Connect with us

Эдийн засаг

Д.БЯМБАСҮРЭН: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНД МОНГОЛЫН ТАЛ ДЭНДҮҮ ҮНДЭСЛЭЛГҮЙ БУУЛТУУД ХИЙСЭН

Нийтэлсэн

-

 

Оюутолгой төсөл дэх тодорхойгүй байдлуудыг залруулах ёстой. Нөгөө талаас Монголын тал баялгийнхаа эзэн байх тухай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тусгасан  шинэ үзэл санааг хэрэгжүүлэх хэрэгтэй.

 

 

УИХ-аас  “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг батлаад арвандөрвөн сар болж байна.

Энэ хугацаанд Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч талтай байнга хэлэлцээ хийж байгаа гэсэн мэдээллийг өгч буй юм. Сүүлийн мэдээллээс үзэхэд Монголын Засгийн газар болон төслийн хөрөнгө оруулагч, менежмэнтийн эрхийг хэрэгжүүлэгч талууд Арбитраар асуудлаа шийдүүлье гэдэг дээр  “ойлголцол”-д хүрээд байна.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэмтэй Оюутолгойн асуудлаар ярилцлаа.


 

-Оюутолгой төсөлтэй холбоотой үүссэн асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талууд Арбитраар шийдвэрлүүлэх нь тодорхой болж байна л даа. 2009 оноос хойш энэ төсөлтэй холбоотойгоор олон л асуудал яригдаж өдийг хүрсэн. Гэхдээ суурь болон бусад гэрээнүүдэд чухам ямар өөрчлөлт оруулах ёстой юм. Өөрчлөлт оруулах эрэмбэ дараалал байх ёстой юу гэдэг дээр та өөрийн байр сууриа илэрхийлээч?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын  гэрээг өөрчлөх зайлшгүй шаардлага олон талаас ургаж гардаг. Монголын төр уг гэрээг байгуулахдаа баялгийг өмчлөгч эзний байр сууриас хандаж чадаагүй. Баялгийг эзэмшигч, ашиглагч тал давуу эрхтэйгээр орж ирсэн. Тухайн үед “Айвенхоу Майнз” байлаа, одоо бол “Рио Тинто”. Монголын төр, засаг өөрийн баялагтаа хяналт тавих ямар ч боломжгүй, нөгөө талын өмнө үүрэг хүлээсэн байдалтай л хоцорсон.  Оюутолгойн гэрээг байгуулахдаа Монголын тал дэндүү үндэслэлгүй буултууд хийсэн байдаг. Жишээлбэл, эрдэс баялгийн нөөц ашигласны төлбөрийг орлогоос хамааран шатлалтайгаар төлөх ёстой. Орлого нь тэдэн хувь байвал 5 хувь, тэдээс давбал 10 хувь гэхчлэн шатлалтай төлдөг олон улсын  жишиг бий. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтмол нөөц ашигласны төлбөрийг  5 хувь байхаар тусгасан. “Эрдэнэт Үйлдвэр” нөөц ашигласны төлбөрийг 16 хувиар төлж байхад, Оюутолгой 5 хувь хүрэх ч үгүй төлбөр төлж байгаа юм л даа. Оюутолгой ордын нөөц, хүдрийн агуулга нь “Эрдэнэт”-ээс гурав, дөрөв заримдаа тав дахин илүү байхад ижил технологитой, ижил ил уурхай ашиглаж буй мөртлөө “Эрдэнэт” нь Монголын төсөвт их наяд төгрөгийн орлого оруулж байхад Оюутолгой алдагдалтай гээд сууж байх жишээтэй.

Шалгалтын материалаас үзэхэд Оюутолгойн ажиллагсдын цалин хөлс нь гадаадын ижил үйлдвэрүүдтэй харьцуулахад дөрөв дахин бага байгаа.  Татвараас зугтсан олон баримтууд гарлаа,  удаа дараа зугтлаа л даа. Хаягаа Нидерланд руу шилжүүлэх гэж үзлээ. Янз янзын зөрчлүүд их гарсан даа. Тийм болохоор одоо  энэ бүхнийг эцэслэн шийдэх хэрэгтэй.

Нөгөө талаас Оюутолгойн гэрээг байгуулахад Монголын эрх мэдэлтнүүдэд хээл хахууль өгсөн, тэднийг холоос бэлтгэж төрийн албан тушаалд суулгасан асуудлууд бий. С.Баярцогт гэхэд сайд болохоосоо өмнө хувьцаа эзэмшигч байсан юм билээ л дээ. С.Батболд гэхэд 2009 оны аравдугаар сард Ерөнхий  сайд болсон шүү дээ. Гэтэл 2010-2012 онд С.Батболдын гадаад дахь хуурамч компаниудын  дансууд руу 4-5 удаа их хэмжээний мөнгө цутгаж орсон тухай асуудал  Нью-Йоркийн шүүх дээр яригдаж байна. Ч.Сайханбилэг гэхэд Дубайн төлөвлөгөөг УИХ-д мэдэгдэлгүйгээр, ҮАБЗ-өөр хэлэлцүүлэлгүйгээр дур мэдэж очиж байгуулаад, Монголоо хэчнээн тэрбум ам.долларын өрөнд орууллаа.

ТЭЗҮ нь гараагүй, нөөц нь батлагдаагүй байхад Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь Монголын бүх хуулийг зөрчсөн үйлдэл. Гэрээ байгуулах үед 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, уурхайг ашиглалтад оруулна гэж байсан бол одоо зардлын тооцоолол арван хэдэн тэрбум ам.доллар болоод байна. Тэгэхээр ийм тодорхойгүй байдлуудыг залруулах ёстой. Нөгөө талаас Монголын тал баялгийнхаа эзэн байх тухай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тусгасан  шинэ үзэл санааг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

-2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр  Монгол Улс 2023 оноос ногдол ашиг авахаар зохицуулсан гэж ойлгодог. 2015 онд Дубайн төлөвлөгөөг батласны дараа Ч.Сайханбилэг Ерөнхий сайд хэлэхдээ Монголын тал 53 хувийн үр өгөөж авах нөхцлийг баталгаажууллаа гэж байсан. Гэтэл одоогийн Засгийн газраас манай тал ногдол ашиг авах хугацаа 2051 он хүртэл хойшлох нь  гэх мэдээллийг өгөөд байна?

-Зөвхөн Дубайн төлөвлөгөөнөөс  болоод ашиг хуваах нь хойшилж байгаа юм биш л дээ. 2011 оны арваннэгдүгээр сарын 24-нд байна уу даа, “Айвенхоу Майнз”-ын Жон Маккен гэж хүн Монголын хэвлэлд ярилцлага өгөхдөө ашиг хуваах асуудлаар анхаарал татсан зүйл хэлсэн. Монголчууд та нар ашиг хуваах гэж горьдохоосоо илүүтэй тооцож сурах хэрэгтэй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, та нарт ашиг ногдохгүй ээ гэсэн үг. Ер нь үндэстэн дамнасан корпорацууд охин компаниуддаа бүтээгдэхүүнийг хямд өгчихөөд цааш нь аваачиж жинхэнэ үнээр нь худалддаг аргатай. Монголын эдийн засаг тэндээс ашиг харж, төлжинө гэж сууна гэдэг бол Монголчуудын өөрийн гэнэн арчаагүй байдлын илрэл. Уг нь орлогын тэдэн хувийг бид авна гээд гэдэг байдлаар гэрээгээ байгуулж болох л байсан. Дубайн төлөвлөгөөгөөр  хөрөнгө оруулалтыг асар их нэмсэн. Тэрнээс болоод зардал нөхөгдөх хугацаа нь хойшилно. Гэхдээ манайхан Оюутолгой хэчнээн бүтээгдэхүүн, ямар үнээр гаргаж байгааг нарийн сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Тэр тоогоо Монголын талд өгөхгүй байгаа. Тайланг нь харахаар алдагдалтай гарлаа гэсэн үзүүлэлтүүд л хөвөөд байдаг. Цаад тал нэг их ашиг олоод, бидэнтэй хуваана, бид ашиг хүртэнэ гэж үзэж байгаа нь манай тал арчаагүй, социализмын үеийн сэтгэхүйгээрээ сэтгэж байгааг л харуулж байна. Гаднын үндэстэн дамнасан корпорацуудтай ярьж байхад ашиг хүртэх тухай асуудал бол бараг байхгүй  асуудал л даа.

 

Монголын төр гэрээ хэлцэл хийх мэргэшсэн бүтэц бий болгож чадаагүй. Гэрээ хэлцлүүд нь дандаа авлигач түшмэдүүдийн мэдэлд очдог.

 

-Монгол Улс  34 хувийг өр тавьж, эзэмших шаардлага байна уу. 34 хувьд ногдох зардлыг гаргаж чадахгүй хэрнээ өрөөр санхүүжүүлэх хувилбар сонгосон нь буруудсан уу?

– 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд 34 хувийг нь хариуцах бол 1.3 тэрбум ам.долларын зардал манайд ногдоно. Гэтэл “Рио Тинто” хөрөнгө оруулалтаа хий нэмээд арван хэдэн тэрбум хүргэчихээр Монгол 3 тэрбумын өрөнд орно биз дээ. 34 хувийн асуудал сайн бодууштай  зүйл л дээ. Нөөцийнхөө төлбөрийг зөв авах талаас хандвал хэрэгтэй. Киргизэд алтны  орд ашиглахад нөөцийн төлбөр нь 18.1  хувь байхад манайд 5 хувь, бүр буугаад банканд тушаахад 2.5 хувь болж байгаа шүү дээ. Авах ёстой орлогоо олж авч чадахгүй байгаа мөртлөө хий дэмий худлаа юманд оролцож, хувьцааны ногдол ашиг авна гэж бодож суудаг нь манай өөрсдийн арчаагүй байдал. Монголын төр гэрээ хэлцэл хийх мэргэшсэн бүтэц бий болгож чадаагүй. Гэрээ хэлцлүүд нь дандаа авлигач түшмэдүүдийн мэдэлд очдог. Шуналдаа автдаг юм уу, цаад талынхаа эрх ашгийг хамгаалсаар өдийг хүрлээ.

-Олон жил яригдсан асуудлуудыг ямар ч байсан энэ Засгийн газар шийдвэрлэх гээд байгаа юм болов уу гэсэн хүлээлт байна. Гэхдээ таны хэлсэнчлэн манайд тийм мэргэшсэн баг, бүтэц сул. Хөрөнгө оруулагч талууд бол олон улсын шалгарсан хуульчдын багуудтай ойр, хамтын ажиллагаатай байгаа шүү дээ?

-Хуульч, арбитрчдаас гадна эдийн засагчид гэж хүмүүс хэрэгтэй л дээ. Монголын хууль шүүхийн байгууллагаар Оюутолгойтой холбоотой хэргийг шийдэж байгааг харахад шинжээчид нэртэй мэргэжлийн хүмүүс баймаар юм. Гэтэл тэд нар нь байхгүй. Халаасны хулгайч юм уу, согтуугаар танхайрдаг хүмүүсийг мөрдөн байцааж байгаа шиг л шүүх, прокурорын ажиллагаа яваад, мухардалд ороод байна. Эдийн засгийн дүгнэлт гаргаж аваад, дараа нь хууль хяналтынхан орж үндэслэлийг нь гаргах хэрэгтэй байх. Манай Засгийн газарт  төдийгүй АТГ, хууль хяналтын байгууллагуудад энэ талын чадавх их дорой байна. Английн шүүхээр Оюутолгойтой холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа ноцтой баримтууд  Нью-Йоркийн Шүүхийн цахим санд тавигдсан байгаа. Нью-Йоркийн дээд шүүхэд Оюутолгойн асуудлаар хэлэлцэгдэж байгаа маргаантай  асуудлыг гаднын эрэн сурвалжлах мөшгөх байгууллагууд хөөж, гаргаж ирж байхад манайх эндээ одоог хүртэл тэр мэдээллийг авч, хэрэглэж чадахгүй,  хөдлөхгүй  л байна.

Ерөнхийлөгч сая Засгийн газраас Оюутолгойтой холбоотой материал ирүүлэхийг шаардлаа. Цаадуул нь өгөхгүй суугаад байгаа юм шиг байна. Манай төрийн байгууллагууд дотор Оюутолгойн асуудлаар санал нэгдэж, чадаагүй. Оюутолгойн асуудлаар ажилласан, тэдэнтэй харилцсан хүмүүс  шууд нөлөөнд орох, улс орноо хуурах гэж оролдоод буй нь дэндүү тодорхой байна. Үүн дээр мэргэжлийн маш өндөр түвшинд л баг бүрдүүлж, ажиллах хэрэгтэй байгаа.

-Оюутолгойн асуудлаар төр засгийн түвшинд, дотооддоо ойлголцлоо нэгтгэж чадаагүй байгаа дүр зураг гадаад талд харагдах нь сайн зүйл биш байх л даа?

-Лондонгийн шүүхийн шийдвэр, Хонконгийн шүүхийн шийдвэр гарсан байна. Сингапур, Карибын  шүүхийн шийдвэр гээд баримттай, нотолгоотой гараад, хөрөнгийг нь битүүмжилсэн байхад Монголын тал хөдлөхгүй байгаа нь эргэлзээ төрүүлнэ шүү дээ. Нөгөө талаас манай дотоодод Оюутолгойн булхайгаа илчлэх, шүүмжлэлтэй хандах юм бол дэлхийд муухай харагдна гэж үзэж харж байгаа хэсэг УИХ,  Засгийн газрын бүтцийн түвшинд ч байна. Ер нь бид дарга сайдаар ямар хүмүүсийг удаа дараа тавьж өнөөг хүрснээ эргээд харахад байдал ер нь тодорхой болно шүү дээ.

-Хөрөнгө оруулагчид төслийн зардал босгож байгаа. Манай 34 хувьд ногдох зардлыг тэд босгож байгаа.  Гэхдээ Оюутолгойгоор барьцаа хийж байгаа шүү дээ. Бид барьцааг нь өгч байгаа нь зардлаа бууруулах нөхцөл байж болох уу?

-Оюутолгойн нөөц баялгийг барьцаанд тавьж зээл авдаг нь “Рио Тинто”. Барьцаанаас  гаргадаг нь манайхан болчихсон юм шүү дээ. Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед сайн муу ч гэсэн үүн дээр цааргалаад байсан.  Гэтэл Засгийн газрыг унагаад дараагийн засаг, Ч.Сайханбилэг гарч ирээд зохион байгуулалттай хийсэн. Дубайн гэрээнд  “Рио Тинто” зээл аваад төлсний дараа дахин зээл авахдаа дахин Оюутолгойг  барьцаанд тавьж болно гэсэн заалт байгаа. Тэгэхээр Монгол Улс өв баялгаа  “Рио Тинто”-д өгсөн гэсэн үг. Энэ бол олон талын сургамжтай зүйл  л дээ. Иймэрхүү байдалд Монголоо шахаад оруулчихаж байгаа юм.

-Хөрөнгө оруулагч талууд нэмэлт санхүүжилт татах гарцуудын нэгийг Оюутолгойн алтыг урьдчилан худалдах явдал гэж тохирсон шүү дээ.

-Урьдчилж зарна гэдэг бол үйлдвэрлэл яваагүй байхад үр дүнг “Рио Тинто” амсаад явна. Хөрөнгө оруулалт ашиглалтын явцад нөхөгдөнө. “Рио Тинто” хөрөнгөө нөхөж авсны дараа гараад явна. Харин Монгол Улс   олборлосон алтыг зээл авсан газраа өгөх хэрэгтэй болно. Улс орноо ийм балай юм руу түлхээд байгаад өөрийн түшмэдүүд мэргэжилтнүүдийг шалгах хэрэгтэй юм.

-Цаг гарган ярилцсан Танд их баярлалаа. 

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийтэлсэн

-

Нийтэлч

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;

  • Нэгдүгээр  улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар  улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар  улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр  улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.

Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм57 минут өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр2 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг2 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм3 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм5 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм5 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм7 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм7 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр7 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм7 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг7 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр8 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм8 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр8 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр8 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим