Дэлхий дахинд
Уулын Карабахад 2317 цэрэг амь үрэгдсэн гэж Армян мэдэгдлээ
Уулын Карабахад болсон зэвсэгт мөргөлдөөний явцад 2317 цэргийн албан хаагч амь үрэгдсэний цогцост шүүх шинжилгээний дүгнэлт хийсэн гэж Армяны Эрүүл мэндийн яам мэдээллээ. Арваннэгдүгээр сарын 13 гэхэд Уулын Карабахын Батлан хамгаалах яам 1339 цэрэг амь үрэгдсэн гэж мэдээлсэн.
Одоо Азербайжаны тал Уулын Карабах хоёр амь үрэгдэгсдийнхээ цогцсыг солилцож байна.
“Одоогоор шинжилж тогтоосон цогцос 2317 байна. Сөргөлдөөнд оролцогч талууд амь үрэгдэгсдийнхээ эцсийн тоог тодорхойлж гаргаагүй, цогцсоо солилцох ажил үргэлжилж байна” гэж Армяны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Алина Никогосян хэлснийг “Интерфакс” хэвлэл иш татжээ. Огт таниагүй цогцос ч байна гэж Никогосян онцолсон байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр9 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө