Эдийн засаг
Г.Амартүвшин: Бидний өргөн барьсан тогтоолын төсөл бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах зорилготой

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын гишүүд Бизнесийн зээлийн хүүг 50 хувь хүртэл бууруулах тогтоолын төсөл боловсруулан, өнөөдөр өргөн барьжээ. Уг тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс тодрууллаа.
-Бизнесийн зээлийн хүүг 50 хүртэл хувиар бууруулах тогтоолын төслийг сая өргөн барилаа. Ямар тооцоо судалгаан дээр үндэслэж зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзсэн бэ?
-Монголбанкны III улирлын мэдээллээр банкуудын нийт зээлийн багц 17 их наяд байгаа. Түүний 50 орчим хувь буюу 8.5 их наяд нь аж ахуйн нэгжүүдийн зээл. Дундаж зээлийн хүү 16.4 хувьтай байгаа. ААН-ийн зээлийн хүүгийн төлбөр 1.4 их наяд болоод байна.
Бидний өргөн барьсан тогтоолын төсөлд хагас жилийн зээлийн хүүгийн төлбөрийг 50 хувиар бууруулъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зургаан сарын зээлийн хүүгийн төлбөр нь 700 тэрбум болно. Үүний 50 хувь буюу 350 орчим тэрбум төгрөгийг төрөөс дэмжлэг, татаас хэлбэрээр ААН-үүдийг энэ хэцүү үед зээлийн хүүгийн дарамтаас нь чөлөөлөхийг зорьсон агуулгатай тогтоолын төсөл юм.
-Зээлийн хүүгийн төлбөрийг яаж санхүүжүүлэх вэ?
-Нарийн тооцоолбол 350-370 орчим тэрбум төгрөг болно. Тийм хэмжээний төгрөгийн бондыг Сангийн яам гаргаад, түүнийг нь Монголбанк худалдаж авахад бэлэн байна гэсэн.
-Монголбанканд нөөц, боломж байгаа гэсэн үг үү?
-Монголбанканд боломж байгаа. Монголбанк жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд 320 тэрбум орчим төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүлнэ.
Гол нь зээл авах компаниудын эрэмбэ дарааллыг тогтоож, арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлт үзүүлье гэж байгаа юм.
Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидтэй уулзаж байхад хамгийн гол нь зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр байна гэдэг. Хөл хорио тогтоосон энэ үед ААН-үүдийн орлого нэлээд буурсан. Тиймээс яг энэ үед зээлийн хүүг бууруулах нь маш том дэмжлэг болох юм.
Энэ бол боломжгүй зүйл биш. Сангийн яам бонд гаргаад, түүнийг нь Монголбанк худалдаж авч мөнгөжүүлснээр тэр эх үүсвэрээр нь зээлийн хүүг 50 хувь бууруулах боломжтой юм.
-Зээлийн хүүг буурууллаа гэж бодоход арилжааны банкуудад ямар нэгэн эрсдэл ирэх үү?
-Банкуудад харин ч том дэмжлэг болно гэж үзэж байгаа. Яагаад гэвэл арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдтэй хийсэн зээлийн гэрээнийхээ дагуу зээлийн хүүгээ авах эрхтэй. Тэр төлбөрийн 50 хувийг ААН өөрөө төлөөд, үлдсэнийг нь бидний санал болгоод байгаа хэлбэрээр төлөх юм.
Арилжааны банкууд авах ёстой зээлийн хүүгээ авдгаараа авна. ААН-үүд дээр дарамт нь 50 хувиар буурч ирнэ.
-Бизнесийн зээлийн хүүг бууруулах нь хэдэн аж ахуйн нэгжид дэмжлэг болно гэж үзэж байгаа вэ. Мөн ямар шалгуур, дарааллаар олгох вэ. Үүнийг тогтоолын төсөлд тусгасан уу?
-Нийт 60 мянга орчим аж ахуйн нэгж хамрагдах боломжтой гэж тооцсон. Харин ямар эрэмбэ, дарааллаар зээлийн хүүг бууруулах асуудлыг ерөнхий агуулгаар нь тусгасан байгаа. Цаашид богино хугацаанд шийднэ.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр6 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг6 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг11 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ