Дэлхий дахинд
АНГАРАГ РУУ ЗОРИХ ЭЛОН МАСК
Э.БАТ-ЭРДЭНЭ
Дунд сургуулийн туниа муутай хүүг “Дэлхийд нэрээ дуурсгасан тэрбумтан” болно гэж хэн санах билээ…
Бага байхад минь эцэг эх хоёр минь намайг дүлий гэж бодсон учраас хүчээр мэс ажилбар хийлгэсэн юм. Хүмүүс надтай ярьж байхад нь би ихэвчлэн алсыг ширтээд, гүн бодолд дарагдчихдагаас болж намайг дүлий гэж бодсон гэдэг.
Үнэн хэрэгтээ бие махбодид минь ямар ч хөгжлийн бэрхшээл байгаагүй. Би зүгээр л сэрүүн зүүдэлж, мөрөөдөлдөө умбасан жаалхүү байлаа. Гурван настайдаа ааваас би “Дэлхий яг хаана байгаа юм бэ?” гэж асуухад аав минь намайг бусад хүүхдүүдээс арай өөр гэдгийг мэдэрсэн гэдэг. Сургуульд байхад намайг хүүхдүүд байнга л дээрэлхдэг байв. Нэг удаа тэр хүүхдүүд намайг шатнаас түлхэж унагаад, ухаан алдтал зодсон юм.
Тэр явдлын дараа аав минь хүртэл төрсөн хүүгийнхээ царайг таниагүй гэдэг. Зодуур, дээрэлхүү хүүхдүүдээс залхахдаа би бүх зүйлийг үл тоон, номын ертөнц рүү шумбан орсон юм. Зохиолч Дуглас Адамсын “Сансар огторгуйн аялагчийн гарын авлага” ном амьдралыг харах өнцөг, ертөнцийг үзэх үзлийг минь бүхэлд нь өөрчилж, огторгуй, технологи бас ганц хүн ч гэсэн дэлхий дахинд ямар их чухлаар нөлөөлж болохыг надад ойлгуулсан юм даг. Намайг 10 нас хүрэхэд ээж, аав хоёр минь гэрлэлтээ цуцлуулав.
Тэр үед би ээж аав хоёр минь салж байгаа гэдэг дарамт, шаналлаа мартагнахын тулд компьютерт шимтэх болов. Компьютерт дурлаж, шимтсэнээр задгай огторгуйд тулалдаж байгаа сансрын хөлөгтэй Бластер тоглоомоо зохиосон юм. Тэгээд 17 нас хүрээд, эцэг эх минь хориглож байсан ч би Өмнөд Африкаас нүүж, Канадад очин, суурьшиж байлаа. Тэнд очоод би модны үйлдвэрт төсөөлөхийн эцэсгүй хүнд ажилд орсноо одоо ч гэсэн тод санадаг. Тас харанхуй жижиг хонгил руу мөлхөж ороод, өдөржин халуун элс ухаж гаргадаг байв. Бид гучуулаа 30, 30 минутын ээлжтэйгээр хонгил руу ордог байсан. Нэг хүн хонгилд 30 минутаас илүү хугацааг өнгөрүүлбэл амиа алдах өндөр эрсдэлтэй байлаа.
Ажилд ороод эхний долоо хоногийнхоо ард гарахад гучин хүнээс гурав нь л ажилдаа тогтож үлдсэн байж билээ. Тэр л үед “Би чинь юу л хийгээд байна даа” гэсэн бодол надад төрсөн юм. Тэр гал төөнөсөн давчуу хонгилоос аль болох хурдан гарч, амьдралдаа юу хийж бүтээх ёстойгоо би дэндүү сайн мэдэж байлаа.
Энэ үеэс хойш нэлээд хэдэн жилийн дараа профессор болох мөрөөдлөө хөсөр хаяж, анх байгуулсан хоёр компаниа зарсныхаа би SpaceX-г байгуулсан юм. Бидний туйлын зорилго юу вэ гэж үү? Хүн төрөлхтнийг өөр гариг эрхэс дээр амьдрах тэр боломж бололцоог бүрдүүлэхийг бид зорьж байна. 2006 онд анхны туршилт маань бүтэлгүйтлээ. Анхны пуужин маань агаарт хөөрөөд 33 секундын дараа дэлбэрэв. 2007 онд хоёр дахь туршилтаа хийхэд, агаар мандалд хүрч амжилгүй, хөдөлгүүр нь доголдож, дэлбэрсэн юм.
2008 оны гуравдугаар сард итгэл найдвар минь бөхөхийн ирмэг дээр гурав дахь туршилтаа хийхэд пуужин маань хяналтаа алдаж, хэдэн хэсэг задран унасан юм. Дахиад ч олон туршилт хийгдэж, тэр бүрт бүтэлгүйтэл, дэлбэрэлт саад бэрхшээл болон өмнө тулгарч байсан ч бид эцэст нь пуужингаа задгай сансарт гаргаж чадсан юм. Би “Сансар огторгуйн аялагчийн гарын авлага” номон дээр гардаг хөлгийн нэрээр пуужингаа бараг л “Алтан зүрх” гэж нэрлэхэд бэлэн байлаа. Одоо харин анхны хөлөг онгоц маань 2020 онд Ангараг гариг дээр газардах төлөвлөгөөтэйгээр бид шаргуу ажиллаж байна.
Энэ бол байгальд ээлтэй цахилгаан машины эрин үед хувьсал хийгээд байгаа “Тесла” компани болон ирээдүйд хүн төрөлхтөнийг Ангараг гариг дээр алхуулах томоохон зорилт тавьсан SpaceX болон бусад олон компани, бизнесийг үүсгэн байгуулагч Илон Маскийн түүх юм. Тэрбээр өдгөө 20,8 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад 80 дугаар байранд бичигдэж байгаа бол “Форбес” сэтгүүл Илон Маскийг Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 21 дүгээр байранд жагсаажээ.
1971 онд төрсөн Илон Маск төрсөн дүү Кимбал Маскийн хамтаар үүсгэн байгуулсан Zip2 нэртэй вэб програмын компаниа 1999 онд бэлнээр 307 сая ам.доллар, хувьцаагаар 34 сая ам.доллараар буюу нийт 341 сая ам.доллараар худалдаж, үүнээс 22 саяыг халаасалж, долоон хувийн хувьцааг нь эзэмшиж үлдэж байжээ. Үүний дараагаар тэрбээр интернэт төлбөр тооцооны paypal.com-г үүсгэн байгуулж, бас л өндөр үнэ буюу 1,5 тэрбум ам.доллар хүргэж зарснаар өнөөдрийн их хөрөнгөө босгох, цаашлаад мөрөөдлөө биелүүлэхээр зорих үндсээ тавьжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр60 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм59 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ