Дэлхий дахинд
Cardi B нөхөртөө 600 мянган долларын Ламборгини бэлэглэжээ
АНУ-ын реппер “Offset”-ийн 29 насны төрсөн өдрөөр түүний эхнэр реппер “Cardi B” 600 мянган ам.долларын үнэтэй, цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн, цоо шинэ Ламборгини Aventador SVJ автомашиныг бэлэглэжээ.
759 морины хүчин чадалтай энэхүү Ламборгини 2.9 секундын хугацаанд 104 км/цаг хүртэл хурдалдаг гэнэ.
“Cardi B”-ийн энэхүү гэнэтийн бэлэг барьж буй бичлэгийг ойролцоогоор таван сая хүн үзжээ. Цахим орчинд өдгөө 28 настай реппер бүсгүйг цар тахлын хүнд хэцүү үед бусдад туслалгүй дэмий зүйлд их мөнгө үрлээ гэж буруушааж байгаа бол түүнийг өмөөрөх нэг хэсэг нь “Энэ бол түүний мөнгө, тэр үүнийг өөрийн хөдөлмөрөөрөө олсон. Тэр хүссэн зүйлдээ өөрийнхөө мөнгийг зарцуулах эрхтэй” хэмээжээ. “Cardi B”-ийн нийт хөрөнгө 24 сая ам.доллараар үнэлэгдсэн бол түүний нөхөр “Offset”-ийн хөрөнгө 26 сая ам.доллараар үнэлэгдсэн аж.
Өнгөрсөн жил Cardi B нөхрийнхөө төрсөн өдрөөр хагас сая ам.долларыг бэлнээр бэлэг болгон өгч байсан юм.
Реппер хосууд 2017 оны есдүгээр сард гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2018 оны долдугаар сард Калче Киари Сэфас хэмээх анхны охиноо өлгийдөн авсан ажээ. Тэд гэрлэснээсээ хойш хоёр ч удаа салах дөхөж байв. Хамгийн сүүлд 2020 оны есдүгээр сард Cardi B салах өргөдлөө өгсөн ч удалгүй хосууд эргэн нийлсэн.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр4 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө