Эдийн засаг
Хармагтайн ордоос 407.9 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олно гэж тооцжээ

Хармагтайн бүлэг орд дахь төрийн мэдлийн алтны ордод 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн ТЭЗҮ боловсруулагджээ. ТЭЗҮ-ийг энэ сард батлуулна гэж “Эрдэнэс Силвер Ресурс” компаниас мэдээллээ.
Дөрөвдүгээр сараас ордын ашиглалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Хармагтайн орд дахь “Хойд бүргэд” алтны орд нь дэд бүтэц, усны нөөцөд ойрхон тул ашиглахад бүрэн бэлтгэгдсэн.
Ордын ашиглалтыг урьдчилсан байдлаар 11 жил гэж тооцсон. Нийт 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 407.9 тэрбумын ашиг өгөх тооцоо гарсан гэж мэдэгдлээ.
Сануулахад, Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэсэн талаар засгаас шинэ оны өмнө нь мэдээлсэн.
“Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын геолог хайгуулын хэсэг 2018-2019 онуудад Хармагтайн ордод эрэл-үнэлгээний ажлыг “Хойд Бүргэд” хүдрийн биет, хувирлын бүсийн хэмжээнд хийсэн бөгөөд гадаргад илэрсэн алтны агуулгыг гүнд нь үнэлэх, 1975-1976 оны зураглалын ажил, 1978-1980 оны Хармагтайн ангийн эрэл, эрэл-үнэлгээний ажлуудын үед судлаачдын тогтоосон таамаглалыг баталгаажуулах зорилгоор нийт 24 цооногийн өрөмдлөг, геологийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
“Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зөвхөн нэг хэсэг болох “Хойд бүргэд” биетэд явуулсан нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнг нэгтгэж ордын исэлдсэн болон үндсэн хүдрийн биетүүдийн нөөцийн хүрээ, хязгаарт бодит (B) болон боломжит (С) зэргүүдээр 53.14 тн алтны нөөцийг нарийвчлан тогтоож, Монгол Улсын эрдэнэсийн санд бүртгүүлсэн.
Цаашид Овоот хярын хүдэржилтийн бүсийн бусад хүдрийн биетүүдийн хүрээнд нарийвчилсан хайгуулын ажлыг өндөр бүтээмж, шахуу төлөвлөгөөтэй үргэлжлүүлэн хийж алт болон бусад ашигт эрдэсийн нөөцийг бүрэн гүйцэд тогтоох, уг нөөцийг ашиглах техник технологийн сонголтыг хийж, ТЭЗҮ-ийг боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулна гэж УУХҮЯ-наас мэдэгдэж байсан юм.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр2 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа