Дэлхий дахинд
Кристин Лагард: Ковид-19-өөс үүдэж эдийн засгийг хүчээр царцааж байгаа нь гэнэтийн огцом уналтыг бий болгож байна
2020 оны 11 дүгээр сарын 11-н буюу “Хорь хорь, нэг нэгээрээ” гэж бид егөөдөн, Монгол Улсад хөл хорио тогтоож байх үеэр Европын Төв банкны чуулга уулзалт эхэлсэн юм. Тус чуулганы үеэр Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагардын хэлсэн үгнээс гол санааг орчуулан хүргэж байна.
Гэтэл өмнөх хорио цээрийн дэглэмийн үед үүний эсрэг зүйл боллоо.
Эдийн засгийн уналт гүнзгийрэх нь тодорхой байна. Цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө 2021 онд үргэлжлэхээр байна. Түүнчлэн, эдийн засгийн эрэлт буурсан, зогсонги байдал нь инфляцад дарамт болж, инфляц хасах утгатай байсаар байх төлөвтэй байна. Мөн валютын ханшийн өсөлт нь инфляцад сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байна.
Энэ үед Мөнгөний бодлогод юуг анхаарах вэ?
Нэгдүгээрт, төсвийн бодлогоор эдийн засгийг дэмжиж буй энэ үед иргэд болон аж ахуй нэгжид сөргөөр нөлөөлдөг “шахан гаргах” (crowding-out effect- засгийн газрын оролцоо нэмэгдсэнээр зээлийн хүү өсөж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт багасах) нөлөөг аль болох бага байлгах мөнгөний бодлого баримтлах нь чухал. Өөрөөр хэлбэл, төсвийн оролцоо их байх нь зах зээлийн хүүгийн түвшинг нэмэгдүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг шахан гаргаж, эрэлтэд нөлөөлөх хор уршигтай юм.
Хоёрдугаарт, мөнгөний бодлого банкны салбараа үргэлжлүүлэн дэмжих ёстой. Аж ахуй нэгжүүд шинэ зээлийн урсгалаас хамааралтай хэвээр байгаа. Мөн зээлийн дарамтад байгаа аж ахуй нэгжүүдэд зээлийн дахин “таатай санхүүжилт” хийх боломжуудыг бий болгох нь чухал байна. Таатай санхүүжилт гэдэгт тухайн санхүүжилтийн нөхцөл төдийгүй үүнийг бодлогоор хэр удаан дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь чухал юм. Цар тахлын нөлөө ирэх жилд ч гэсэн үргэлжлэх нь тодорхой болсон энэ үед санхүүгийн нөхцөл байдал хэвийн үргэлжилнэ гэдэгт эдийн засгийн бүхий л салбар итгэлтэй байх нь чухал байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө