Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрт данстай хүн бүрт урамшуулал хүртээлээ
Цар тахлын амаргүй цаг үед уурхайчнаар овоглосон өрх бүрийг дэмжих үүднээс төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлж, өртөг зардлыг бууруулан, өндөр үр дүн гарган ажиллаж байгаа хамт олноо, Эрдэнэт үйлдвэрт данстай хүн бүрийг урамшуулан шагнаж байгаагаа уурхайчдын баярын өдөр дуулгахад нэн таатай байна хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баярын мэндчилгээндээ онцолсон юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улирч буй оны ажлын амжилт бүтээлээ дүгнэж, бүх ажилтнуудаа 150.000-1 сая төгрөг хүртэл мөнгөн урамшууллаар шагнаж байна. Үйлдвэрийн газрын ашигт ажиллагааг нэмэгдүүлэн, олсон амжилтаа дээшлүүлэн ажиллахад ажилтнуудын оруулсан бодит хувь нэмэр, ажлын үр дүн, хүчин чармайлтыг өндрөөр үнэлэн урамшуулал олгохыг Ерөнхий захирлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/726 тоот тушаалд дурьдсан байна.
Үр дүнгийн урамшууллыг үйлдвэрийн нийт ажилтнууд, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд, ҮОХХМШӨ-ийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнууд, жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй ажилтнууд, дадлагажигч ажилтнууд, гэрээт байгууллагын ажилтнууд, урт хугацааны сургалтад явсан ажилтнууд болон үйлдвэрлэлийн хүрээний бүтцийн нэгж, “Сэлэнгэ” катерингт хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй ажиллагч зэрэг Эрдэнэт үйлдвэрээр овоглосон бүх хүнд хүртээлээ.
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрөө нэг их наяд төгрөгөөр давуулан Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргаж, хамгийн их үндэсний баялаг бүтээж, түүхэн амжилт бүтээлээр үдэж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм1 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент46 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент22 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо