Дэлхий дахинд
Байдены ялалт Оросын үл хөдлөхийн зах зээлд нөлөөлнө гэв
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден ялвал Оросын эсрэг авах эдийн засгийн хориг улам чангарч, энэ нь санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэн улмаар Оросын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөрөнгө татах чадварыг бууруулах магадлалтай хэмээн санхүүгийн шинжээчид таамаглаж байна.
Kalinka Group-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Екатерина Румянцевагийн хэлснээр хэрвээ Байден гарвал ханшийн өөрчлөлт рублийн эсрэг байх төдийгүй Оросын эсрэг хориг арга хэмжээг улам чангатгана гэдгээ Байден сонгуулийн кампанит ажлын үеэрээ мэдэгдсэн зэрэг нь Оросын хөрөнгө оруулалтын орчинд муугаар нөлөөлнө гэжээ.
Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчид Оросын үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс хөрөнгөө эрчимтэй татаж байгааг Екатерина Румянцева хэлж байна. Тиймээс Байдений ялалтын дараа үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх гадаадын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 1-2 хувьд байх болов уу хэмээн тэр таамаглаж байна.
Knight Frank компанийн удирдах түвшний түнш Алексей Новиковын хэлснээр 2020 онд Орост орсон гадаадын хөрөнгө оруулалт 10 хувиас хэтрээгүй байна. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт ийм бага хэмжээтэй байгаа нь сайн, муу хоёр талтай байна гэв. “Гадаадын хөрөнгө оруулалт бага байгаа нь Оросын зах зээлийг барууны зах зээлтэй харьцуулахад багтаамж багатай болгож байгаа ч гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарахгүй байна гэдэг нь гадаад орчны аливаа эрсдлээс хамаарахгүй болгож байна” хэмээн тэр хэллээ.
2020 он гарснаас хойш рублийн ханш тогтмол уналттай байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд нөлөөлж байгаа, энэ шалтгаан мөн нефтийн үнэ унаж байгаа зэрэг нь Байдены ялалтад нөлөөлнө хэмээн Алексей Новиков үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн багадаа зургаа, ихдээ есөн сарын дараагаас Оросын зах зээлд нөлөөлнө гэж Colliers International компанийн Хөрөнгийн зах зээлийн газрын захирал Денис Платова үзэж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө