Дэлхий дахинд
Конгрессын гишүүд Трампад эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардлаа
Х.ӨЛЗИЙ
АНУ-ын Конгрессын гишүүн Тэд Лью болон Кэтлин Райс нар Холбооны мөрдөн байцаах албаны захиралд хандан өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трампын Жоржия мужийн төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярьж сонгууль булхайтай болсны баримт 12 мянга шахам саналын хуудсыг ол гэж шаардсаныг шалгах хэрэгтэй гэсэн байна. Ардчилсан намын энэ гишүүд Дональд Трампад үүний нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй гэжээ.
“Прокурор байсныхаа хувьд би, Дональд Трамп Жоржия мужийн төрийн нарийн бичгийн дарга Раффенспергертэй утсаар ярих үедээ тус мужаас 11780 сонгогчийн санал олохыг шаардсанаараа хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж Кэтлин Райстай санал нэг байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардсан захидлаа өнөөдөр бид Холбооны мөрдөх товчоонд илгээгээд байна” гэж Тэд Лью бичжээ.
Дональд Трамп Жоржия мужийн төрийн нарийн бичгийн дарга Брэд Раффенспергертэй утсаар ярьж өөрийг нь ялуулахад шаардлагатай саналын хуудсуудыг олохыг шаардсан байна хэмээн The Washington Post сонин нэгдүгээр сарын 4-нд мэдээлсэн юм. Хэвлэл төрийн тэргүүн, Жоржия мужийн төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярьсан аудио бичлэгийг эх сурвалж болгожээ.
Энэ саналын хуудсуудыг олохгүй юм бол Раффенспергерийг эрүүгийн хэрэг үйлдсэн гэж үзнэ гэж сүрдүүлсэн хэмээн WP хэвлэлд бичсэн байна. “Энэ бол эрүүгийн гэмт хэрэг. Үүнийг зүгээр өнгөрүүлж болохгүй. Энэ бол чиний хувьд, чиний хуульч Райаны хувьд том эрсдэл” гэж Трамп утсаар хэлсэн байна. Трамп бас Жоржия муж дахь өөрийн нь ялагдал удахгүй болох сенатын сонгуульд бүгд найрамдах намаас өрсөлдөх Дэвид Пердью, Келли Леффлер нарын боломжийг ч бууруулж байна гэжээ.
Конгресст Ардчилсан намаас сонгогдсон гишүүд Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рейд илгээсэн захидалдаа Трамп сонгуульд булхай хэрэглэсэн нь тодорхой байна гэж онцолжээ. “Энэ бүх баримт нотолгоог үндэслэн ноён Трампын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхийн тулд энэ эрүүгийн хэргийг танд шилжүүлж байна” гэж Тэд Лью, Кэтлин Райс нар бичжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр58 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм57 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ