Эдийн засаг
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2 их наяд төгрөгөөр буурчээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр 16.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 их наяд төгрөг буюу 6.7 хувиар буурлаа.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.1 их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 227.6 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.
Харин цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 74.9 тэрбум төгрөгөөр, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 23.6 тэрбум төгрөгөөр өсжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр зэсийн баяжмал, металл агуулгаараа, төмрийн хүдэр болон алтны олборлолт өмнөх оноос 1.1-24.6 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа, жүүс, цемент, гурил, шингэн сүү зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-11.5 хувиар тус тус өссөн байна. Мөн нүүрсэн шахмал түлш болон амны хаалтны үйлдвэрлэл 2020 онд өмнөх оноос 2.7-13.3 дахин өссөн байна.
Харин хүрэн нүүрс, хайлуур жонш, чулуун нүүрс, газрын тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт өмнөх оноос 1.8-40.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт спирт, согтууруулах ундаа, шохой, катодын зэс, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах, баяжуулсан нүүрс, самнасан ноолуур, металл бэлдэц, тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-49.1 хувиар буурчээ.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр 19.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 902.3 тэрбум төгрөг 4.4 хувиар буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 539.2 тэрбум төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 470.6 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр2 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа