Эдийн засаг
“Таван толгой түлш” ХХК-ийн шинэ үйлдвэр үүдээ нээлээ

Нийслэлчүүдийг шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр өнөөдөр (2020.12.08) Налайх дүүрэгт ашиглалтад орлоо.
Зүүн бүсийн үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс оролцов.
Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд дотоодын 57 аж ахуй нэгжийн 2000 орчим хүнийг ажлын байраар хангаж байна. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт найман шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх юм. Тус үйлдвэрт БНСУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийн шугамыг нэвтрүүлжээ. Зүүн бүсийн үндсэн үйлдвэрүүд нь нэг цагт 180 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Тус үйлдвэрийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдвэрлэхэд Тавантолгой түлш ХХК-ийн нийт ажилтан, албан хаагчдын хүч, оролцоо өндөр байсныг онцлов. Мөн Засгийн газрын оновчтой бодлого, зөв шийдвэрийн дагуу сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийг байгуулж, олон мянган хүнийг ажлын байраар хангасан нь сайшаалтай юм. “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн 220000 өрхийг сайжруулсан шахмал түлшээр тасралтгүй хангах боломж бүрдсэнд талархаж байна гэлээ.
Шинээр ашиглалтад орсон зүүн бүсийн үйлдвэрийн хүчин чадлын талаар Таван толгой түлш ХХК- гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлчүүдийн түлшний хангамжийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Мөн бүтээн байгуулалтын хүрээнд 15 гаруй барилга, байгууламж уг үйлдвэрийг түшиглэн баригдсан байна. Түүнчлэн төв замтай холбосон дайрган зам тавьж ашиглалтад орууллаа. Мөн түүхий эдийн татан авалт, бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх төлөвлөлтийн хүрээнд Баян зөрлөгөөс салбарласан ачилт, буулгалт хийх сэлгээний гурван эгнээ 4.2 км төмөр замыг суурилуулсан” гэв.
“Таван толгой түлш” компани ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор тэжээлийн хэсгийг газар доор байгуулж, туузан дамжуулгыг битүүмжлэн, үйлдвэрийн орчин дахь тоосжилтыг бүрэн бууруулахаар тооцоолсон байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр6 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг6 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг11 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ