Эдийн засаг
Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг бууруулж чадах доод түвшинд хүргэлээ
Бодлогын хүүг 2 нэгжээр бууруулан, 6 хувьд хүргэсэн шийдвэрийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ Мөнгөний бодлогын хороо маш зоримог шийдвэр гаргасан гэж тодотголоо. Нэг ёсондоо цаашид Бодлогын хүү буурах орон зай хумигдмал гэсэн үг юм.
Санхүүгийн нөхцөл байдал эргэн хүндрэх юм бол Монголбанкны энэ шийдвэр хэр удаан үргэлжлэх вэ. энэ шийдвэрээсээ буцах уу гэдэг асуудал хүртэл яригдах учраас маш болгоомжтой хандаж байгаа.
Бодлогын хүүг 6 хувь дээр аваачсан нь бидний хувьд хамгийн доод, бууруулж чадах түвшиндээ аваачсан гэж ойлгож болно.
Төгрөгийн өгөөжийг зээлийн хүү, хадгаламжийн хүү, зах зээл дээр байгаа хүү л тодорхойлж явдаг. Тэгэхээр төгрөгийн өгөөжийг багасгах тусам Монгол шиг хөрөнгийн бирж хөгжөөгүй, дээр нь багахан хэмжээний харилцах хадгаламжаа хуримтлал бий болгож байгаа хүмүүст сонголтгүй орчин байна. Сонголтгүй орчинд төгрөгийн өгөөжийг улам бууруулах юм бол мөнгөө гадагш гаргах гэх юм уу янз янзын муу үр нөлөө байх эрсдэлтэйг хэллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.