Эдийн засаг
I-X сард суудлын автомашины импортын тоо жилийн өмнөхөөс 24.1 хувиар буурчээ
Цар тахлын улмаас бизнесүүдийн үйл ажиллагаа саатсан ч оны эхний 10 сард суудлын автомашины импорт 46.3 мянга орчим болж, жилийн дүнгээр 24.1 хувиар буурсныг Гаалийн статистик харуулж байна.
Харин үнийн дүн нь 245.4 сая ам.доллар болж, 34.3 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл үнийн дүн нь тоо хэмжээнээс илүү эрчтэй буурсан байгаа нь хямд үнэтэй автомашины импорт нэмэгдсэн байж магадгүй гэж үзэхээр байна. Үүнийг улсаар нь задлаад харвал 82.3 орчим хувийг нь Японоос, 4.2 хувийг нь Австралиас, 3.7 хувийг нь Германаас импортолжээ.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн судалгаанд хуучин автомашины импорт хэт өндөр байгааг онцлоод байгаа юм. Ялангуяа Япон улсын хосолмол хөдөлгүүртэй хуучин автомашиныг монголд хамгийн ихээр оруулж ирж буйг судалгаа харуулж байна. Тэр дундаа насжилт өндөртэй, хуучин автомашин гол асуудал болоод байгаа юм.
Одоогоор нийт бүртгэлтэй автомашины 55 хувийг 10-аас дээш жилийн насжилттай хуучин автомашин бүрдүүлж байгааг “Мада” ТББ-ын судалгаа харуулж байна.
Хосолмол хөдөлгүүртэй хуучин автомашины импортод онцгой албан татвар, агаарын бохирдлын татвар ногдуулдаггүй нь үүнд голлон нөлөөлж буйг НҮБ-ын тайлан дурджээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.