Дэлхий дахинд
Бэлгийн боолчлолын цахим сүлжээг үүсгэгчид 40 жил хорих ял оноов
Сөүл хотын шүүх өнөөдөр /2020.11.26/ Telegram мессенжерийн сүлжээнд охид бүсгүйчүүдийн нүцгэн дүрс бичлэг, зургийг зардаг нууц сүлжээг бий болгосон Чо Жү Бин гэгч этгээдэд 40 жилийн хорих ял оноожээ. Тус улсад нийтийн ариун цэврийн өрөө, зочид буудал зэрэг газарт нууц камер байрлуулж, нууцаар бичлэг хийснээ цахим сүлжээнд тавих гэх мэт эмэгтэйчүүдийг чиглэсэн, тэднийг мөнгө олох хэрэгсэл болгосон гэмт хэрэг түгээмэл байдаг. Харин Чо Жү Биний үүсгэсэн сүлжээ маш нууц, нарийн зохион байгуулалттай, “бэлгийн боолчлол”-ын шинж чанартай байв.
Сөүл хотын цагдаа нар өнгөрсөн гуравдугаар сард дээрх хэрэгтэй холбогдуулан 20 орчим этгээдийг баривчилсан ба тэдний ахлагч нь 25 настай, телеграм сүлжээнд “доктор” нэрээрээ алдаршсан Чо Жү Бин байсан юм. Тэр өөрийн үүсгэсэн сүлжээндээ нийт 70 гаруй эмэгтэй, түүний дотор 16 насанд хүрээгүй охидыг айлган сүрдүүлэх замаар олж авсан дүрс бичлэгийг төлбөртэй чат группт зардаг байсныг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн билээ.
“Nth Room”, “N Room” ч гэж нэрлэдэг энэ сүлжээг үүсгэсэн этгээдийг анх цагдаа нар хэн болохыг нууж байсан ч олон сая энгийн иргэд гарын үсэг цуглуулж, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлсний үр дүнд гэмт хэрэгтнийг олон нийтэд зарлан, зүс царайг нь ил болгосон.
Чо Жү Бин баривчлагдах үедээ Сөүлийн цагдаагийн газрын өмнө олон сэтгүүлчдийн асуултад “Бүх хохирогчдоос уучлал гуйж байна. Мөн миний зогсоож чадахгүй байсан чөтгөрийн амьдралыг дуусгаж өгсөнд баярлалаа” хэмээн хэлж байсан юм.
“N Room”-д наад зах нь 10,000 хэрэглэгч бүртгүүлсэн байдаг ба тэд 200-1200 хүртэл ам.доллар төлж, охид эмэгтэйчүүдийн садар самуун агуулгатай дүрс бичлэг үздэг байжээ. Үүнээс гадна 260 мянга гаруй хүн энэхүү сүлжээний цахим хуудсыг дагасан байв.
Чо Жү Биний “N Room” групп нь хэд хэдэн операторуудтай. Тэд залуу охид эмэгтэйчүүдийг цагийн ажилд авна, загвар өмсөгчийн сонгон шалгаруулалтад урьж байна, хөтөч ажилд авна гэх зэргээр хууран мэхэлж байрандаа авчраад, ажил хайсан охид бүсгүйчүүдэд нүцгэн зургийг нь худалдаж авах санал тавьдаг байсан аж. Ийнхүү авсан зураг, бичлэгээрээ охидыг сүрдүүлж “боолчилж” эхэлдэг байна. Тэд зарим хохирогчдын бие дээр “боол” гэсэн үг бичиж, “N Room”-ын өмч гэдгийг үзэгчдэд батлан харуулдаг байжээ. Чо Жү Бинээс гадна түүнтэй хамтардаг байсан таван этгээдэд 7-15 жилийн хорих ял оноогоод байна.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө