Эдийн засаг
2020 онд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.8 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 6.4% буурчэ

2020 онд Монгол Улс дэлхийн 149 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.8 тэрбум ам.доллар болж 2019 оны гүйцэтгэлээс 876.9 сая ам.доллар буюу 6.4 хувиар буурчээ.
Экспортын дүн импортын дүнгээс 2.2 тэрбум сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсныг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.
Өнгөрсөн онд түр боомтуудаар 141.9 сая ам.долларын худалдаа хийгдсэн нь нийт бараа эргэлтийн 1.1 /экспортын 1.0, импортын 1.3/ хувийг эзэлж байгаа юм.
ЭКСПОРТ
Экспортод 7.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.6 хувиар буурав. Экспортод нийлүүлсэн барааны 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа ба өмнөх онтой харьцуулахад валютын төлбөртэй экспорт 46.8 сая ам.доллароор буюу 0.6%-аар өсчээ.
Экспортын өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл:
- Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс бүлэгт багтах барааны экспорт 1370.9 сая ам.доллар буюу 327.1 хувиар;
- Хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 8.3 сая ам.доллароор буюу 13.5 хувиар гэх мэт 5 хэсгийн барааны экспорт өсч бусад 16 хэсгийн барааны экспорт буурсан байна.
Түүнчлэн тус онд эрдэс бүтээгдэхүүний экспортын 96.2%-ийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлжээ.
ИМПОРТ
Импортоор нийт 5.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2019 оны гүйцэтгэлээс 833.6 сая ам.доллароор буюу 13.6 хувиар буурсан байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааг хувиар харвал:
- 94.7 хувийг валютын төлбөртэй худалдаа,
- 1.4 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа,
- 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа,
- 2.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа,
- хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.
Импортын өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл:
- Эрдэс бүтээгдэхүүн 365 сая ам.доллароор;
- Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 313.9 сая ам.доллароор;
- Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 180 сая ам.доллароор;
- Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс, хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 37.1 сая ам.доллароор зэрэг 12 хэсгийн барааны импорт буурч бусад 9 хэсгийн барааны импорт өссөн байна.
Үндсэндээ эрдэс бүтээгдэхүүний импортын 81.1%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна.
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 49.9 сая ам.долларын бараа импортолсноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд АНУ-д 59.7%, Энэтхэгт 2% тус тус ногдож буй аж.
Манай улс дэлхийн 142 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос:
- ОХУ-д 26.4 хувь;
- БНХАУ-д 35.8 хувь;
- АНУ-д 4.6 хувь,
- Японд 7.7 хувь;
- БНСУ-д 4.5 хувь;
- ХБНГУ-д 3.5 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82.5 хувийг эзлэв.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр6 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг6 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг11 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ