Эдийн засаг
Хонь, ямааны махны бөөний үнэ 300-1200 төгрөгөөр буурчээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ өнөөдөр /2021.01.08/ хонины махны доод үнэ 6800 төгрөг болж 300 төгрөгөөр, ямааны махны доод үнэ 5800 төгрөг болж 1200 төгрөгөөр тус, тус буурсан талаар мэдээллээ.
“Хүчит шонхор” захад өглөөний 07:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 1 кг нь 8800-9000,
- Хонины цул мах 9500,
- Үхрийн ястай мах 10000-11000,
- Үхрийн цул мах 11500-12000,
- Адууны мах 8800,
- Ямааны мах 8500-8600 төгрөгийн үнэтэй байна.
Махны бөөний үнэ 1 кг хонины мах 6800-7800 төгрөг, үхрийн мах 8500-9800 төгрөг, адууны мах 6000 төгрөг, ямааны мах 5800 төгрөгийн үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 8800 төгрөг болж 300 төгрөгөөр, хонины цул махны дээд үнэ 9500 төгрөг болж 700 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Үхрийн ястай махны дээд үнэ 10000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн цул махны дээд үнэ 12000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан бол бусад махны үнэ нэмэгдээгүй хэвэндээ байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 5.6 тонноор өсөж 28.9 тонн мах нийлүүлэгдсэн байна.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр6 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг6 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг11 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ