Дэлхий дахинд
АНУ даяар өндөржүүлсэн бэлэн байдалд орлоо

БҮХ МУЖ УЛСАД ЖАГСААЛ, ҮЙМЭЭН ДЭГДЭХЭЭС СЭРГИЙЛЖ БАЙНА
АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден хоёрхон хоногийн дараа орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 20-ны үд дунд буюу Улаанбаатарын цагаар нэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө дунд тангараг өргөнө.
Уг үйл явдлын өмнө болон хойно АНУ-ын хэт барууны үзэлт зарим бүлэглэл энэ сарын 6-нд болсны нэгэн адил Конгрессын байр, Цагаан ордон хавиар жагсаал, үймээн дэгдээж болзошгүй байгааг хууль сахиулах байгууллагынхан сэрэмжлүүллээ. Үүнээс болгоомжилж зарим улстөрч хувийн хамгаалагч хөлслөөд байгаа ажээ. Урьд өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ийм түгшүүртэй байдалд болж байсан түүхгүй юм.
ВВС агентлагийн мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены тангараг өргөх ёслолын өмнөх амралтын өдрүүдэд Нэгдсэн улсын 50 муж улс болон нийслэл хотын бүс болох Колумбын тойрогт зэвсэгт жагсаал өрнөхөөс сэргийлэн өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ.
Өмнөх жагсаал, эмх замбараагүй байдал дахин давтагдахаас сэргийлж Үндэсний гвардын цэргүүдийг Вашингтон хот руу илгээгээд байна. Нэгдүгээр сарын 6-ны үймээн самууныг олон улсын хэвлэлүүд “АНУ-ын түүх болон Америкийн ардчиллын хамгийн хар өдөр” хэмээн нэрлэсэн билээ.
Холбооны мөрдөх товчооноос Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид тангаргийн ёслолын үеэр бүх 50 муж улсад зэвсэгт жагсаал үйлдэж болзошгүйг анхааруулж байгаа юм. Вашингтон хот дахь олон тооны музей, хөшөө бүхий Үндэсний цэцэрлэгт гудамжийг түр хугацаагаар хааж замуудад хаалт тавьжээ.
Муж улс бүр болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ авч эхлэв. Мэриланд, Нью-Мексик, Юта мужууд өндөржүүлсэн бэлэн байдалд орсон бол Калифорни, Пенсильвани, Мичиган, Виржини, Вашингтон, Висконсин болон бусад мужуудад Үндэсний гвардыг бэлэн байдалд шилжүүлж, Техаст орон нутгийн засаг захиргааны ордныг түр хугацаагаар хаалаа.
“БИ ТОСГОНЫ ЗАЛУУ”
Капитолын цагдаагийнхан өнгөрсөн баасан гарагт Вашингтонд нэгэн эрийг баривчилсан юм. Тэрээр тангараг өргөх ёслолд оролцох эрх бүхий мандат харуулан нийслэлийн төвд байгуулсан шалган нэвтрүүлэх цэгээр хувийн машинтайгаа нэвтрэхийг оролджээ. Цагдаа нар түүнд ямар нэг зэвсэг байгаа эсэхийг асуухад “Glock маркийн хагас автомат гар буу бий” гэж мэдүүлсэн аж. Гэтэл түүнээс цэнэгтэй гар буу, 500 гаруй сум олдсоныг СNN мэдээллээ. Уг этгээдийг бүртгэлгүй галт зэвсэг, сум хэрэгсэл хадгалсан хэмээн баривчилсан байна. Түүний машин дээр буу зэвсэгтэй холбоо бүхий хэд хэдэн наалт байсны дотор “Хэрэв тэд чиний зэвсгээр оролдох гэвэл түрүүлээд тэдэнд сум илгээ” гэсэн бичээс байжээ. Энэ талаар шүүхийн эх сурвалжид тулгуурлан Ройтерс агентлаг мэдээлэв.
Сүүлд тэрээр аюулгүй байдлын хувийн байгууллагад ажилладаг нь бичиг баримтаар гэрчлэгдсэн тул суллагджээ. Washington Post сонины сэтгүүлчтэй “Хэргийн эзэн” ярилцахдаа “Би Вашингтон хотод төөрчихөөд шалган нэвтрүүлэх цэг рүү ирсэн юм. Учир нь би тосгоны залуу. Надад олгосон тангараг өргөх ёслолд оролцох мандатыг би цагдаа нарт үзүүлсэн” хэмээжээ.
ЖО БАЙДЕНЫ БАГИЙНХАН ИРГЭДИЙГ
НИЙСЛЭЛ РҮҮ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
Ж.Байдены багийнхан “COVID-19” цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс иргэдийг нийслэл хот руу зорихгүй байхыг хүслээ. Бусад муж улсын иргэд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зурагтаар болон цахимаар үзэх боломжтой гэж орон нутгийн засаг захиргааныхан мэдэгдэв. Үүний зэрэгцээ тангараг өргөх ёслолын үеэр гарч болзошгүй үймээн, бужигнаанаас иргэдийг хамгаалах зорилгыг ч давхар агуулж буй.
Трампыг дэмжигчид Жозеф Байдены тангараг өргөх өдөр Вашингтонд жагсаал үйлдэж, гудамж талбайгаар маршаар алхахыг уриалаад байна. Гэвч тэдний зарим нь жагсаалаас татгалзахыг уриалж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа учир цагдаа нарт өгөөш болохоос сэргийлэхийг зөвлөжээ.
Дональд Трамп өдгөө Эндрю Жонсон, Билл Клинтон нарын дараа итгэл үзүүлэх эсэх асуудалд орсон гурав дахь Ерөнхийлөгч болон түүхэнд үлдэж байна. Үүний зэрэгцээ Дональд Трамп дэмжигчдээ үймээн самуунд уруу татсаны улмаас итгэл үзүүлэх эсэх асуудлаар хоёр дахь удаагаа “шүүлгэхээр” болсон АНУ-ын түүхэн дэх анхны Ерөнхийлөгч болоод байгаа билээ. Сенатаар энэ асуудлыг авч үзэх учиртай бөгөөд Д.Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн өдөр үлдсэн учир Жо Байдены тангараг өргөх үйл ажиллагаа болсны дараа иргэдийг буруу үйлдэлд түлхсэн хэргийг нь шүүхээр болж буй ажээ.
ДОНАЛЬД ТРАМП 1869 ОНЫ ЭНДРЮ ЖОНСОНЫ ҮЙЛДЛИЙГ ДАВТАХААС ГАДНА
“ЦӨМИЙН ЧЕМОДАН”-АА АВЧ ЯВНА
АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жозеф Байдены тангаргийн ёслол коронавирусний цар тахлын улмаас болон тус улсад үүсэж магадгүй байгаа үймээн самуунаас шалтгаалан цомхон хэлбэрээр болох юм. Үндсэн ёслол арваад хоногийн өмнө халдлагад өртсөн Капитолид болно. Халдлагаас хойш Вашингтон хот, Конгрессын ордныг Үндэсний гвардын дайчид хамгаалж, олон нийтээс тусгаарлаад байгаа юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь өндөрлөж буй Дональд Трамп шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагаанд оролцохгүйгээ өмнө нь мэдэгдсэн агаад ёслолоос хэдэн цагийн өмнө Вашингтоноос явахаа зарласан билээ. Ингэснээрээ тэрээр 1869 онд гаргасан Эндрю Жонсоны үйлдлийг давтаж буй юм. Өдгөөгөөс 152 жилийн тэртээ Ерөнхийлөгч У.Грантын тангараг өргөх ёслолд өмнөх Ерөнхийлөгч Э.Жонсон оролцохоос татгалзаж байв. Дональд Трамп, Эндрю Жонсон нарын хооронд ижил төстэй хэд хэдэн зүйл байдаг бөгөөд Э.Жонсон өөрт нь итгэл үзүүлэх эсэх тухай асуудалд өртсөн АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон түүхтэй.
Ерөнхийлөгчийн багийн хэд хэдэн ажилтан Дональд Трампад тангараг өргөх ёслолд оролцох нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгсөн ч тэрээр “Экс Ерөнхийлөгч болчихоод хотоос явмааргүй байна. Ерөнхийлөгч хэвээрээ байгаа дээрээ амжиж явна” хэмээн зөрүүдэлсэн билээ. Ингэснээр тэрээр “цөмийн чемодан” буюу цөмийн хэрэгслийг ажиллагаанд оруулах эрх бүхий төхөөрөмжийг өөртөө авч явах аж. СNN-ийн мэдээлснээр Жо Байденд шинэ төхөөрөмж өгч, Дональд Трампын эзэмшдэг кодыг нэн даруй устгахаар болжээ.
Дональд Трамп Цагаан ордны өмнөх цөөрмийн дэргэдээс нисдэг тэргээр хөөрөхөөр төлөвлөөд байна. Түүнийг хүндэт харуул үдэж өгнө гэдэгт найдаж буйгаа энэ сацуу илэрхийлжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр тэрээр Флорида дахь өөрийн Мар-а-Лаго өргөөнд очих ажээ.

Дэлхий дахинд
Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.
88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.
Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.
Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

-
Нийгэм21 цаг өмнө
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна
-
Улс төр3 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Улс төр49 минут өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ
-
Нийгэм45 минут өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр36 минут өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ