Дэлхий дахинд
Найзыгаа хамгаалж, толгойдоо хутгалуулсан эр цахим сүлжээнд “баатар” хэмээн өргөмжлөгджээ
АНУ-ын Нью Жерси мужид 25 настай Келвин Ли хэмээх залуу “баатар” хэмээн өргөмжлүүлж байна. Учир нь тэр хүчирхийлэлд өртсөн найзыгаа хуучин найз залуугаас нь аврахын тулд амь насаа үл хайхран тэмцжээ. Түүний найз Линда өнгөрсөн сарын 14-ний өдөр хуучин найз залуу болох Жордан Хэмм гэгчийн халдлагад өртсөн байна. Жордан Хэмм Линда руу хутга барин дайрахад Келвин урдуур нь орж, гавлын ар хэсэгтээ хутгалуулжээ. Улмаар яаралтай эмнэлэгт хүргэгдэж 20 гаруй оёдол тавиулсан байна. Мөн түүний зүүн гарны шөрмөс тасарчээ.
Сэжигтэн 23 настай Жордан Хэмм хэрэг үйлдсэн өдрөө Нью Брунсвик өртөөн дээр галт тэргэнд дайруулсан байдалтайгаар олдсон байна. Цагдаагийнхан түүнийг амиа хорлосон эсвэл осолдсон эсэхийг шалгаж байгаа аж. Энэ хэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж Кельвины хагалгааны зардалд хандив цуглуулах аяныг эхлүүлсэн байна. Одоогоор хагалгаанд шаардлагатай 25 мянган долларын 11 мянга гаруй нь цуглараад байгаа аж.
Түүний авга ах Жефф BBC-д өгсөн ярилцлагадаа “Келвин хүнд нөхцөл байдалд зоригтой байж чадсан. Тэр халдагчтай тулалдаж, найзыгаа хамгаалсан. Хэрэв тэр зоригтой хөдлөөгүй бол нөхцөл байдал улам хүндрэх байсан байх. Би дүүгээрээ бахархаж байна” гэжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө