Дэлхий дахинд
ТОКИО 2020 ОЛИМПЫН НААДАМ ЦУЦЛАГДААГҮЙ
2021.01.22
ТОКИО (Ройтерс) – Японы Засгийн газар Токио 2020 Олимпын наадам цуцлагдсан гэх мэдээллийг эрс няцааж байгаагаа мэдэгдлээ.
Их Британийн The Times болон Daily Mail тодорхой бус – эх сурвалжгүй мэдээлэл цацсан явдалд харамсаж байгаагаа илэрхийлэхийн сацуу хойшид ийм төрлийн худал мэдээлэл цацахгүй байхыг уриалсан байна.
Баасан гарагийн өглөө болсон хэвлэлийн хурлын үеэр Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Сакай Манабү “The Times эх сурвалжгүй – шар мэдээлэл цацсан явдал тун сэтгэл дундуур байна. Бид энэхүү мэдээллийг эрс няцааж байна” хэмээв.
Тэрбээр Японы Засгийн газар, Олон Улсын Олимпын Хороо зохион байгуулахаар “бүрэн төвлөрөн ажиллаж” байгааг цохон тэмдэглэсэн байна.
Хэдийгээр цар тахлын улмаас одоогийн нөхцөл байдал хүнд байгаа боловч дэлхийн улс орнууд ард иргэдээ вакцинжуулалтад хамруулаад эхэлсэн, мөн Япон улс ирэх хоёрдугаар сарын сүүлээр вакцинжуулалтаа эхлүүлэх тул Олимпын наадам товлосон хугацаандаа болно гэдэг хүлээлт байгаа.
Хуваарь ёсоор XXXII дахь удаагийн Олимпын наадам долдугаар сарын 23-ны өдөр эхлэх юм.
Эх сурвалж: https://www.reuters.com/article/olympics-2020-cancellation-int-idUSKBN29Q35K
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр16 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр14 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр13 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо