Дэлхий дахинд
Пашиняныг огцруулах жагсаал Армянд үргэлжилсээр байна
Уулын Карабахын асуудлаарх Армян, Азербайжан, ОХУ-ын гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурсан Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардаж Армяны нийслэл Ереваны төв Эрх чөлөөний талбайд олон мянган хүн жагсч эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Тэдэнтэй цэргийн дүрэмт хувцастай улс ч нэгдээд байна гэж РИА Новости агентлаг мэдээллээ.
“Бид ямар нэг зүйлийг өөрчлөх гэж байгаа л бол тэр нь Пашиняныг огцруулах. Бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр манай улсыг цаашид удирдах эрхгүй” гэж ерөнхий сайд байсан Грант Багратян мэдэгдсэн байна.
Түүнийхээр бол Армен Рустамяны удирддаг сөрөг хүчний “Дашнакцутюн” нам, цуглаанд оролцож байгаа хөдөлгөөний удирдагчид Тусгай мөрлдөн байцаах албыг урьж бий болсон нөхцөл байдал гэрээний талаар мөрдүүлэх болсон гэнэ.
Жагсаалд оролцож байгаа цэргийнхэн “Биднийг зэвсэг нэгт нөхөд минь орлож байгаа.Гэхдээ бид дахиад фронт руу явахад бэлэн байна” гэжээ.
Арваннэгдүгээр сарын 9-нд Орос, Азербайжан, Армяны тал гарын үсэг зурсан хэлэлцээрээр Уулын карабахын зарим нутгийг Азербайжаны талд шилжүүлэхээр тусгасан нь армянчуудын дургуйцлийг төрүүлж эхэлсэн юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр9 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө