Connect with us

Эдийн засаг

Э.ТОДГЭРЭЛ: НЭГ ГҮҮРИЙН ЗУРАГ ГАРГАХЫН ТУЛД БАЙГАЛЬ ОРЧИН, ЭДИЙН ЗАСГИЙН ГЭЭД ОЛОН СУДАЛГАА ХИЙДЭГ

Нийтэлсэн

-

Т.ЖАНЦАН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу инженер” шагнал хүртсэн Э.Тодгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр “ГБЭТ” ХХК-ийн Ерөнхий инженер бөгөөд  2020 онд Төмөр замын хэт хүнд даацын төмөр бетон гүүр ба түүний хүчитгэсэн дам нурууны барилгын технологи, арга аргачлалыг боловсруулан практикт нэвтрүүлж, Монгол орны говийн уур амьсгалд тохируулан барилгын ажлыг хээрийн аргаар өөрийн оронд анх удаа гүйцэтгэсэн байна.

-Танай компани сүүлийн үед ямар ямар гүүрийн ажилд оролцсон бэ?

-Сонсголонгийн хос гүүрийн эх засварын болон шинэ гүүрийн зургийг нь гаргасан.  Мөн төмөр замын гүүрийн ажилд оролцсон.

-Төмөр замын гүүр барих ажил нэлээд онцлогтой байх. Шинэ технологи нэвтрүүлсэн гэсэн дээ?

-Хараад адилхан гүүр боловч төмөр зам, авто замын гүүр тэс ондоо зүйлүүд. Төмөр замын гүүр бол асар их цохилт тэсвэрлэх чадвартай хүнд даацынх байдаг. Жишээ нь манай төмөр замд ашиглаж байгаа Хоёр загал гээд зүтгүүрийг хүмүүс мэднэ. Нэг зүтгүүрийн нэг толгой нь л гэхэд 129 тонн жинтэй. Тэгэхээр энэ хоёр толгой нийлээд 258 тонн болно. Тэгээд олон вагон ачаатай чирээд явна. Харин авто замын гүүр дээд тал нь 100 тонн даацтай байдаг. Ингээд бодоход тэс өөр зүйлүүд юм шүү дээ. Төмөр замын гүүр барихад онцгой чанартай арматур ашиглах ёстой. Манай компани ийм арматур ашигладаг технологи нэвтрүүлээд 10 гаруй жил болж байна.

-Тэгэхээр хүчитгэсэн арматураа хаанаас авч байна вэ?

-Манай улсад дотооддоо үйлдвэрлэж буй арматураас тав дахин илүү хүчитгэсэн бүтээгдэхүүн л дээ. Хятадаас захиалгаар оруулж ирж байгаа. Энэ арматурын гол онцлог нь сунаад эргэж хэвэндээ ордог. Манай компани сүүлийн үед Шарын гол, Төмөртэйн орд, Толгойтод гүүрийн ажилд оролцож энэ шинэ технологи нэвтрүүлсэн. Гүүр болгон өөр өөр онцлогтой тул нэгтгэж ойлгож болохгүй.

-Ийм арматурыг гүүрээс өөр барилгад ашиглаж байгаа юу?

-Хүчитгэсэн арматурыг манайхан сүүлийн үед барилгад ашиглаж эхэлсэн. Гэвч өндөр үнэтэй, нарийн технологи юм. Ер нь бусад улсад 55 дээш давхар барилгад ашигладаг. Газар хөдлөлөө гэхэд ийм арматураар хийсэн багана, тааз зөв хэлбэлзэж барилга нурахаас сэргийлж чаддаг.

-Гүүрийн зураг гаргах ажил асар их судалгаа тооцоо шаарддаг байх даа?

-Тийм. Зураг гаргахад бүх талын судалгаа хийж тооцоо гаргадаг. Жишээ нь тухайн гүүр барих газрын хажууд айл байлаа гэхэд үер ус хаагуур буудаг, ямар онцлогтой газар вэ гээд асууж тодруулах, шинжилж судлах ажил захаас аваад л гардаг. Иймд зураг зөв гарч байж тухайн гүүр, зам үр ашгаа өгнө. Одоо Баруун-Урт руу төмөр зам тавина. Энэ чиглэлд Тавантолгой, Зүүнбаянг бодвол зэрлэг ан амьтан элбэг бий. Тэд бэлчээрлэхдээ гүүрэн доогуур яаж гаргах вэ гэдэг асуудлыг тооцож боддог. Гүүрийн бетон нь ил харагдаж байвал зэрлэг амьтад нүүдэллэн гарч чадахгүй. Тэгэхээр ургамал, өвс тарьж далдлаад бэлчээрлэн гаргах зэрэг арга технологи хэрэглэдэг. Иймд гүүрийн зураг гаргахдаа бас амьтад судлах шаардлагатай болж байгаа юм. Хэддүгээр сард хаагуур яаж бэлчээрлэн нутаглаж байна гээд судалдаг. Цаг агаарын гэхэд л жилд ордог хур тунадасны хэмжээ, үер усны байдал зэргийг  судлах жишээтэй.  Ер нь гүүр барина гэдэг буяны ажил. Ямар нэг саад тотгорыг давах гэж л гүүр барьдаг шүү дээ.

-Улаанбаатар гүүрэн зам, байгууламж муутай хот гэдэгт та санал нэгдэх үү?

-Улаанбаатар хотын түгжрэл өнөөдөр яаралтай шийдэх асуудал болоод байна. Замын түгжрэлийг бууруулахын тулд гүүрэн зам, явган хүний гүүрэн болон нүхэн  гарцууд барих ёстой. Ингэж чадвал түгжрэл буурна. Ер нь томоохон уулзваруудад жилд явган хүний 5 гүүрэн гарц, авто замын нэг гүүр бариад байвал 10 жилийн дараа явган хүний гүүрэн гарц 50, авто замын гүүр 10 болно шүү дээ.

-Сүүлийн жилд дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас эдийн засаг хямарч байна. Та жирийн иргэн, судалгаа тооцоо хийдэг инженер хүний хувьд эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарах ямар арга зам бий гэж харж байна вэ?

-Манай улсын хямралд орсон эдийн засгийг төмөр зам л сэргээнэ. Одоо төлөвлөж байгаа төмөр замуудаа маш хурдан хугацаанд барих ёстой. Ингэж байж экспортын бүтээгдэхүүн, байгалийн баялаг маань бидэнд өндөр үр ашиг өгнө. Жишээ нь зөвхөн Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуу ашигт малтмалын 10 гаруй томоохон орд бий. Эдгээр орд төмөр зам ашиглалтад орохыг хүлээж байгаа. Манайх шиг ядуу орон төмөр замын тээврээ хөгжүүлж байж эдийн засаг хөл дээрээ бат зогсоно. Тэгэхгүй бол машинаар зөөгөөд амжилтад хүрэхгүй шүү дээ.

-Та зам гүүрийн инженер мэргэжил яагаад эзэмших болов?

-Аав маань гүүрийн инженер. Хуучнаар ЗХУ-ын Москвад зам гүүрийн инженер мэргэжил эзэмшсэн. Би аавынхаа мэргэжлийг өвлөж АНУ-д барилгын сургууль төгссөн. Монголдоо ирээд ШУТИС-д зам гүүрийн мэргэжлээр суралцсан. Төрсөн дүү маань бас зам гүүрийн инженер. Энэ онд докторын зэрэг хамгаалж байгаа.

-Аав тань хаана хаана ямар гүүрийн барилгад гар бие оролцож явсан юм бэ?

-Сургуулиа дөнгөж төгсч ирээд Улаанбаатар хотод анхны нүхэн гарцын зургийг нь гаргаж барилгын ажилд нь оролцсон байдаг. Энэ нүхэн гарц хуучнаар хүнсний 20-р дэлгүүрийн урд байдаг шүү дээ. Хүмүүс мэднэ дээ. Монгол оронд төмөр бетон 800 орчим гүүр бий. Манай  “ГБЭТ” ХХК 300 орчим гүүрийн зураг хийсэн. Тэгэхээр шинэ гүүр болон засвар хийхэд нь зургийг нь гаргаж байсан юм. Тухайлбал, Монголын хамгийн урт гүүрийн зургийг гаргасан. Энэ нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт Сэлэнгэ мөрөн дээгүүрх 437 метр урт гүүр. Одоо ашиглалтад орсон.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийтэлсэн

-

Нийтэлч

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;

  • Нэгдүгээр  улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар  улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар  улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр  улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.

Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр6 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг6 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм7 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм9 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм9 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм10 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм11 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр11 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм11 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг11 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр11 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм12 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр12 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр12 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим