Эдийн засаг
Эдийн засгийг хүндрэлээс гаргах талаар ярилцав
Монголбанкны Хяналтын зөвлөл 2020 оны ээлжит хурлаа арванхоёрдугаар сарын 28-нд онлайнаар хийв. Тус хурлаар Хяналтын зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, гишүүдийн саналыг тусган баталлаа. Цаашдаа Хяналтын зөвлөлийн гишүүд өөрсдийн үйл ажиллагааг интернетийн орчинд ажиллах чадавхиа нэмэгдүүлэх, Монголбанкны зүгээс цар тахлын хүндрэлийг даван туулахаар авч буй арга хэмжээнд анхааралтай хандаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх арга замыг эрэлхийлж ажиллахаар тогтлоо. 2021 онд цар тахлын хүндрэлээс Монгол Улсын эдийн засгийг гаргаж, сэргээж, хөгжүүлэх, санхүүгийн нөөц хөрөнгийн ашиглалтыг сайжруулах талаар Монголбанкны холбогдох газар, хэлтсүүдийн хийсэн ажлын үр дүнд илүүтэй анхаарахыг Зөвлөлийн гишүүд тэмдэглэн ярилаа.
Монголбанкны Дотоод аудитын газарт (ДАГ) ажилласан гадаадын зөвлөхийн эхний тайлантай танилцаж, тэнд онцлон тэмдэглэсэнчлэн тус газрын бие даасан, ажил хэрэгч, банкны нийт ажлыг сайжруулах санал санаачилгад зориуд анхаарч, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, улмаар эрсдэлд суурилсан дотоод аудитыг хэвшүүлэх, хяналт шалгалт, аудит үйлчилгээг зөв хослуулан ажиллах, ажилтнуудынхаа ажлаа сайжруулъя, шинэлэг байдал нэвтрүүлье гэсэн сэтгэлгээг нь дэмжиж ажиллахыг ХЗ-ийн гишүүд тэмдэглэн ярилаа. Үүний тулд ДАГ-ын ажилтнуудын дунд сургалт судалгааны ажлыг эрчимжүүлэх, тэдний ажиллах дүрэм журам, ажлын стратеги төлөвлөгөөгөө шинэчлэх, боловсон хүчний мэдлэг боловсрол, урамшуулал, албан тушаал дэвшүүлэх олон арга хэмжээ авч болохыг Гадаадын зөвлөхийн тайланд дурдсаныг Хяналтын Зөвлөл анхааралдаа авч, цаашдаа мониторинг хийж ажиллах болно.
Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, тэдний зөвлөхүүд, хөндлөнгийн аудитын байгууллагаас Монголбанкны бие даасан байдал, засаглал, ялангуяа арилжааны банкуудын мэргэжлийн удирдлага, төлбөрийн чадваргүйтлийн тохиолдлыг шийдсэн арга хэлбэр, дотоод аудит, санхүүгийн байдал зэрэгт хийсэн дүгнэлт, санал зөвлөмжийн хэрэгжилтийг Монголбанкны удирдлага зориуд авч үзэх, тодорхой арга хэмжээ авах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв.
Хяналтын зөвлөлөөс 2021 онд нэлээд хэдэн судалгааны ажлыг хийхээр төлөвлөгөөндөө тусгасан бөгөөд 2020 онд эхлүүлсэн судалгааны ажлын үр дүн, цар тахалтай байгаа өнөөгийн онцгой үед Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд Хяналтын зөвлөлөөс өгөх үнэлэлт, дүгнэлтийн талаар дараагийн ээлжит хурлаараа хэлэлцэхээр тохиров гэж Монголбанкнаас мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм59 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм1 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм54 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент34 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо