Эдийн засаг
ЭРДЭНЭТ: Засвар угсралтын цехийн ажлын байрны орчин нөхцөл сайжирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Засвар угсралтын цех 2020 онд 9 тэрбум 677 сая төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэхээр төлөвлөн, урьдчилсан байдлаар, төлөвлөгөөт үзүүлэлтээ 105-106 хувиар биелүүлсэн дүнтэй байна. “2020 он цехийн хамт олны хувьд өндөр бүтээмжтэй, амжилт дүүрэн жил байлаа. Бид үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтад оролцохын зэрэгцээ ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх том алхам хийсэн” гэж Засвар угсралтын цехийн дарга Х.Баяраа онцлов.
Энэ онд Засвар угсралтын цехийнхэн Засвар механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөлийн угсралт, Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсэгт хийн үлээгүүрийн машины угсралт, суурилуулалтын ажилд хамтран оролцсон байна. Мөн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт нэгдүгээр тээрэм солих, Шүүн хатаах хэсэгт гуравдугаар өтгөрүүлэгчийн их засвар, Урвалжийн хэсэгт гуравдугаар тээрэм солих, Бутлан тээвэрлэх хэсэгт МП-800 бутлуур болон дагалдах эд анги сольж угсрах, Засвар механикийн заводад 25 тоннын гүүрэн кран суурилуулах, Шахмал түлшний үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийн угсралт зэрэг олон ажлын засвар үйлчилгээг хийж гүйцэтгэжээ.
Түүнчлэн цехийн ажилллагсдын ажиллах тав тухтай орчин нөхцөл, аюулгүй байдлыг хангахад ахиц гаргасан байна. Тухайлбал, 202 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай барилгын ажил төлөвлөж, 100 хувь хийж гүйцэтгэжээ. Ингэснээр засварын ажилчдын зөөврийн болон байнгын ажлын байрны тохижилт сайжирсан байна. Мөн цар тахлын улмаас танхимын сургалтууд хойшилсон ч “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран ажлын байрны цахим сургалтыг зохион байгуулж, 23 ажилтны мэргэжлийн зэргийг ахиулсан нь нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ажил болсон байна.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр6 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг6 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг11 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ