Эдийн засаг
“Ногоон гарц”-ыг тогтвортой хэрэгжүүлнэ
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаан өнөөдөр цахимаар боллоо./2020.11.23/
Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод эрт хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ. Цар тахлын нөхцөл байдалд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахын төлөө нягт хамтран ажиллаж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаашид ч тогтвортой хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна.
Мөн уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг тогтвортой явуулахын зэрэгцээ уул уурхайн бус салбар, түүний дотор хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, мах, махан бүтээгдэхүүн, хөх тариа, улаан буудайн гурил зэрэг бүтээгдэхүүний худалдааг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлэхээ талууд илэрхийлжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.