Дэлхий дахинд
Дональд Трампыг эдгээсэн Covid-19-ийн эмийг олноор үйлдвэрлэнэ
Дональд Трампыг маш түргэн хугацаанд эдгэхэд том нөлөө үзүүлсэн “Regeneron Pharmaceuticals Inc” компанийн Covid-19 эсрэг биетийн эмчилгээний эмийг “Roche Holding AG” компани олноор үйлдвэрлэх эхний туршилтыг амжилттай хийснээ зарлажээ. Тиймээс хэрвээ эрх баригчид тус эмийг цар тахлын эмчилгээнд ашиглах зөвшөөрөл өгвөл үйлдвэрлэлийг эхлүүлж, эмнэлгүүдийг хангахад бэлэн болсон хэмээн тус компанийн ерөнхийлөгч өчигдөр/2020.11.17/ мэдээлжээ.
Тус эмийг аравдугаар сард Ерөнхийлөгч Дональд Трампыг эдгээхэд туршилтын замаар ашигласан билээ. Тиймээс эсрэг биетийн коктейль хэмээн алдаршсан тус эмийг компаниуд дараа жил гэхэд хоёр сая тун үйлдвэрлэсэн байх зорилго тавьжээ. Гэвч үүний тулд эхлээд эрх баригчдын зөвшөөрөл шаардлагатай юм.
“Roche Holding AG” компанийн үйлдвэрлэл эхлүүлэхэд шаардлагатай инженерчлэлийн ажлыг бүрэн гүйцэт хийж дуусгасан бөгөөд ямар ч асуудалгүй ажиллаж байгаа хэмээн компанийн ерөнхийлөгч Жорж Янкопулос хэлжээ.
Үйлдвэрлэл эхэлмэгц тус компани АНУ-ын засгийн газартай байгуулсан гэрээнийхээ дагуу Засгийн газарт амласан 300 мянган тунг 450 сая ам.доллараар зарах ажлыг хамгийн түрүүнд гүйцэтгэх гэнэ. Үүний 50 мянгыг нь урьдчилсан байдлаар үйлдвэрлэж, нөөцлөөд буй бөгөөд ирэх жил үйлдвэрлэх хоёр сая тун нь олон улсад нийлүүлэхэд хангалтгүй хэмээн санаа зовж байгаа аж.
Компанийн удирдлагууд ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байдентай тогтмол холбоо барин ажлын үйл явцаа танилцуулж байгаа ажээ. Харин Трамп аравдугаар сард дээрх эмийг хэд хэдэн өөр эмийн хамт хэрэглэж, эдгэрснийхээ дараа эсрэг биетийн коктейлийг америкчуудад үнэгүй олгоно хэмээн амлаж байсан юм.
Эх сурвалж: REUTERS
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө