Дэлхий дахинд
A$AP Rocky Rihanna хоёр болзож байгаа юу?
Сүүлийн үед Rihanna болон Rocky хоёрыг болзож байгаа талаар таамаглал, цуу яриа тархаж мэдээллүүд гарах болжээ. Rocky, Rihanna хоёрын аль нь ч үүнийг баталгаажуулан хүлээн зөвшөөрөөгүй ч тэр хоёрыг New York’s Beatrice Inn-д найзуудтайгаа оройн зоог барьж байсан талаар Page Six-ээс мэдээлжээ.
Энэ долдугаар сард Rihanna өөрийн Fenty Skin-ий бүтээгдэхүүний нүүр царайгаараа A$AP Rocky-г онцлон гаргасан билээ.
Цуу яриа дагуулсан хоёр хосууд маань Fenty Skin-ий сурталчилгааны аялалд явцгааснаас гадна, Vogue болон GQ-ийн бичлэгүүдэд хамтдаа оролцжээ. Тэдний сэтгэлийн хөдөлгөөн болон байгаа байдал нь зүгээр нэг ажлын хамтрагчдаас илүү байгаа нь илт.
Rihanna энэ оны нэгдүгээр сард 3 жилийн турш хамтдаа байсан тэрбумтан найз залуу болох Hassan Jameel-аас салснаа мэдэгдсэн юм. People сайтад мэдээлснээр, Jameel-ийн гэр бүл Саудын Араб дахь Toyota Motors-ийн 1.5 тэрбум доллараар үнэлэгдэх салбар компанийг эзэмшдэг байна. Тус үйл явдлын дараагаас Rihanna болон Rocky нар ердөө “болзож байгаа” хэмээх цуу яриа, мэдээллүүд дахин дэгдэж эхэлсэн байна.
Rihanna ганц бие бөгөөд Hassan-тай удаан хугацааны идэвхитэй харилцаанд байсан бөгөөд дахин шинэ харилцаанд оролгүйгээр ганц бие байхыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр A$AP Rocky-той зүгээр л болзож байгаа бөгөөд үерхэж дотно харилцаатай болсон биш ч цаг хугацааны явцад юу ч өөрчлөгдөж магадгүй юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө