Дэлхий дахинд
Халуун хэмжих заалтаа улиралдаа нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй
Коронавирусийн халдвар авсан эсэхийг мэдэх хамгийн энгийн арга нь биеийн халуун хэмжих бөгөөд улс орнууд түгээмэл хэрэглэж байна. Гэхдээ улс орнууд онцлогтоо тохируулан биеийн хэвийн халуун хэд байх вэ гэдгээ шийдэх ёстой хэмээн Оросын “2К” инженерингийн зөвлөх үйлчилгээний компанийн захирлуудын зөвлөлийн дарга Иван Андриевский Sputnik радиод ярьсан байна.
“Олон нийтийн газар биеийн дулаан хэмжих төхөөрөмж байрлуулж, үйлчлүүлэгч бүрийн халууныг лазер хэмжигчээр хэмжих нь халдвартай хүнийг шуурхай илрүүлэх арга мөн. Зөвхөн COVID гэлтгүй бусад халдварт өвчнийг ч эрт илрүүлэх боломжтой. Гэхдээ одоо Орост хүйтний улирал эхэлж байгаатай холбооотойгоор хэмжих заалтаа эргэн харах хэрэгтэй. Гадаа хүйтэн орчноос дулаан газарт орж ирсэн хүний биеийн халуун 36,6 зааж байгаа бол үнэн хэрэг дээрээ 37,6 юм уу, түүнээс илүү байх магадлалтай” хэмээн Иван Андриевский хэллээ.
Дулаан газарт орж ирсэн хүний биеийн халууныг 3-5 минутын дараа үзэх, эсвэл хэвийн халууны хэмжүүрийг бага зэрэг нэмэгдүүлж тооцох хэрэгтэй хэмээн тэр санал болгожээ.
“Өвлийн улиралд дулаан газарт орж ирсэн хүний биеийн халуун 36,9-37 зааж байгаа бол тухайн хүн хэвийн биш халуунтай гэж үзэх хэрэгтэй” гэж Иван Андриевский мэдэгджээ.
РИА НОВОСТИ
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр9 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө