Connect with us

Эдийн засаг

“АЧИТ ИХТ” КОМПАНИЙН УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛСАН ТАТВАР, ХУРААМЖ БА БАЯЛГИЙН ҮР ШИМ

Нийтэлсэн

-

Одоогоос таван жилийн өмнө нар салхинд хийсч, ногоон ус шүүрч орчин тойрноо бохирдуулж байсан хүдрийн овоолго дээр өнөөдөр дэлхийн хэмжээний өндөр мэргэжилтэй монгол залуус нь мэдлэг ур чадвараа гайхуулан ажиллаж, хүнд үйлдвэрийн салбарыг түүчээлж яваа хамт олон бол “Ачит Ихт” компанийнхан. “Ачит Ихт” компани Монгол Улсын хууль журмын дагуу хэрхэн яаж үйлдвэрээ босгосон, Эрдэнэт үйлдвэртэй хэр хугацаанд хэлэлцээр хийж гэрээ байгуулан ажилласан талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид өмнө нь толилуулсан.

“Ачит Ихт” компани өнөөдөр Монгол Улсад хувь нэмрээ оруулаад зогсохгүй 99.999 цэвэршилттэй катодын зэс боловсруулж Лондонгийн металын биржид Монгол Улсаас анх удаа элсэн орж, зэсийн олон улсын зах зээлийг тодорхойлоход гар бие оролцож явна. Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлдэг компанийн хувьд өөрийн улс орондоо хууль журмыг чанд мөрдөх, нэн ялангуяа татвар хураамжтай холбоотой хууль журмыг ягштал биелүүлэх ёстой бизнесийн зарчим байдаг. Гадаадын хөрөнгө оруулагч, бизнесмэнүүд сонирхсон компаниа судлахдаа өөрийн улсдаа татвараа хэр хэмжээтэй, хэрхэн төлдөг вэ гэдгийг л харчихдаг. Үүнээс л тухайн компанийн чансаа харагдана. Тийм ч учраас олон улсад өрсөлдөж байгаа компани дотооддоо татвар, хураамжийн зөрчил гаргах нь өөрийгөө хорлохтой адил гэдгийг захын бизнесмэн, эдийн засагчид хэлнэ дээ. Гэтэл сүүлийн үед “Ачит Ихт” компанийг татварын зөрчил гаргасан, Үндэсний аудитын газраас акт тавьсан, дээр нь Эрдэнэт үйлд­вэртэй хууль бусаар гэрээ бай­гуул­сан гэх мэдээлэл цацагдаад байна.

Үндэсний аудитын газар Эрдэнэт үйлдвэрт 2017 онд давтан аудит хийжээ. Эрдэнэт хэмээх үйлдвэр өөрөө Монгол Улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг хамгийн том байгууллага. Хамтран ажилладаг байгууллагууд ч олон арав гэсэн үг. Тэр дундаас Үндэсний аудитын газар “Ачит Ихт” компанийг онцлон Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээнээс эхлээд үйл ажиллагаа, татвар, Эрдэнэт үйлдвэрт гэрээний дагуу төлдөг төлбөр зэрэг бараг бүхий л зүйлсийг хууль зөрчсөн гэж үзээд акт тавьжээ.

Монгол Улсын төсвийн орлогын талаас илүү хувийг татварын орлого бүрдүүлдэг. Тэр дундаа аж ахуйн нэгжийн татвар төсвийн орлогын гол эх үүсвэр болдог билээ. Энэ үүднээс харвал “Ачит Ихт” компани 2014 онд үйлдвэрээ байгуулан ашиглалтад оруулснаас хойш 199 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улсынхаа төсөвт төвлөрүүлж чаджээ. Эрдэнэт үйлдвэрт гэхэд 13 тэрбум төгрөгийг балансын бус хүдрийг нь ашигласныхаа төлбөрт төлсөн байна. Таван жилийн түүхтэй залуу компанийн хувьд энэ бол өндөр амжилт. Төр засаг ч энэ амжилтыг үнэлж, “Ачит Ихт” компанийг 2019 онд ААНОАТ төлөлтөөрөө Монгол Улсын шилдэг 10 компанийн нэгээр шалгаруулсан байдаг. Татварын байгууллага нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын манаач болохын хувьд татварыг улс орны төсөвт төв­лөрүүлж, татварын зөрчлийг ил­рүү­лэх үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл тат­варын зөрчилтэй байгууллагыг Монгол Улс даяар “Шилдэг татвар тө­лөгч” бай­гууллагаар шалгаруулна гэж үү.

Гэтэл Үндэсний аудитын газраас Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитаар ганц “Ачит Ихт” компанийг хууль зөрчигч мэтээр тодруулан цоллож байгаа нь хачирхалтай. Уг нь энэхүү давтан аудит нь 2014 онд Эрдэнэт үйлдвэрт хийсэн аудитын гүйцэтгэлийг хянах чиг үүрэг, зорилготой байсан. Гэвч тус үйлдвэртэй Иргэний хуулийн дагуу харилцан тохиролцож, урт хугацааны гэрээ байгуулан, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллаж байгаа “Ачит Ихт” компанид л фокуслагдсан гэмээр харагдаж байгаа юм. За яахав, төрийн байгууллагын чиг үүргийг заахын хэрэг юун.

Тэгвэл Үндэсний аудитын газрын уг давтан аудитын чиг үүрэг, зорилго хуульд нийцсэн эсэхийг Улсын Дээд шүүх 2020 оны 10 дугаар сарын 26-нд хянан хэлэлцсэн шийдвэрийг уншигч танд хүргэх гэж байна. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх дээрх асуудлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

“…Төрийн аудитын тухай хуулиар зохицуулагдах эрх зүйн харилцааны хүрээнд аудитын байгууллага нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийх үйл ажиллагаагаар хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, төрийн аудитын харилцаа нь шалгагч, шалгуулагчийн хооронд үүсэхээс бус шалгуулагч бус этгээдэд хамааралгүй болно. … Нэхэмжлэгч “Ачит Ихт” ХХК нь гуравдагч этгээд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын өмнө түүнтэй байгуулсан иргэний гэрээний үндсэн дээр л хүдрийн овоолго ашигласны төлбөр төлөх үүрэгтэй болохоос бус маргаан бүхий актаар шууд үүрэг хүлээхгүй. …Аудитын акт хууль ёсны эсэх, хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч нь иргэний журмаар эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой.”  гэсэн байна.

Товчхондоо Үндэсний аудитын газар нь Эрдэнэт үйлдвэр, “Ачит Ихт” компани хоёрын хооронд байгуулсан гэрээнд акт тавих, гэрээний үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхэд оролцох эрхтэй субьект биш гэдгийг, тус газрыг эрх, үүргээ хэтрүүлснийг дээд шатны шүүхийн байгууллага албан ёсоор тогтоолоо. Ингэснээр Үндэсний аудитын газар нь нэг ёсондоо “Ачит Ихт” компанийн нэр төрд халдсан үйлдэл болж харагдаж байна.

Улсдаа 200 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн, Монгол Улсын шилдэг татвар төлөгч компани жижиг сажиг зүйл дээр татвараас зугтааж, төлбөр төлөхөөс зайлсхийхийн хэрэг юун. Үндэсний аудитын газрын эрх үүргээ хэтрүүлэн ажилласан шалгалт, актын талаар ийнхүү тайлбарлахын ялдамд “Ачит Ихт” компани Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрийн хоёрдугаар овоолгыг ашиглан гидрометаллургийн аргаар цэвэр катодын зэс боловсруулан олон улсын зах зээл дээр гаргаж Монгол Улсад, монгол хүнд ямар үр шим хүртээж байгаа тухай товчхон эшлэх нь зүйтэй биз ээ.

Уул уурхайн компаниудын хувьд татвар хураамжаас гадна ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хуулийн зохицуулалттай. Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн олон зуун компани ажиллаж байгаагаас энэ төлбөрт тэрбумаар нь төлдөг компани тун цөөн. Эрдэнэт үйлдвэрийн балансаас хассан байсан овоолгыг дахин балансад бүртгүүлж, хүдрийн овоолгыг хууль журмын дагуу эргэлтэд оруулж байгаа “Ачит Ихт” ХХК АМНАТ-д гэхэд 15 тэрбум төгрөгийг тушаажээ.

Уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ч байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал хурцаар тавигдаж ирсэн. Өөрөөр хэлбэл, уул уурхайн хайгуул, олборлолт явуулсан зарим аж ахуйн нэгж байгаль орчноо нөхөн сэргээдэггүй гашуун жишээ Монголоор нэг бий. Харин “Ачит Ихт”-ийнхний хувьд байгаль орчны нөхөн сэргээлт бол чухал асуудалд тооцогддог байна. Хүдрийн овоолгыг боловсруулж эхэлсэн үеэс өнөөг хүртэл зөвхөн байгаль орчны нөхөн сэргээлтэд гурван тэрбум төгрөг зарцуулсан дүн мэдээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны статистик мэдээллээс харж болох аж.

Тус компанийн өнгөрсөн оны татвар хураамжийн тайлан мэдээг харахад дотоодын худалдан авалтын дүн бас л даацтай харагдана. Өнгөрсөн хугацаанд нийт 102 тэрбум төгрөгийн худалдан авалтыг Монгол Улсад хийжээ. Улсын төсөвт шууд ороогүй ч дам нөлөөллөөр Монгол Улсын хувийн аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн том дэмж­лэг яахын аргагүй мөн. Тэр дун­даа Орхон аймагт 1.5 тэрбум төг­рө­гийн бараа бүтээгдэхүүний худал­дааг хийж, эрдэнэтчүүдийг дэмжжээ.

“Ачит Ихт”-д бараа бүтээгдэхүүнээ ханган нийлүүлдэг 806 иргэн, аж ахуйн нэгж байна. Компани 220 гаруй ажилтантай. Нэг ажилтны дундаж цалин бага биш. Татвар хураамж, дотоодын худалдан авалт, ажлын байр, ажилтны цалин хангамж гээд Монгол Улсын төсөв, цаашлаад монгол хүн бүрт хүрч байгаа өгөөж энэ биш гэж үү. Харин гадаадын хөрөнгө оруулалттай компани бол эсрэгээрээ. Бүхий л орлого, ашиг нь гадаад руу урсдагийг монголчууд бид мэднэ. Судалгааны “Англоамерикан” компанийн хөдөлмөр эрхлэлтийн дам нөлөөллийн судалгаагаар “Ачит Ихт” ХХК-ийн хөдөлмөр эрхлэлтийн шууд нөлөөлөл 40000, шууд бус нөлөөллөөр 80000 гаруй хүний ахуй амьдралд хувь нэмэр оруулж байна гэж үзжээ. Үнэхээр тэмдэглүүштэй, бахархууштай явдал гэвэл энэ.

“Ачит Ихт” компанийн түүхий эд болсон хүдрийн овоолго бол Эрдэнэт үйлдвэрийн өмч гэж явдаг. Тэр үүднээс Эрдэнэт үйлдвэртэй хуулийн хүрээнд зөвшилцөлд хүрч, роялти хуваах гэрээ байгуулснаар Эрдэнэт үйлдвэр өнөөдөр ашиглалтгүй, технологид нь таарахгүй балансаас хассан хоёрдугаар овоолгоосоо 13 тэрбум төгрөгийн ашиг олоод байна. Өөрөөр хэлбэл, “Ачит Ихт” ХХК нь Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хоёр­дугаар овоолгыг зөвхөн ашиг­­лас­­ны­­хаа төлбөрт ийм хэм­жээ­­ний төл­бөрийг төлөөд байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийнхэн нэг су­маар хоёр туулай бууддаг гэсэн үг. Эн­гий­нээр хэлбэл зүгээр сууж бай­­гаад 13 тэрбумыг авч байна, мөн цас борооны улмаас хортой ус байн байн шүүрч сандаргадаг байсныг тэд мартсан.

Маргашгүй нэг зүйл өнөөдөр тодорхой байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хоёрдугаар овоолгыг эргэлтэд оруулаагүй бол ийм хэмжээний татвар хураамж, орлого, ажлын байр бий болох битгий хэл Эрдэнэтийн хүн, малыг хордуулсан ногоон ус урссаар л байх байв. Нөгөөтэйгүүр дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсч, тогтвортой байгаа энэ үед үндэсний хөрөнгө оруулалттай компаниа төр дэмжээд, хамтраад ажиллавал Ковид19 цар тахлын улмаас үүсч буй эдийн зэсгийн хямралыг даван туулахад том хувь нэмэр болно доо.

Энэ ташрамд, нэг зүйл онцолж хэлэхэд энэхүү балансын бус хоёрдугаар овоолгыг ашиглах үйлдвэр барих оролдлого хэдэнтээ өрнөж байсан гэдэг. Бүр долоо, найман удаагийн оролдлого хийгээд бүтэлгүйтсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Эцэст нь Эрдэнэт үйлдвэр эрсдэлд орохоос хаширласан гэдэг. Энэ нь ч “Ачит Ихт” ХХК Эрдэнэт үйлдвэр хоёрын зөвшилцлөөс тод харагддаг билээ. Бүхэл бүтэн хоёр улсын хамтарсан том үйлдвэр барих гээд зүрхшээсэн төслийг эрсдэлтэй хэдий ч гадаад, дотоодоос 60 сая ам.доллар зээлж хөрөнгө оруулалт босгож чаджээ. БНМАУ-ын Ашигт малтмалын нөөцийн улсын комиссыг тухайн үед удирдаж, Эрдэнэтийн овооны орд газарт хийсэн нарийвчилсан хайгуулын ажлын дүн, нөөцийн тооцоо тайланд гарын үсэг зурж байсан Ерөнхий сайд асан Д.Содном “Бага агуулгатай, исэлдсэн хүдрийн овоолгыг балансаас хасч байсан. Тэр үед исэлдсэн хүдрийн овоолгыг ашиг­лах технологи байгаагүй”  гээд харин одоо барууны өндөр тех­но­логийг нэвтрүүлж, балансын бус овоолгыг ашиглах болсныг сайшаадаг.

Монгол Улсын төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулж байгаа “Ачит Ихт” компанийн татвар хураамжийн тайлангаас цөөн хэдэн тоо дурдахад ийм байна. Дээр нь энэ компанийн нийгмийн хариуцлагын төслүүдийг бичвэл зай талбай хэтэрнэ. Тиймээс үүнийг түр хойшлуулъя.

С.НОМИН

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийтэлсэн

-

Нийтэлч

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;

  • Нэгдүгээр  улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар  улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар  улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр  улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.

Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр6 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг6 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм7 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм9 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм9 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм10 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм11 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр11 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм11 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг11 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр11 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм12 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр12 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр12 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим