Connect with us

Эдийн засаг

Б.Солонгоо: Оюутолгойгоос болж хөрөнгө оруулагчид үргэнэ гээд хойч үедээ өр үлдээх тооцоог зүгээр хараад сууж болохгүй

Нийтэлсэн

-

“Оюу толгой” төслөөс хэзээ ч ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй Засгийн газар $22 тэрбумын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” гаргасан талаар бид мэдээлсэн.

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгоотой цахимаар холбогдож, энэ тухай ярилцлаа.



-Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлснээр Монгол Улсын ДНБ-ий 30%-ийг дангаар бүрдүүлж, дэлхийн гурав дахь том уурхай бүрэн ажиллана гэсэн өндөр хүлээлттэй байсан монголчуудын хувьд одоо байгаа эдийн засгаасаа ч давсан өртэй хоцрох тухай тооцоолол цочирдом байлаа. Энэ тооцоог Рио Тинтогоос гаргасан гэсэн. Засгийн газарт хэзээ танилцуулсан бэ?

-Анх Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд гэрээ байгуулагдаж, 2010 онд ТЭЗҮ гаргаснаар Монгол Улсад эдийн засгийн өндөр өгөөж хүртээнэ гэсэн хүлээлт үүсгэсэн.  Үүнээс хойш 2016 онд ТЭЗҮ-ийг дахин шинэчилж, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө хэмээх баримт бичигт гарын үсэг зурсан. Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг 2020 онд дахин тодотгож шинэчилсэн бөгөөд definitive estimate буюу санхүүгийн нарийвчилсан тооцооллын талаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд Рио Тинто (РТ) хөрөнгө оруулагчдад мэдээлсэн. Үүнээс хэд хоногийн өмнө тооцооллыг Засгийн газарт өгсөн.

Санхүүгийн тооцооллыг судлаад үзэхэд Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байгааг гүний уурхайн ордын үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан байсан.

-2051 оноос хойш ч мөн авахгүй гэсэн тооцоо гарсан хэрэг үү?

-Баялагт тулгуурласан тооцооллыг 2100 он хүртэл хийсэн бөгөөд тэр хүртэл ч ногдол ашиг авахааргүй байгаа. Үүнээс гадна Засгийн газрын санааг маш их зовоож байгаа асуудал нь ААНОАТ буюу ашгийн татварыг Монгол Улсад бараг төлөхөөргүй байгаа буюу 2051 он хүртэл ердөө 4 жил л төлөх ба нийт дүн нь 428 сая ам.доллар гэж РТ тооцсон байсан. Өнөөгийн үнэ цэнээр 77 сая ам.доллар гэсэн үг.

Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжих дэлхийн хэмжээний орд үйл ажиллагаа явуулсан 30 жилийнхээ хугацаанд дөрөвхөн жилд нь ашгийн татвар төлнө гэдэг маш чамлалтай үзүүлэлт.

Хөрөнгө оруулалтын гэрээгээр ОТ-д гурван жилийн татварын хөнгөлөлт өгснөөс гадна тухайн үед мөрдөгдөж байсан Татварын хууль тогтоомжийн дагуу алдагдлаа ирээдүйд шилжүүлэх боломж олгосон. Тус компани алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд алдагдлаа хуримтлуулаад 8 жилийн хурагаанд Монголд төлөх татвараасаа 100% хасах боломжтой байгаа. Тэгэхээр ашигтай ажилласан ч гэсэн 11 жил Монгол Улсад татвар төлөхөөргүй байгаа.

Энэ мэтээр Монгол Улсын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмжээнд Засгийн газарт ирэх үр өгөөж буурсан тооцоолол байна гэдэг байр сууриа РТ-д илэрхийлээд байна.

-Яагаад өгөөж ингээд буурчихав. Хөрөнгө оруулалтын гэрээний чухам ямар заалтуудаас болж юун дээр алдсанаас үүдэн ийм үр дүн гарчихаад байна вэ?

-Гэрээний тодорхой нэг заалтаас үүдээд асуудал үүсэж байна гэж хэлэхэд хэцүү.

Өгөөж яагаад буурч байна гэхээр ОТ төсвийн ТЭЗҮ гурван удаа шинэчлэгдэх бүрдээ хөрөнгө оруулалтын зардал нь нэмэгдсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал л гэхэд 2016 онд байгуулсан гэрээгээр $5.3 тэрбум байсан бол шинэчилсэн тооцоогоор $1.4 тэрбумаар нэмэгдэж, төслийн хөрөнгө оруулалтын зардал 6.75 тэрбум ам.доллар болж, 30% өсөх нь. Дубайн гэрээгээр далд уурхай 2021 оны нэгдүгээр сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан бол шинэ ТЭЗҮ-ээр 22 сараар хойшилж байгаа.

Мөн төслийн зардал нэмэгдсэнээс үүдээд үр ашигтайгаар олборлож болох нөөцийн хэмжээ буурсан байгаа. Шинэ ТЭЗҮ-ээр төслийн нөөц 8% буурч буй.

ОТ компани дээр үүсэж буй бас нэг асуудал нь зээлийн санхүүжилтийн дарамт өндөр байгаа явдал. Тус компани одоогийн байдлаар $11 тэрбумын өртэй. Үүнээс $4.4 тэрбум нь төслийн санхүүжилт буюу ОУСК, ЕСБХБ тэргүүтэй 20 орчим банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл бол $7 тэрбум нь Туркойс Хилл Ресурс компанид төлөх ёстой хувь нийлүүлэгчдийн зээл. Үүнтэй холбоотойгоор ОТ компани өдөрт $1.8 саяыг зөвхөн зээлийн хүүд төлөх дүр зураг гарч байна.

Үүний зэрэгцээ ОТ-н менежментийг хэрэгжүүлснийхээ төлөө РТ хөрөнгө оруулалтын зардлаас 3%, үйл ажиллагааны зардлаас 6%-аар тооцож жил бүр төлбөр авч байгаа. Энэ нь 2019 онд л гэхэд $180 саяар хэмжигдэж байна.

Тиймээс энэ мэт зардлыг бууруулснаар төслийн өгөөж сайжрах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа.

-Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг батлах үеэр Засгийн газар 34%-аа татвар руу шилжүүлэх байдлаар өгөөжийг нэмэгдүүлэх тухай ярьсан. Ийм өөрчлөлт хийх боломжтой юу?

-УИХ-ын 92 дугаар тогтоол дээр 34%-аа рояалти буюу нөөц ашигласны тусгай төлбөр хэлбэрээр орлуулах талаар судлах гэсэн заалтыг оруулсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар судална. Одоогоор солих, худалдах санал гаргаагүй байна. Төслийг бүхэлд нь харгалзсаны үндсэн дээр бид үр ашгийг сайжруулахад аль хувилбар нь илүү ашигтай вэ гэдэг дээр томоохон зөвлөх компаниудтай хамтарч судалгаа хийх хэрэгтэй. Энэ бол яарч шийдэх асуудал биш.

-Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй гэдэг байр суурийг хөрөнгө оруулагч талаас илэрхийлсээр ирсэн. Гэрээг ер нь өөрчлөх боломж бий юу?

-Дубайн гэрээг Монгол Улсын хууль журам, эрх ашигт нийцээгүй гэж дүгнэсэн учраас УИХ тогтоол гаргаж, сайжруулах чиглэл өгсөн. Тиймээс эхний ээлжинд Дубайн гэрээг анхаарч ажиллаж байна.

2020 оны санхүүгийн шинэ тооцооллоос харахад 2009, 2015 оны хүлээлтээс өөрчлөгдсөн. Тухайлбал, төслөөс орж ирэх нийт өгөөжийн 53%-ийг Засгийн газар татвар болон ногдол ашиг хэлбэрээр авч, 47% нь хөрөнгө оруулагч талд очно гэж байсан бол энэ харьцаа зөрчигдсөн байх магадлал өндөр байгаа. Хэрэв энэ харьцаа зөрчигдсөн байвал гэрээ байгуулахад үндэслэл болж байсан суурь нөхцөл өөрчлөгдсөн гэж үзэх бүрэн боломжтой.

Мөн эдгээр гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдаж байгаа буюу ОТ төслийг хэрэгжүүлэх гэрээнүүдийг олон улсын гэрээ гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа гэрээ тул нөхцөл байдал өөрчлөгдвөл урт хугацаанд байгуулсан гэрээг өөрчлөх боломжтой зохицуулалтууд бий. Тэгэхээр бид гэрээг огт өөрчлөхгүйгээр, ялангуяа санхүүгийн тооцоолол өөрчлөгдсөн байхад хэвээр нь үргэлжлүүлэхэд бэрхшээлтэй нөхцөл үүсээд байна. Монгол Улсын ашиг сонирхолд нийцэхгүй гэж харж байгаа. Тиймээс хөрөнгө оруулагчдад тодорхой саналуудыг тавьсан. Тодруулбал,

  1. Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал өссөн шалтгааныг тогтоож судлах хөндлөнгийн шинжээчдийн баг томилж, дүгнэлт гаргуулах
  2. ОТ төслийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн хэрэгжилтийг дүгнэх

Засгийн газраас санал болгосны дагуу далд уурхайн зардал хэтэрсэн нөхцөл байдал, шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг томилох чиг үүрэгтэй тусгай хороог Оюутолгой ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт 2021 оны 6 дугаар сарын эцсээр гарах хүлээлттэй байна.

Гэрээний хэрэгжилтийн тухайд дүгнэх боломжтой гэсэн хариуг РТ-ийн зүгээс өгсөн.

-Засгийн газар шаардлагатай бол Дубайн гэрээг цуцална гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэвч энэ төслийг зогсоовол Монгол Улс дампуурна, гаднын хөрөнгө оруулагч орж ирэхээргүй болно гэсэн зовнил бас байна. 

-Засгийн газар төслийг зогсоох, далд уурхайн бүтээн байгуулалтыг саатуулах, хойшлуулах шаардлага гаргаагүй. Бид аль болох Дубайн гэрээг шинэчлэх, харилцан тохиролцож томоохон өөрчлөлт оруулахаар хэлэлцээрээ үргэлжлүүлж ирсэн. Гэрээг энэ хэвээр хадгалж хэрэгжүүлэх боломжгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулга байж болох хувилбарууд яригдаж байгаа.

Хэрэв хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийгээд үр дүн гарахгүй бол Засгийн газраас нэг талын санаачилгаар энэ гэрээг цуцлах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Мэдээж бид аль болох харилцан тохиролцохыг хичээнэ. Хөрөнгө оруулагч тал ч, Засгийн газар ч асуудлыг хурц хэмжээнд хүрэхгүйгээр хэлэлцээ хийх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Далд уурхайг ашиглалтад оруулах нь аль аль талдаа ашигтай. Гэхдээ ЗГ тодорхой хэмжээгээр үр өгөөжөө өсгөх ёстой гэж харж байгаа. Яриа хэлэлцээ хэвийн үргэлжилж байна.

Мэдээж бид эдийн засгаа хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, зээл хэлбэрээр санхүүжилт авахаас илүүтэй аль болох хувьцаанд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Гэхдээ хөрөнгө оруулагч талд ч, Монгол Улсад ч ашигай байдлаар хөрөнгө оруулалтын нөхцөлөө тохиролцох нь чухал байна. Хөрөнгө оруулагчид үргэнэ гэж бодоод бид ирээдүй хойч үедээ өр үлдээх тооцооллыг зүгээр хараад сууж болохгүй байх.

-Оны өмнө 649 тэрбум төгрөгийн акт шинээр тавьсан. Өмнөх татварын асуудлаар арбитрт маргаан үүсгээд байгаа. Ер нь яагаад татварын маргаан гараад, нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна вэ?

-Зөвшилцлөөр шийдэх боломжгүй бол арбитраар шийдвэрлүүлнэ гээд Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан тул Лондонд арбитрын маргаан үүсээд явж байгаа. Гурван арбитрчаар бүрдсэн баг маргааныг шийдвэрлэнэ. Арбитрчдаа томилоод ажил үргэлжилж байна. Арбитрын үйл ажиллагаа нь нууцлалын протоколтой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

ОТ компани Монгол Улсын Татварын хууль тогтоомжийн дагуу татвараа зөв тайлагнасан эсэхийг шалгаад акт тавьсан байх. ОТ бол олон улсын нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн стандартын дагуу бүртгэлээ хөтөлдөг гэж байгаа. Гэхдээ татварын тайлагнал бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байх ёстой.

-Дахиад хэлэлцээний ширээний ард хэзээ суух товтой байна вэ? 

-Хэлэлцээ эрчимтэй үргэлжлэх байх. Засгийн газар хэлэлцээнд бэлдэх зорилгоор санхүү, техник, хууль зүйн чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдийг авч ажиллаж байгаа. Америкийн “Акин Гамп” хуулийн фирм, геологи, усны нөөцийн чиглэлээр Германы “Фихтнер” зөвлөх компанитай ажиллахаар болж байна. Ямар ч хэлэлцээг сайн хийхийн тулд сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэлэлцээний үйл явцыг тэр болгон мэдээлэх боломжгүй ч аль болох олон нийтэд ил тод үргэлжлүүлэх байх гэж харж байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийтэлсэн

-

Нийтэлч

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;

  • Нэгдүгээр  улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар  улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар  улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр  улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.

Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм57 минут өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр2 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг2 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм3 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм5 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм5 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм7 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм7 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр7 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм7 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг7 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр8 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм8 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр8 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр8 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим