Дэлхий дахинд
Томскийн мэр Кляйнны эхнэр 1,3 тэрбум рубльтай картуудаа цонхоор шиджээ
Авлигын хэрэгт холбогдоод, улсдаа хотын хамгийн баян захирагч болоод байгаа Томск хотын амбан захирагч Иван Кляйны гэрт нэгжлэг хийхийн өмнө эхнэр нь 1.3 тэрбум рублийн хадгаламж бүхий карт нуусан дэрээ цонхоор шидэхийг оролдсон байна.
Томск хотын захирагчаар 2013 оноос ажиллаж байгаа Иван Кляйн хамгийн их орлоготой хангалуун албан тушаалтан болсон юм. Зөвхөн өнгөрсөн 2019 онд гэхэд л тэдний гэр бүл албан ёсны орлогоо 400 сая рубль гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичиж байжээ.
Кляйны эхнэрийн цонхоор шидсэн дэрийг “Томскийн пиво” компанийн жолооч авч машинда ануухыг оролдсон ч хууль сахиулагчид газар дээр нь илрүүлэн саатуулссан байна. Дэрэнд оросын болон швейцарийн банкнуудын карт олсон дотор 1.3 тэрбум рубль байсан гэнэ. Үүнээс гадна Кляйны гэр бүлийн хувийн дансанд долоон тэрбум гаруй рубль байсныг хүчнийхэн олж битүүмжилсэн байна.
Иван Кляйны гэр бүлийн эзэмшдэг “Томскийн пиво” компани өнгөрсөн онд 5.21 тэрбум рублийн ашигтай ажилласан байдаг. Тэрбээр 2.5 мянган хавтгай дөрвөлжин метр газартай бол эхнэрийн нь нэр дээр 510 хавтгай дөрвөлжин метр газар, 188 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий харштай гэнэ.
Иван Кляйны авлигын хэргийг 2021 оны нэгдүгээр сардд шүүхээр шийдэх хүртэл түүнийг цагдан хорих юм байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө