Дэлхий дахинд
БНСУ халдвараа хумьж, тархалт 3 дахин багасчээ
БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын /Covid-19/ тохиолдол энэ сарын 8- 10-ны өдрийн хооронд 600 гаруй тохиодол хүртэл (1/8-674, 1/9-641, 1/10-664) буурч, гурав дахь удаагийн тархалтын давалгаа хумигдах шинж тэмдэг ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд дүгнэж байна.
Зарим мэргэжлийн байгууллагаас өнгөрсөн амралтын өдрүүдэд 33, 848, 28, 222 удаагийн шинжилгээ тус бүр хийсэн нь ажлын өдөрт 50-60 мянган шинжилгээ хийсэнтэй харьцуулахад багссан тул илрүүлэлт буурахад нөлөөлсөн хэмээн үзжээ.
Их Британид бүртгэгдээд буй мутацид орсон коронавирусын халдварыг дотооддоо алдахаас сэргийлэхийн тулд БНСУ-ын Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас тус улсаас ирэх нислэгүүдийг зогсоох шийдвэр гаргаад байгаа. Их Британиас ирж буй хүмүүсийг хилээр түргэвчилсэн байдлаар нэвтрүүлэх хөтөлбөрийг зогсоож, тус улсаас ирж буй хүн бүрийг 14 хоногийн тусгаарлалтад оруулж байхаар болов. Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс Их Британиас ирж буй хүмүүсээс хил дээр нэг, тусгаарлалтаас гарах үед нь мөн нэг удаа PCR шинжилгээ авч байхаар болсон байна.
Нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар БНСУ-д нийт 16 удаагийн тохиолдол илрүүлээд байгаа бөгөөд нийт тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөн ирж, мэргэжлийн байгууллагын хяналтад байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр38 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм37 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ