Дэлхий дахинд
Шинжээч: Жил бүр КОВИД-ийн эсрэг тариа хийлгэх боломжгүй
Эрүүл мэндийн ямар ч систем жил бүр коронавирусний эсрэг вакцинаар хангаж дийлэхгүй гэж Италийн Падуи их сургуулийн микро биологич, халдварт болон вируст өвчний мэргэжилтэн Адреа Кризанти үзэж байна.
Судлаачийн хэлснээр, томуугийн нөхөн үржихүйн индекс R0 1.4 байдаг бөгөөд жилд долоон мянган хүнийн аминд хүрдэг. Италид жилд 10 сая орчим хүн томуугийн эсрэг вакцин хийлгэдэг. Харин коронавирусний эсрэг вакциныг жил бүр хийх хэрэгтэй болбол 40 сая хүнийг хамруулах шаардлагатай. Тиймээс эрүүл мэндийн ямар ч систем ийм ачааллыг даахгүй гэж Кризанти үзэж байна. Итали улсын хүн ам 70 сая ба сүргийн дархлаа тогтоохын тулд хүн амын 70 хувийг вакцинжуулах шаардлагатай гэж шинжээч онцолжээ.
Их Британид илэрсэн коронавирусний шинэ омгийн талаар Адреа Кризанти энэ омгийн гол аюул нь хурдан тархах чадварт нь оршиж байна гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр, ийм шинж чанар бусад мутацад ч бий болохыг үгүйсгэх аргагүй хэдий ч “британи мутац”-тай ижил мутац өөр газар бий болох магадлал бага аж. Селекцийн онцгой дарааллын үр дүнд бий болсон энэхүү мутац нь вирусний нөхөн үржихүйн чадварыг нэмэгдүүлснийг математикийн зарим загвар харуулж байна. Өөрөөр хэлбэл R0 индекс өндөр байна гэж шинжээч онцолсон байна.
Италид цар тахал дэгдсэнээс хойш хоёр сая орчим хүн халдвар авч, 70 мянга орчим хүн эндээд байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө