Дэлхий дахинд
Коронавирус илүү АЮУЛТАЙ болж хувьсжээ
Данийн цусны төв болон Анагаахын хүрээлэнгийн судалгаагаар коронавирус хувьсахдаа илүү аюултай болж хувьссан тухай мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт тус улсад коронавируст “ковид-19” вирус усны булгад хувьсаж байгаа талаар мэдээлсэн юм.
Ингэснээр тус улсын булганы тоо толгойд нөлөөлөөд зогсохгүй, цаашид булгаас хүнд халдах илүү аюултай болж хувьссан байна.
Данийн үндэсний цусны төв энэ төрлийн халдвар авч, одоогоор бүртгэгдээд 12 хүний цусанд шинжилгээ хийж улмаар халдварлах хурд, шинж тэмдэг хүндрэх түвшин нь “ковид-19” вирусний үндсэн халдвараас илүү болохыг тогтоосон байна.
“Ямар ч байсан Дани улсад энэ төрлийн халдвар их хүнд тусна. Шинээр вакцин гарган авсан ч булгад хувьссан вирусийг устгаж чадахгүй байж болох юм. Дэлхий даяар халдварлавал хөнөөл нь их байх боломжтой” гэж Данийн үндэсний цусны хүрээлэнгийн халдвар өвчний тасгийн захирал Каре Мөлбак ярьжээ.
Одоогоор үүнтэй ижил судалгааг Скандинавын хойгийн бусад орнуудад эхлээд байна.
Дани улсын тухайд аюултай гэж үзсэн 15 сая булгыг устгалд оруулж, булгын арьс үйлдвэрлэлээ тодорхойгүй хугацаанд зогсоогоод байгаа юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр9 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө