Эдийн засаг
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2020 онд 12 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бэлэн зарлагадсан мөнгө болон хувь хүмүүстэй хийсэн гүйлгээний талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ удаа тус үйлдвэрийн зарим онцлох орлогоос танилцуулж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь түүхий эдээ борлуулахаас гадна ил уурхайн хоёрдогч түүхий эд, хаягдал төмөр, зам ашиглалталт зэргээс орлого олдог байна. Эндээс анхаарал татах нэг орлого нь банкан дахь дансуудаас орж ирсэн хүүгийн орлого юм.
2020 оны эхний 11 сарын хугацаанд тус үйлдвэрт 10 банкны 18 дансаар дамжин 12 тэрбум төгрөгийн орлого орж иржээ. Үүнээс хамгийн өндөр дүнтэй орлогыг Капитрон банк шилжүүлсэн нь 3.39 тэрбум төгрөг байгаа бол Капитал банкнаас “Хадгаламжийн даатгалын корпорацын даатгагдсан хадгаламжийн нөхөн төлбөр” гэж 20 сая төгрөг орж ирсэн нь хамгийн бага дүнд тооцогдож байна.
Төрийн банк л гэхэд тус үйлдвэрт хүүгийн төлбөр гэж 254,746,628 төгрөг шилжүүлснийг шилэн дансны мэдээлэлд бүртгэжээ.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр2 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа