нэр хүнд, үйлдвэрлэлийн даац, эдийн засгийн багтаамжаараа АНУ-ын нэг мужтай ч дүйхгүй. Гагцхүү АНУ харилцах гээд байдгын цаад шалтгаан нь геополитикийн асуудал байсан. Цаашдаа ч тийм байна. Нэг талд нь автократ шинж чанартай ОХУ, нөгөө талд нь дэлхийн хамгийн том эдийн засаг болно гэсэн хүлээлттэй БНХАУ байгаа нь АНУ-ын харилцах гээд байдгын гол шалтгаан юм. Гуравдагч хөршийн сайн харилцааг дэмжих замаар ОХУ болон Хятадын балансыг хадгалах гол хөшүүрэг нь Монгол Улс гэж харж байгаа. Тийм ч учраас Иж бүрэн стратегийн түншлэлд шилжихээр болж өнгөрсөн сард Конгрессоор албан ёсоор батламжлав. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер шинээр сонгогдсон даруйдаа Монгол Улсад айлчилж батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг ирэх жилүүдэд шинэ шатанд гаргах саналыг бидэнд тавьсан. Ялангуяа зэвсэглэлийн баазыг нэмэгдүүлэх, алба хаагчид солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Үнэндээ аль нь ч гарсан бай ялгаа гэхээр зүйл байхгүй. Их гүрэн Монгол Улстай хэрхэн хандаж ирсэн тэр л хандлагаараа ирэх жилүүдийн харилцаа үргэлжилнэ.
Хүссэн, эс хүссэн ч АНУ Монголтой ямар нэгэн байдлаар харилцаагаа бүр дээш гаргаж хөгжүүлдэггүй юм аа гэхэд энэ түвшиндээ тогтоон барих болно. ОХУ болон БНХАУ-тай хэрхэн харилцахаас АНУ-ын ирэх жилүүдийн бодлого, дэлхийн тавцан дахь нэр хүнд шалтгаална. Аль болох удаан хугацаанд дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрэн байх нь АНУ-д ашигтай. Тиймээс ч Монгол Улсыг Энэтхэг, номхон далайн бүс нутгийн харилцаан дахь хамгийн чухал улс гэж тодорхойлсон юм. Зайлшгүй дурдах ёстой бас нэг зүйл байгаа нь АНУ ирэх жилүүдэд Монгол Улстай худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхээ зарласан. Ялангуяа өндөр чанарын ноос ноолуурын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд монгол малчидтай хувийн холбоо тогтоож өөрийн гэсэн брэнд бий болгосон таван ч гарааны бизнес АНУ-д бий. Тиймээс ноос, ноолуурын салбарыг дэмжих, зарим бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх хүлээлттэй байна.
Өнгөрсөн дөрвөн жилд болж өнгөрсөн энэ бүх амжилт Трампын засаг захиргаатай шууд холбоотой. Одоо болж буй сонгуульд аль нь ч ялсан бай хоёр улсын хооронд байгуулсан стратегийн түншлэл хэвэндээ л байна. Гагцхүү хурдан хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагаатай байх уу, дахиад дөрвөн жил өнгөрсөн 30 жил шиг харилцаатай байх уу гэдэг нь л шийдэгдэнэ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө