Эдийн засаг
Нийслэлчүүд ирэх хавар хонины махаа 5500 төгрөгөөр худалдаж авна

Энэ жилийн хувьд махны үнэ харьцангүй тогтвортой байж, иргэдийн нуруу тэнийх боломжтой болоод байна. Учир нь 2020 онд нийслэлийн хэмжээнд 16,000 тонн мах бэлтгэж байсан бол энэ жил 20,000 тонн мах бэлтгэсэн нь өнгөрөгч оныхоос 20 хувиар өссөн сайн үзүүлэлт болжээ. Мөн Ковид-19 цар тахлыг даван туулах, дотоодын хүнсний хангамжийг тогтвортой барих талаар улсаас онцгой анхаарч ирсний дүнд Монгол Улсын Засгийн газар болон мах бэлтгэлийн компаниуд махны нөөцөө хангалттай хэмжээнд бэлтгэсэн байна.
Тодруулбал, “Баатрууд Тэнгэр” ХХК, “Мах Импэкс” ХК, “Нүүдэлчин” ХХК, “Цалуут Импекс” ХХК, “Цэц Манхан” ХХК зэрэг 16 компани нөөцийн махны бүрдүүлэлтийг 100 хувь хангажээ.
Манай Улсын малын тоо толгой 70,9 сая хүрсэн. Түүнээс есөн сая толгой мал буюу 150-180 мянган тонн мах экспортлох боломж бий гэж мэргэжилтнүүд хэлдэг. Гэтэл 2020 оны есдүгээр сарын байдлаар 10,1 мянган тонн мах экспортолжээ. Энэ бол махны нийлүүлэлтэд нөлөөлөх хэмжээний экспорт биш. Учир нь 150-180 мянган тонн экспортын боломжтой байхад 10 мянган тонн гэдэг бол махны нөөц, үнийн өсөлтөд нөлөөлөх зүйл биш юм. Энэ байр сууринаас авч үзвэл, махны үнийн өсөлт зохиомол гэж нийслэлийн засаг захиргаанаас мэдээлдэг нь үндэслэлтэй ч юм шиг… Гэхдээ одоогоор зах зээлд үнэ тогтвортой хэвээрээ байна. Дээр хэлсэнчлэн нөөцийн мах их хэмжээгээр бэлтгэсэн нь энэ хаврын хувьд нөөцийн махны үнэ буурах үзүүлэлт ажиглагдаж байна.
Тодотгоход, Монгол Улсын хэмжээнд мал төхөөрөх 52 үйлдвэр, мах боловсруулах 110 үйлдвэр байдгаас 103 үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.
Салбарын хэмжээнд 100 хоногт нийт 2.6 сая толгой бог, 608 мянган толгой бод төхөөрөх хүчин чадал бүхий үйлдвэр суурилагдсан. Мал өсч байна. Махны үйлдвэрүүдтэй болсон байна. Гэвч нөөцийн махны үнэ жилээс жил өснө гэдэг нь өөрөө үнийн хөөрөгдөл юм. Сайн мэдээ нь гэвэл, ямартай ч махны үйлдвэрүүдийн ачаар ирэх хавар нийслэлчүүд зах зээлийн хамгийн доод үнэ болох 5500 төгрөгөөр хонины махаа худалдаж авах боломжтой байх нь ээ.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр2 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа