Connect with us

Эдийн засаг

Ш.Алтанчимэг: 2021 онд зээлийн батлан даалтаа хоёр дахин өсгөж 30 тэрбум төгрөгт хүргэнэ

Нийтэлсэн

-

Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгтэй жижиг дунд үйлдвэр, бизнес, худалдаа үйлчилгээний өнөөгийн байдал, зээл авахад хэрхэн туслалцаа үзүүлдэг талаар ярилцлаа.

-Та Зээлийн батлан даалтын сан ажиллаж эхэлснээс хойш хэдэн аж ахуйн нэгж, иргэнд үйлчилгээ үзүүлээд байна вэ?

-Монгол Улсын Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль 2012 оны хоёрдугаар сард батлагдсан. Ингээд тухайн оны арваннэгдүгээр сараас сангийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Анх жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч зээл авахад барьцаа хөрөнгө хангалтгүй тохиолдолд түүнийг нь гаргадаг байсан. Ингээд 2017 оноос хойш хэрэгжиж байгаа Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн зээлд батлан даалт гаргаж  эхэлсэн. Манай сан өнөөдрийн байдлаар нийт  833 аж ахуйн нэгжид 111 тэрбум төгрөгийн батлан даалтын үйлчилгээ үзүүлээд байна.

-Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахал улс ор­нуудын эдийн засаг, биз­нес эрхлэгч нарт  нэлээд бэрх­шээл учруулж байна. Тэг­вэл батлан даалтын сан­гийн үйл ажиллагаа ямар байгаа вэ?

-Энэ онд нэлээд бэрхшээл тулгарч хоёр шалтгааны улмаас манай сангийн үйл ажиллагаа саатсан гэж хэлж болно.

Эхний шалтгаан нь дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын дэгдэлт. Хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлагдаж арилжааны банкууд зээл гаргалтаа хумьсан. Үүний улмаас батлан даах үйл ажиллагаа багассан. Хоёрдугаарт, манай сангийн үйл ажиллагааг зохицуулсан хуулиар жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан батлан даалт гаргадаг байсан. Тэгээд 2019 онд батлагдсан Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт орсноор иргэн гэдэг заалт байхгүй болсон. Зөвхөн аж ахуйн нэгж байгууллага, хязгаарлагдмал хариуцлагатай компани “Жижиг дунд үйлдвэр эрхлэгч” гэсэн тодорхойлолтоор үйл ажиллагаа явуулна гэсэн заалт орсон юм. Үүнтэй уялдаад манай сангийн батлан даалт гаргалт тодорхой хувиар буурсан. Гэвч Засгийн газраас “Ковид-19” цар тахлын халдвартай холбоотой гаргасан шийдвэрүүдийн дагуу манай сан батлан даалтаа нэмэгдүүлэхийн тулд боломжтой бүхий л арга хэмжээг авч байна. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгч нарт мэдээлэл хүргэн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл жижиг дунд бизнес эрхэлдэг, аж ахуйн нэгж байгууллагуудтай манай сангийн мэргэжилтнүүд холбогдож мэдээлэл хүргэх болсон.

-Тэгэхээр жилд дунджаар хэдэн аж ахуйн нэгж хэдий хэмжээний хөрөнгө мөнгөний туслалцаа хүсдэг юм бол. Энэ онд хэчнээн аж ахуйн нэгжид батлан даах үйлчилгээ үзүүлээд байна вэ?

-Манай санд жилд 100-150 жижиг дунд бизнес эрхлэгч батлан даалттай зээл авах хүсэлт гаргадаг. Энэ онд 72 аж ахуйн нэгжид 26.5 тэрбум төгрөгийн зээл, 13.7 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байна.    

-Батлан даалт болон зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн төлөлт ямар байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь доголдож байгаа шүү дээ. Аж ахуйн нэгжүүд зээлээ төлж чадахгүй болох тохиолдол гарвал даатгалд  хамрагдсан байдаг уу?

-Батлан даалтын сан аж ахуйн нэгжүүдээс нөхцөл өөрчлөх хүсэлт хүлээн авч байна. Энэ нь аж ахуйн нэгжүүд зээлээ төлөхөд хүндрэл, бэрхшээл учирч байгааг илэрхийлж байна гэсэн үг.  Зээлдэгч нар зургаан сарын хугацаанд үндсэн зээлээс чөлөөлж өгөөч, хүүг нь төлөөд явъя гэсэн хүсэлт гаргаж байна. Зарим нь үндсэн зээл болон хүүг нь хойшлуулж өгөөч үйл ажиллагаа эхлэхээр төлөөд явъя гэсэн хүсэлт тавьж байгаа. Гэхдээ бүх аж ахуйн нэгжүүд биш. Тодорхой салбарт бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд дээр байдал ийм байгаа.  Жишээ нь үйл ажиллагаа нь зогссон караоке, боловсролын салбарт бизнес эрхлэгч зэрэг зээлдэгч нар энд багтаж байна. Үйл ажиллагаа нь зогсоогүй хүнсний дэлгүүр, худалдааны байгууллагууд харьцангуй гайгүй байна. Зээлийн даатгалыг тухайн арилжааны банкнаас шалтгаалж янз бүрээр хийдэг. Тухайн зээлдэгч банктай байгуулсан гэрээндээ тусгаад явдаг тусдаа асуудал. Энд нэг зүйлийг тодруулж хэлье. Тухайн аж ахуйн нэгж зээлээ төлж чадахгүй болсон нөхцөлд Батлан даалтын сан төлнө гэсэн буруу ташаа ойлголт байдаг тал бий. Өөрөөр хэлбэл “Эрсдэлийн сан” мэтээр ойлгодог. Тэгвэл батлан даалтын сан аж ахуйн нэгжүүд зээл авахад барьцаа хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд тусалдаг байгууллага шүү дээ. Манай сан аж ахуйн нэгжүүд зээл авахад барьцаа хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд 30-60 хувьд нь батлан даалт гаргаж өгдөг.

-Тэгвэл 30-60 хувийн батлан даалт гаргадаг гэхээр дунджаар хэдий хэмжээний хөрөнгө мөнгөний батлан даалт гаргадаг юм бол?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй  төслийн зээлд батлан даалт гаргахдаа  30-60 хувь гэсэн хэмжээ тогтоосон. Учир нь энэ төслийн хүрээнд дээд тал нь нэг тэрбум төгрөгийн зээл олгоно гэсэн хязгаартай байдаг. Тэгэхээр үүний 30 хувь гэж бодвол 300 сая төгрөг болно. Манай сан журмаараа  дээд тал нь  420 сая төгрөгийн батлан даалт гаргах нөхцөлтэй юм. Үндсэн батлан даалтын тухайд доод хэмжээ заагаагүй. Хэдэн ч төгрөгт батлан даалт гаргуулж болно.

-“Ковид-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон жижиг дунд бизнес эрхлэгч нар зээлийн нөхцөлөө өөрчлөх хүсэлт тавьж байна гэлээ. Тэгэхээр ирэх онд танай сан ямар байдлаар ажиллах зорилт тавьж байгаа вэ?

-Бид ирэх оноо өөдрөгөөр төсөөлж байгаа. Ганц манай улс ч биш дэлхий дахинд “Ковид-19” цар тахлын улмаас хөл  хорио тогтоод байна. Цаашдаа энэ өвчинтэй дасан зохицоод амьдрах байх гэсэн мэдээлэл бий. Засаг төр энэ өвчлөлийг дотооддоо тархаахгүйн тулд чармайн ажиллаж голомтыг нь хумьж байна. Он гараад  дотоодод амьдрал хэвийн болох байх. Үүнтэй уялдаад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхлэхэд зээлийн хэрэгцээ нэмэгдэнэ шүү дээ. Иймд манай сан ирэх онд зээл батлан даахад зориулж 30 тэрбум төгрөг гаргахаар төсөвлөсөн. Энэ онд зээлийн батлан даалтад гаргасан 13.7 тэрбум төгрөгийг хоёр дахин өсгөж гаргана гэсэн үг.  Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчид манай үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг сайн судлах хэрэгтэй. Ингээд бидэнд хандахад манай хаалга нээлттэй гэдгийг хэлмээр байна.

-Жижиг дунд бизнес эрхлэгчид танай санд хандахад ямар бичиг баримт бүрдүүлдэг юм бол. Та бүхэн ямар шалгуур тавьдаг юм бэ?

-Бүрдүүлэх материал нь арилжааны банкнаас зээл хүсдэгтэй ерөнхийдөө адилхан. Тухайлбал, бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжийнхээ гэрчилгээ, дүрэм гэх зэрэг бичиг баримт шаарддаг. Банкнаас ялгаатай зүйл бас бий. Учир нь хуулийн заалтаа хангуулах үүднээс барьцаа хөрөнгө нь дутагдалтай байна уу гэдгийг баталгаажуулахын тулд лавлагаа авдаг. Мөн жижиг дунд үйлдвэрлэгч гэдгээ нотлох ёстой. Үүний тулд аж ахуйн нэгжээ Жижиг дунд үйлдвэрийн газарт бүртгүүлж лавлагаа авч ирэх учиртай. Азийн хөгжлийн банкны төслийн зээлийн тухайд төсөл шаарддаг.  

-Батлан даалгах хүсэлт хүлээж аваад хэдий хугацаанд шийдвэр гардаг вэ?

-Үйл ажиллагааны журамд 14 хоногийн хугацаанд шийдвэр гаргана гэж заасан байдаг. Гэвч дунджаар 10 хоногт багтаан шийдвэрлээд ажиллаж байна.

-Зээлийн батлан даалт гаргахыг хориглосон бизнесийн салбарууд бий юу?

-Бий. Жишээ нь барилга угсралт, дэд бүтэц, уул уурхайн салбар, согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргахыг хориглодог. Азийн хөгжлийн банкнаас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг бизнест дэмжлэг үзүүлэхийг хориглодог. Мөн томоохон компаниудын салбар аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлдэггүй.

-Азийн хөгжлийн банкны төслийн зээл ямар хугацаанд үргэлжлэх вэ?

-Энэ төсөл 2017 оноос эхэлсэн. Нийт таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Жижиг дунд бизнес эрхлэгчид манай сангаас 10 жилийн хугацаатай зээл авч эргэн төлөх нөхцөлтэй гэрээ хийгээд явж байгаа.

-Тэгэхээр танай сангаас зээлийн батлан  даалт гаргуулсан тохиолдолд ямар нэг хүү, шимтгэл төлдөг үү?

-Үндсэн батлан даалтаар зээл авч байгаа тохиолдолд нэг удаа хугацаанаас нь хамаарч 1-3  хувийн шимтгэл төлнө. Азийн хөгжлийн банкны төслийн зээлд хамрагдаж батлан даалт гаргуулсан зээлдэгч нар жил тутам зээлийн үлдэгдлээс шимтгэл төлж байгаа. Батлан даалт гаргахдаа хүү тооцдог гэсэн ташаа ойлголт байдаг.

-Танай сангийн бүтээг­дэхүүний талаарх мэдээллийг хаанаас яаж авч болох вэ?

-Манай сан дээр ирээд авч болно. Үүд хаалга маань үргэлж нээлттэй. Мөн манай сангийн пэйж хуудас, вэб сайтад дэлгэрэнгүй мэдээлэл бий. Бас 77002033, 77002035 гэсэн утсанд хандаж болно.

-Жижиг дунд бизнес эрхлэгчид танай ямар бүтээгдэхүүнийг хамгийн сонирхож байна вэ?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн зээлийн батлан даалт байдаг. Энэ  нь зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх  МОН-338 төсөл. Батлан даалгаж байгаа хувь хэмжээнээс хамаарч зээлийн хүү нь жилд 12-15 хувь байдаг. Зээлийн батлан даалгах хугацаа нь 10 хүртэлх жил. Хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх гэсэн хоёр зүйлд санхүүгийн туслалцаа үзүүлдэг. Азийн хөгжлийн банкны төслийн зээлийг арилжааны таван банкаар дамжуулж олгож байна. Бизнес эрхлэгч эхлээд Төрийн, Худалдаа хөгжлийн, Хас банк, Капитрон, Хаан банкинд хандаж хүсэлт гаргадаг.

-Шинээр нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүн бий юу?

-Манай байгууллага банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах зорилготой. Иймд Банк бус санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар “Транскапитал”, “Инвесткор” гэсэн банк бус санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллага бичил бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 80 хүртэлх сая төгрөгийн үндсэн батлан даалттай зээл гаргах үйл ажиллагаа эхэлж байгаа. Одоогоор зээл гараагүй. Учир нь энэ үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Үүнээс гадна эмэгтэй бизнес эрхлэгч нарт ямар хэлбэрээр дэмжлэг үзүүлэх боломж байгааг судалж байгаа. Өөрөөр хэлбэл тодорхой чиглэлд үйлчилгээ үзүүлэх боломж хайж байна гэсэн үг. Мөн арилжааны хоёр банктай хамтарч ажиллах асуудлыг судалж байна. Азийн хөгжлийн банкнаас одоогоор нэгийг нь хүлээн зөвшөөрөх шатанд яваа. Ийм учраас ирэх онд илүү олон сувгаар бизнес эрхлэгч нарт дэмжлэг үзүүлнэ гэсэн төсөөлөлтэй байна.

-Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс гадна зах худалдааны төвд лангуу түрээслэгч нар Та бүхэнд хандаж санхүүгийн дэмжлэг хүсдэг үү?

-Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бүгд санхүүгийн дэмжлэг авах эрх нээлттэй. Хүмүүс манай санг зөвхөн гутал хийдэг, юм оёдог гэх зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэж ойлгоод байдаг. Тийм биш л дээ. Худалдааны салбарынхан ч зээлийн батлан даалт хүсч болно. Санхүүгийн дэмжлэг авсан нь ч байгаа. Бөөний болон жижиглэнгийн худалдаа, дэлгүүрийн бизнес эрхлэгчид манайд ханддаг. Өнөөдөр лангуу түрээслэн бизнес эрхлэгч нар санхүүгийн мэдлэг, боловсролтой болсон шүү дээ. Аж ахуйн нэгжийн хэлбэрт шилжээд дансны гүйлгээ, орлогоо нотолж чаддаг болсон. Урьд нь хар дэвтэр гэдэг зүйл хөтөлж зээл хүсээд явдаг байсан. Нэг ёсондоо гараараа тийм гутал, ийм зүйл төдөн төгрөгөөр зарав гэж бичсэн  дэвтэр бариад явдаг цаг үе нь өөрчлөгдсөн. Лангууны худалдаа эрхлэгч нар өнөөдөр НӨАТ-ын баримт өгдөг, татвар төлдөг болсон шүү дээ. Тэгэхээр худалдаа  эрхлэгчид манайд хандах боломжтой. Томоохон зах худалдааны төвд лангуу түрээслэгч нар түүнийгээ худалдаж аваад өөрийн болгох хүсэлтээ илэрхийлж санхүүгийн дэмжлэг авсан харилцагч олон бий. Нөгөө талаас Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд жилийн борлуулалтын орлого зааж өгсөн байдаг. Тухайлбал, жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг байвал жижиг дунд үйлдвэрлэгч гэнэ гэж заасан. Тэгэхээр үүнээс доош орлоготой аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нар манайд хандах бүрэн боломжтой юм.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийтэлсэн

-

Нийтэлч

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;

  • Нэгдүгээр  улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар  улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар  улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр  улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.

Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр6 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг6 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм7 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм9 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм9 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм10 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм11 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр11 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм11 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг11 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр11 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм12 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр12 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр12 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим