Дэлхий дахинд
Трампын холбоотон түүнийг ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг уриалав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын холбоотнуудын нэг болох Нью-Жерси муж улсын захирагч асан Крис Кристи түүнийг сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхийг уриалжээ.
Крис Кристи “Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгчийн хуулийн багийнхны байгаа байдал үндэсний хэмжээнд ичгүүртэй байдалд оруулж байна. Тэд шүүх танхимын гадна сонгуулийг луйвардлаа гэж хашгичдаг атлаа шүүх танхимд ороод энэ талаар огт ярьдаггүй. Би Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжигч байсан. Би түүний төлөө хоёр удаа саналаа өгсөн. Гэхдээ цаашид үргэлжлүүлж чадахгүй нь” хэмээн ярьсан байна.
Ерөнхийлөгч Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, түүний өрсөлдөгч сонгуулийг өргөн хүрээтэй луйвардсан хэмээн мэдэгдээд байгаа юм. Гэсэн ч тэр эдгээр мэдэгдлүүдээ батлах нотолгоог гаргаж ирж чадаагүй байгаа. Бүгд найрамдах намын олон гишүүн түүнийг дэмжиж байгаа боловч цөөн хүн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд сүүлийн үед нам дотор нь түүнийг эсэргүүцэгчид нэмэгдэх болжээ.
Пеннсилвани муж улсын шүүх шуудангаар өгсөн олон сая саналын хуудсыг хүчингүй болгохыг хүссэн Трампын багийн нэхэмжлэлийг Бямба гаригт хэрэгсэхгүй болгосон юм. Ингэснээр тус муж улсад 80 мянга гаруй саналаар илүүрхсэн Жо Байден ялалтаа улам баталгаажуулсан билээ.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө