Эдийн засаг
Оюутолгойг санхүүжүүлэх хувилбараа TRQ өнөөдөр танилцууллаа

Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхлэх хугацааг 2022 оны аравдугаар сар, нийт санхүүжилт $6.75 тэрбум хэмээн тооцоолж дууссанаа Рио Тинто арванхоёрдугаар сарын 16-нд мэдээлсэн.
Тэгвэл Туркойз Хилл Ресурс(TRQ) компани өнөөдөр Оюутолгой төслийн гүний уурхайд шаардлагатай санхүүжилтийг хэрхэн босгох хувилбараа танилцуулжээ.
Зах зээлийн нөхцөл байдлын судалгаагаар санхүүжилтийн хамгийн ирээдүйтэй хувилбарууд бол өмнө мэдээлж байсанчлан алтаа урьдчилан тогтсон нөхцөлөөр худалдах, алт худалдах урт хугацааны гэрээ байгуулах, дунд хугацааны бонд гаргах хэмээн үзсэн TRQ мэдээлсэн байна.
Урьдчилсан нөхцөлөөр алт худалдах гэрээ байгуулахдаа Оюутолгой дахь Оюут ил уурхайгаас олборлож буй баяжмал дахь алтны агуулгад тулгуурлан хийнэ гэж тооцож байгаа бол бонд гаргахдаа 10-аас доогүй жилийн хугацаатай байна гэж үзэж байгаа аж. Энэ тухай нарийвчилсан төлөвлөгөөгөө “Оюу толгой” компанийн хувь эзэмшигч “Эрдэнэс Оюу Толгой” болон Рио Тинто компанид хүргүүлэх бөгөөд Монголын Засгийн газар болон бусад оролцогч талуудтай ойлголцон ажлаа эрчимжүүлнэ гэсэн нааштай хүлээлттэй байгаагаа TRQ-ийн гүйцэтгэх захирал Ульф Квелманн хэлжээ.
- Тус компанийн хувьд санхүүжилтийн дээрх хувилбар дээр дараах хүчин зүйлс чухал нөлөөтэйг мэдэгдэлдээ дурдсан байна. Үүнд:
- Оролцогч талууд тэр дундаа “Эрдэнэс Оюу Толгой”, Монголын Засгийн газар болон Рио Тинтогийн дэмжлэг
- Түүхий эдийн болон үнэт цаасны зах зээлийн нөхцөл байдал
- “Оюу толгой” компанийн төслийн зээлдэгчидтэй тодорхой асуудлаар тохиролцоонд хүрэх, тухайлбал, ил болон далд уурхайн бүтээн байгуулалт, цахилгаан эрчим хүчний импортын одоогийн зохицуулалтыг шинэчлэх, бонд гаргах бэлтгэл ажил зэргийг нэрлэжээ.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр6 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг6 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг11 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ