Эдийн засаг
Б.Лхагвасүрэн: Хадгаламжийн хүүг ТЭГЛЭХГҮЙ, ЦАРЦААХГҮЙ

Зээлийн төлбөрийг хойшлуулахаас гадна хүүг хэсэг хугацаанд тэглэхийн тулд хадгаламжийн хүүг хэсэг хугацаанд тэглэх, царцаах ёстой гэсэн санал талуудаас гарч байгаа. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уг асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Зээл болон хадгаламжийн аль аль нь харилцагч, банк хоорондын гэрээний зохицуулалттай. Монголбанкны байр суурь бол хатуу байгаа. Хадгаламжийн хүүг тэглэхгүй, царцаахгүй, тийм зүйл байж болохгүй гэв. Монгол Улсын санхүүгийн салбарын 90 хувь нь банкны сектор дээр тогтдог. Банкны салбарт тогтворгүй байдал үүсэх нь эдийн засагт хүндрэл үүсгэнэ.
Банкны салбар харилцах хадгаламжаар 21 их наяд төгрөг татсаны 17 их наядыг нь эдийн засагт зээл хэлбэрээр нийлүүлээд байна. Нийт хадгаламжийн 44 хувь нь 100 сая төгрөг хүртэлх дүнтэй хадгаламж байна. Нэг ёсондоо 44 хувь нь дундаж давхаргын хуримтлал байна гэдгийг хаа хаанаа санах хэрэгтэйг тэрбээр онцоллоо.
Банкны салбаргүй бол эдийн засгаа эргээд яаж дэмжих вэ, ямар орон зай үлдэх вэ гэдгийг бодох ёстой. Эх үүсвэрийн хүүг тэглэхээс гадна өөр арга замуудыг бид санал болгож байгаа, өөр боломжууд бий гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр2 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа