Connect with us

Эдийн засаг

Б.Лхагважав: Монгол Улс өндөр албан тушаалтнуудын хязгааргүй хэрэглээнд зориулагдсан өрөнд баригдаад дууслаа

Нийтэлсэн

-

Т.ЖАНЦАН

Манай сонин энэ удаагийн “Гарын үсэгтэй ярилцлага” буландаа эдийн засагч Б.Лхагважавыг урилаа.

-Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр өөрчлөгдөж байна. Манай улсын хувьд ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ?
-Дэлхийн болоод манай улсын эдийн засгийн статистик тоог харвал хасах утга зааж байгаа. Иймд тоон утга ярих биш гарц гаргалгаа хайх ёстой. Эдийн засаг нийгмийн асуудлаа бусад орнууд энэ оны гурав, дөрөвдүгээр сард шийдчихсэн. Гэтэл манайд дэлхий нийтийг түгшээсэн “Ковид-19” цар тахал тархаагүй юм шиг УИХ-ын болон орон нутгийн сонгууль хүртэл явсан. Тэгээд хоёр шатны сонгуулийн дараа цар тахалтай тэмцэх бодлого дөнгөж эхлэлээ. Дэлхийн эдийн засаг энэ онд 10 хувиар агших тооцоо бий. Манай улсын эдийн эдийн засаг 1.3 их наяд төгрөгөөр агшсан. Эндээс харвал “Ковид-19” цар тахлын дараа дэлхийд эдийн засаг нийгмийн харилцааны шинэ үе гарч ирнэ. Үүнд л хүн төрөлхтөн бэлтгэж байна.
-Цар тахлын улмаас олон аж ахуйн нэгж, бизнес дампуурч ажилгүйдэл нэмэгдлээ. Манай төр, засгийн хэрэгжүүлж буй бодлого амьдралд нийцэж эдийн засаг, нийгмийн харилцааг дэмжиж чадаж байна уу?
-Эрүүл мэндийн салбар миний мэргэжилтэй ойр биш. Гэвч төр, засгаас энэ салбарт хэрэгжүүлж буй бодлого хангалттай сайн гэж иргэний хувьд дүгнэж байгаа. Гэхдээ яг эдийн засаг, нийгмийн салбарын бодлого нь маш сул дорой байна. Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын 27-нд Засгийн газраас гаргасан тогтоол нь 40 гаруй зүйлтэй байсан. Үүнд ажил олгогч, ажилтан буюу хөдөлмөрийн зах зээлийг хамгаалсан асуудал ядмагхан туссан. УИХ-ын сонгууль зургадугаар сард болох учраас нийгмийн халамжийн бодлогоо түлхүү тусгасан л даа.

-Энэ оны төсвийн 4.8 их наяд төгрөгийн алдагдал дээр ирэх оны төсвийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай баталчихсан.
Тэгэхээр Монгол Улс бараг хоёр тэрбум ам.долларын өрөнд орж байгаа юм.

Товчхондоо сонгуулийн оноо авах зорилготой нь илт харагдсан. Үүнээс хойш Ерөнхий сайд арваннэгдүгээр сарын 9-нд мэдэгдэл хийж 23 зүйлтэй мэдэгдэл гарлаа. Гэвч өмнөх тогтоолоо хуулбарлаад тавьчихсан. Шинэ гаргалгаа байхгүй. Би гуравдугаар сараас хойш хөдөлмөрийн зах зээлээ хамгаалж түүнд мөнгө оруулах ёстой гэж хэлж ирлээ.
-Тэгвэл энэ мөнгийг хаанаас яаж нийлүүлэх ёстой юм бол. Та тодорхой тайлбарлаж өгөөч?
-Даатгалын системээр мөнгөний нийлүүлэлт хийх ёстой. Жишээ нь ажилгүйдлийн даатгалыг хөдөлмөр эрхэлж буй хүн бүр цалингаасаа төлдөг. Энэ даатгалыг цэнэглэх, хөрөнгөжүүлэх маягаар мөнгө нийлүүлэх учиртай. Манай улсын дотоодод “Ковид-19” цар тахлын халдвар илрэхэд нэг сарын хугацаанд хөл хорио тогтоосон. Энэ үед 770 мянган иргэн, 60 гаруй мянган аж ахуйн нэгж 0 зогсолт хийлээ. Тэгвэл 0 зогсолт хийсэн үеийн цалинг даатгалаар бүтэн олгох ёстой юм. Энэ бол төрийн үүрэг. Яагаад гэвэл даатгалын систем ийм л үед зарцуулах гэж хуримтлуулсан хөрөнгө. Гэтэл манай ХНХ-ын сайдад даатгалын ойлголт алга. ХНХЯ гуравдугаар сараас хойш ажил огт хийсэнгүй гэж хэлж болно. Үүнээс гадна Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэж 400 гаруй мянган гишүүнтэй, гишүүдээсээ татвар авдаг том байгууллага бий. Тэгээд гуравдугаар сараас хойш хөдөлмөрийн харилцаанд орж ирсэн уналтыг зохицуулах талаар үг хэлж, арга хэмжээ авсангүй. Дээр нь Ажил олгогч эздийн холбоо гэсэн байгууллага байдаг. Энэ бас таг чиг болсон. Төрийн байгууллагуудаас гадна институцийн хэлбэрт орсон төрийн бус байгууллагууд давхар ажиллах ёстой л доо. Ингэж байж цар тахал нүүрлэсэн энэ хүнд үеийг эрсдэл бага даван туулна.
-Нийгмийн даатгалын санд мөнгө бий юу. Засгийн газар хуримтлагдсан мөнгийг нь төсөвт татаад хэргэлчихсэн гэж яригдаад байдаг даа?
-Монгол Улс 1990 онд нийгэм, эдийн засгийн том өөрчлөлт хийсэн шүү дээ. Гэтэл хамгийн хоцрогдсон асуудал нь даатгал. Манай улсын даатгал өнөөг хүртэл хуучин нийгэм буюу социализмын үеийн сэтгэлгээ, философиор явж ирсэн. УИХ ирэх оны улсын төсвийг 12 их наяд төгрөг гэж саяхан баталсан. Тэгээд 2.4 их наяд төгрөгийг Нийгмийн даатгалын хөрөнгө гэж тусад нь баталж байж улсын нэгдсэн төсөв бүрддэг. Гэтэл нийгмийн даатгалын мөнгийг сүүлийн 30 жилд олигтой удирдаж, зохион байгуулж чадаагүй. Энэ нь бүх нийтийн хөл хориогоор хүн бүр ажилгүй сул зогсоход тод илэрч харагдлаа. Ийм учраас даатгалын системээ шинээр харах ёстой болж байгаа юм. Нэг ёсондоо даатгал төлөгчдөөс цугларсан 2.4 их наяд төгрөгийн харуул хамгаалалт сул, даатгуулагчдаа хүрч чадахгүй байгаа нь “Ковид-19” цар тахлын хөл хориогоор шууд илэрч байна.
.-Тэтгэврийн шинэчлэлийг хэд хэдэн үе шаттай хийж ирсэн. Ялангуяа 2017 онд ОУВС-гийн ивээлд орохын тулд тэтгэврийн насыг нэмсэн. Тухайн үед МҮХАҮТ шаргуу тэмцэж тэтгэвэр тогтоох насыг уян хатан болгосон. Төр засаг тэтгэврийн насыг нэмсэн ч хувь хүний орлогын албан татварыг бууруулсан тал бий. Хамгийн гол нь тухайн цаг үед тохиосон нийгэм, эдийн засгийн хямралын галыг унтраах, зохицуулах арга хэмжээгээ тэтгэврийн шинэчлэл гэж яриад байна л даа. Тэтгэврийн шинэчлэлийг өөрөөр хийх ёстой. Бид ажиллах хугацаандаа цалин, орлогоосоо тэтгэврийн шимтгэл төлж хуримтлал үүсгэдэг. Гэтэл энэ хуримтлалын сан нь өөрөө өөрийгөө өсгөөд явдаг систем бүрэлдүүлж чадаагүй байна. Энд ганцхан жишээ хэлэе. Манай улсын Засгийн газар Оюутолгойн анхны гэрээг 2009 онд байгуулсан. Тухайн үед гэрээний үнийн дүн 3.4 тэрбум ам.доллар байлаа. Энэ хөрөнгө нь Английн тэтгэврийн сангаас орж ирсэн юм. Ийм учраас Английн хунтайж манай улсад айлчилж Оюутолгой ордын үйл явцтай танилцаж байсан. Учир нь тус улсын өндөр албан тушаалтан иргэдийнхээ тэтгэврийн сангийн мөнгийг ямар зүйлд оруулж байгааг судалж итгэл үнэмшилтэй болсон үйл явдал юм. Гэтэл манай улс тэтгэврийн сангийн хуримтлалаа удирдаж чадахгүй байна. Зүгээр л нийгмийн халамжийн мөнгө гэсэн ойлголттой явж ирлээ. Уг нь нийгмийн халамж тэтгэвэр хоёр тус тусдаа асуудал л даа.
-Ирэх оны төсөв нэлээд асуудал дагуулж байна л даа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Өнгөрсөн онд энэ оны төсвийг батлахад 3.5 их наяд төгрөгийн тодотгол хийж хасах асуудал яригдаж байсан. Учир нь сонгуульд зориулсан төсөв байлаа. Тэгээд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд тодотгол хийхэд 4.8 их наяд төгрөгийн алдагдал гарсан. Энэ нь маш муу төсөв болсны тод жишээ. Гэтэл ирэх оны төсвийг батлахдаа өмнөхөө давтаж сонгуульд зориулсан үйл явц боллоо. Төсвийг баталж байх үед Монгол Улсын дотоодод “Ковид-19” цар тахал гараагүй байсан. бараг хоёр хоногийн дараа асуудал дэгдсэн шүү дээ. Тэгэхээр ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын гурван их наяд төгрөгийг танах ёстой. Урсгал зардлыг 20 хувиар бууруулах шаардлагатай. Мөн өндөр албан тушаалтнуудын цалинг 20-30 хувиар багасгах хэрэгтэй. Энэ мэтчилэн хэмнэх асуудал ирэх оны төсөвт тусаагүй байна. Эндээс нэг зүйлийг харах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм. Манай Үндсэн хуульд нийтийн санхүү, мөнгийг төрийн өндөр албан тушаалтнуудаас хамгаалах зүйл заалт байдаггүй. Үүнийг ашиглаад төрийн өндөр албан тушаалтнууд дураараа шоу хийж байна шүү дээ. Энэ талаар олон жишээ бий. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард өндөр настнуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн 760 тэрбум төгрөг Монголбанкны өр хэвээр байна. Тухайн үед мөнгө хэвлээд л тараачихсан юм. Гэхдээ тухайн үед нэгдүгээр сарын 6-нд “Ковид-19” цар тахал гараагүй байсан л даа. Үүнээс гадна Засгийн газар саяхан 630 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны үнийг тэглэх шийдвэр гаргалаа. Тэгвэл энэ мөнгийг зарцуулах эрх УИХ-д байдаг. УИХ төсвөөс тодорхой хэмнэлт хийгээд уг шийдвэрийг гаргасан бол өөр хэрэг. Гэтэл Эрдэнэтийн ногдол ашгийг Ерөнхий сайд мэдэж байна гэдэг нь аймшигтай үзэгдэл. Цаашдаа төрийн өмчит компаниудын ногдол ашгийг дур мэдэн зарцуулдаг асуудлыг зогсоох ёстой. Тэгэхгүй бол тухайн аж ахуйн нэгжид хүндрэлтэй. Нөгөө талаар УИХ-ын хяналтаас гарчихаж байна. Тэгвэл парламент гэж байгаад хэрэггүй болж байна шүү дээ. Ийм их хэмжээний мөнгөний хөдөлгөөнийг парламент шийдэж байх учиртай. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ямар ч шийдвэр гаргаж болно. Харин тэр шийдвэрийг нь ард түмний төлөөлөл болсон парламент хууль болгож хэрэгжүүлэх эсэхийг шийдэх нь зөв. Гэтэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан үйл явдал саяхан болж өнгөрлөө. УИХ их үлбэгэр байна л даа. Учир нь өөрийнх нь онцгой эрхүүдийг нэг субъект эдлээд байхад үг дуугарахгүй байна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдсэн шүү дээ. Тэгэхээр өөрийн мэдлийн хүрээнд шийдвэр гаргасан гэж хүмүүс харж байгаа?
-Үгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад нийтийн мөнгөнд халдах эрх өгөөгүй. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, дурын сайдаа танхимаасаа халах эрх л өгсөн юм. Түүнээс биш нийтийн мөнгийг дураа зарцуул, шоу хий гэсэн эрх өгөөгүй гэдгийг дахин хэлье.
-Жил бүрийн төсөв алдагдалтай гардаг. Өнөөдөр жилд 2.1 их наяд төгрөгт хүрчихсэн яваа. Төсвөө алдагдалгүй батлах боломж байхгүй юм уу?
-Хуульд төсвийн алдагдал ДНБ-ний таван хувиас хэтрэхгүй байх ёстой стандарт тогтоосон. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдээд байгаа өнөө үед онцгой арга хэмжээ авах ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хоёр танхим Монгол Улсад долоон их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэж” өглөө. Тухайлбал, энэ оны төсвийн 4.8 их наяд төгрөгийн алдагдал дээр ирэх оны төсвийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай баталчихсан. Тэгэхээр Монгол Улс бараг хоёр тэрбум ам.долларын өрөнд орж байгаа юм. Төсвөө алдагдалгүй батлаад, хэрэггүй хөрөнгө оруулалтаа танаад, орлогынхоо 70 хувийг эзэлдэг урсгал зардлаа 50 хувьд оруулах арга хэмжээ авч чадахгүй байна.
-Та дээр ирэх оны төсөв бас сонгуульд зориулсан үйл явц боллоо гэсэн. Энэ талаар тодруулж өгөхгүй юу?
-Жилд цугласан төсвийнхөө 32 хувийг 200 гаруй мянган төрийн албан хаагчийн цалинд өгдөг. Тэднээс 80 мянган дарга тэжээж байна гэсэн үг. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд 20 гаруй мянга байсан даргын тоо дөрөв дахин өссөн байдаг. Тэгэхээр тэр дарга нарын цалинг хамгийн түрүүнд танах ёстой. Нөгөө талдаа өнгөрсөн гуравдугаар сард төрийн албан хаагчдын цалинг бүтэн өгнө гэж Засгийн газар тогтоол гаргасан. Үүндээ баригдаад байгаа юм. Цуглаж байгаа татварын орлого багасвал төсвийн албан хаагчдын цалинг 10-20 хувиар танаж болно шүү дээ. Тухайлбал, татварын байцаагч нар нэг сар ажилгүй байсан. Яагаад тэдэнд бүтэн цалин өгөх ёстой гэж. Хөл хорионы үед 12 мянган хүн идэвхтэй ажилласан. Гэтэл гэртээ ажилгүй суусан 100 гаруй мянган хүнд яагаад цалин өгөв гэдэг асуудал бий. Энэ нь шударга бус байгаа юм. Бидний татварын мөнгийг л дамжуулж өгч байна. Ийм учраас цалингийн 50 хувийг олгох хэрэгтэй байсан. Энэ мэтээр цалингийн сандаа зохицуулалт хийх, хэрэггүй хөрөнгө оруулалтаа танах ажил их бий. Манай улсад 2013 оноос хойш нэг эвгүй асуудал бий болсон. Төрийн өндөр албан тушаалтнууд бэлэн мөнгөн дээр туйлж яг ломбард сэтгэлтэй болчихсон. Уг нь өөрсдөө татвараа цуглуулаад буцааж зарцуулах үүрэгтэй хүмүүс шүү дээ. Гэтэл энэ ажлаа сул хийчхээд юм л бол зээл, бонд гаргана гээд хялбар аргаар их мөнгө татаж байна. Тэгэхээр Монгол Улс өндөр албан тушаалтнуудын зах хязгааргүй хэрэглээнд зориулсан өрөнд баригдаад дууслаа.
-Төр өмчтэй байх ёстой юу. Төрийн өмч гэхээр эзэнгүй мал шиг болдог тал ажиглагдаад байдаг л даа?
-Төрийн өөрийн өмч ба төрийн нийтийн хамааралтай гэж хоёр төрлийн өмч байх ёстой гэж 1992 оны Үндсэн хуульд заасан. Тэгвэл өнөөдөр төрийн өмчит компаниудын ашигт үйлийн коффициент нь хэр зэрэг байна гэдэг нь асуудал юм. Өнөөдөр төрийн өмчит компаниудад 66 мянган хүн ажиллаж байгаа. Төрийн өмчит компаниудаас Эрдэнэт, Монголросцветмет, Таван толгой зэрэг компаниуд ашигтай ажилладаг. Мэдээж нийтийн үйлчилгээнд зориулсан, тодорхой хэмжээний алдагдалтай ажилладаг, хувийн компани хийж чадахгүй зүйлд төрийн өмчит компани байх нь зөв. Гэхдээ төрийн өмчит компаниудыг хяналттай болгох ёстой. Монгол Улсад өнөөдөр төсвөөр дамжуулаад хулгайлах асуудал гайгүй болж хумигдсан. Харин төрийн өмчит улсын үйлдвэрийн газраар дамжуулж хулгайлах явдал их байна. Энд ганц жишээ хэлэе. Эрдэнэт үйлдвэрээс энэ онд 960 тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрч байгаа гэсэн. Гэтэл энэ үйлдвэрийн 2020 оны ногдол ашиг нь 500 тэрбум төгрөг байна. Тэгэхээр уучлаарай. Жилд төлж байгаа татвараасаа бараг хоёр дахин ногдол ашиг өгнө гэдэг асуудал логикоор байхгүй. Үүнийг сайн хянаж чадвал бараг 1.5 наяд төгрөгт ч хүрч магадгүй. Ийм учраас төрийн өмчит компаниудын тэр дундаа Эрдэнэт үйлдвэр, Таван толгой зэрэг компанийн мөнгөний асуудлыг УИХ мэддэг байх ёстой л гэдгийг хэлээд байгаа юм. Сүүлийн хорин жилд энэ мөнгийг хяналтад оруулалгүй сонгуулиар, намаар дамжуулаад түр хугацаагаар эзэн суух явдал хавтгайрсан л даа. Иймд хувьцаат компанийн хэлбэрт оруулах хэрэгтэй. Эхний ээлжид хувьцаат компани болговол хяналт нь Хөрөнгийн биржээр тавигдах учиртай. Гэтэл ингэх хүсэл алга. Би МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа төрийн өмчийн 40 компанийг хувьцаат компани болгох асуудал тавьж байсан. Эдгээр компанийн тоо цөөхөн боловч Монголын эдийн засгийн 40 хувьд нөлөөл чаддаг юм. Тухайн үед гал унтраах маягаар “За” гэчихээд таг болсон доо.
-Төсвийн орлого ирэх онд бүрдэх боломж бий юу. Нүүрс, зэс гээд манай экспортын гол түүхий эдийн үнэ өсч байгаа нь үр ашгаа өгч чадах болов уу?
-Уучлаарай урд хилийн цаана 50 жолооч л ажиллаж байгаа. Доод тал нь өдөрт 1200 авто машин гарч байж жилд 41 сая тонн нүүрс экспортолно. Сүүлийн жилүүдэд ийм хэмжээний нүүрс гаргана гээд 30 гаруй сая тонныг л экспортолж байна. Ийм учраас төсвийн тодотголоо өнөө маргаашгүй хийж ядаж 2.2 их наяд төгрөгийн алдагдалыг нь арилгах хэрэгтэй. Мөн төсвийн хөрөнгө оруулалт нэртэй 1.5 их наяд төгрөгийн сонгуульд зориулсан зардлыг зогсоох ёстой. Урсгал зардлыг 20 хувиар буурлах шаардлагтай. Төсвийг зөвхөн есөн наяд төгрөгт бариулах шаардлага өнөөдөр тулгарч байна. Ингэж чадвал бид “Ковид-19” цар тахлыг гайгүй давж чадна. Төсөвт тодотгол хийхгүй бол асуудал үүснэ. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш эдийн засагчид төсөвт тодотгол хийгээч гэж маш их асуудал тавьсан. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бараг долоон удаа тодотгол хийхгүй гэж мэдэгдэл хийгээд байсан. Үүний үр дүн 4.8 их наяд төгрөгийн алдагдал болж гарсан. Тэгвэл ирэх оны төсөвт даруй тодтгол хийхгүй жонхуурсаар байвал гуравдугаар сард алдагдал нь бараг дөрвөн их наяд төгрөгт хүрнэ. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тодотгол хийхгүй гүрийнэ. Эцэст нь наймдугаар сар гэхэд дахиад л таван их наяд төгрөгийн алдагдалтай төсөвтэй сууж байна гэсэн үг. Бодит байдал нь ийм байхад даанч энэ тоон дээрээ ажиллахгүй байна л даа.
-Төсвийн алдагдалаа гадаадын зээл, тусламжаар л нөхөх байх даа?
-Ер нь төсвийн алдагдалаа зээлээр хаадгаа зогсоох ёстой. Нэг зээлийг нөгөө зээлээр хаадаг асуудлаа зогсоох цаг нь болсон. Гэтэл манай төрийн өндөр албан тушаалтнууд үүнд амташчихаад байгаа. Өөрийн бололцоог харж, зардлаа танаагүй байж өнөөдөр вакцин гуйгаад гуйлгачин царайлаад явж байна. Нөгөө талаас өөрсдөө зардлаа танаагүй байж бусад улсын төсвийн мөнгөнөөс хулгайлах гээд зогсч байна. Энэ бол үнэхээр ичмээр асуудал. Зүүн европын улсуудыг социализмаас нураахын тулд барууныхан 1980-1990 он хүртэл маш их бэлэн мөнгө өгч байсан. Тэгээд тэр улсууд авсан бэлэн мөнгөндөө бүгд ороогдсон түүхтэй. Тэгэхээр манай улсын хувьд “Ковид-19” цар тахлаас илүү аюул дагуулсан толгой ороосон бэлэн мөнгөний зээл юм шүү дээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийтэлсэн

-

Нийтэлч

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;

  • Нэгдүгээр  улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар  улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар  улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр  улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.

Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр6 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг6 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм7 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм9 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм9 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм10 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм11 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр11 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм11 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг11 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр12 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм12 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр12 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр12 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим