Дэлхий дахинд
Оксфордын вакцин 70 хувийн үр дүн үзүүллээ
Их Британийн Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран бүтээж буй covid-19-ийн эсрэг вакцин 70 хувийн үр дүн үзүүлсэн талаар BBC мэдээллээ.
Энэ нь “Pfizer” болон “Moderna”-ийн вакцинууд 95 хувийн дархлаа тогтоосон амжилттай харьцуулшгүй үр дүн ч гэлээ Оксфордын вакцин нь дээрх хоёр вакциныг бодвол хамаагүй хямд бөгөөд хадгалалт, тээвэрлэлтийн горим нь маш энгийн, хялбар билээ. Тиймээс энэ вакцинд мэргэжлийн байгууллагууд зөвшөөрөл олговол цар тахлын эсрэг тэмцлийн гол тоглогч хэвээр байх болно гэдгийг судлаачид онцолжээ.
Оксфордын судлаачид энгийн үед 10 жил зарцуулж бүтээдэг вакциныг ердөө 10 сарын хугацаанд хийснээ муугүй амжилт гэж харж байна. Их Британийн Засгийн газар Оксфордын вакцинаас 100 сая тунг урьдчилан захиалаад байгаа ба энэ нь 50 сая хүнийг дархлаажуулах хэмжээ юм.
Тус сургууль 20 мянга гаруй сайн дурынхныг туршилтад оролцуулсан ба тал хувь нь Их Британийн иргэд байгаа бол үлдсэн нь Бразилын иргэд ажээ. Эдгээр хүмүүсийн зарим нь хоёр удаа өндөр тунгаар тарихад 62 хувийн үр дүн үзүүлсэн бол заримд нь эхлээд өндөр тунгаар, дараа нь бага тунгаар тарихад 90 хувийн үр дүн үзүүлсэн байна. Энэ хоёр туршилтын дунджаар 70 хувийн дархлаа тогтоож байна гэж үзжээ. Гэхдээ яагаад ийм ялгаатай үр дүн гарсныг эрдэмтэд тодорхойлж чадаагүй байна.
Хэрэв холбогдох байгууллагаас зөвшөөрөл өгвөл Их Британийн эрх баригчид эхний ээлжинд ахмад настны асрамжийн газрын ахмадууд болон ажилчид, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд, 85-аас дээш насныхан гэсэн эрэмбээр вакциныг хийж эхэлнэ гэжээ. Одоогоор дөрвөн сая тун вакцин бэлэн байгаа ба үлдсэн 96 саяыг зөвшөөрөл гармагц үйлдвэрлэж эхлэхэд бэлэн гэж албаны хүмүүс мэдээлж байна.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө