Ант групп бүх нийтэд нээлттэй болсны дараа Жак Магийн орлогын хэмжээ 27,4 тэрбум ам.долларт хүрсэн юм. Харин нийт орлого нь 71,6 тэрбум ам.доллар буюу дэлхийд 11-т жагсах тэрбумтан болоод байна.
Ант группийг үүсгэн байгуулахад Жак магаас гадна 18 хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Тэдний нэг нь Пэн Лэй бөгөөд түүний нийт орлого нь 5.2 тэрбум ам.доллар юм.
ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ, ЗӨН СОВИНГОО ДАГА, ТҮҮНДЭЭ ИТГЭ
Пэн Лэй Алибабатай холбогдсон бүр эртний түүх нь нөхөр Сүн Тунюугээс эхлэлтэй юм. 1995 онд нөхөр нь реклам сурталчилгааны ажил хийдэг байж байгаад Жак магийн байгуулсан нэгэн компанид ажилласан боловч удалгүй хаалгаа барив. Үүнээс хойш нэг жилийн дараа Жак Ма баахан нэрийн хуудас дотроос Сун Тунюугийн нэрийн хуудсыг олж түүнтэй холбогдон Бээжинд ирж дахин бизнес эхлүүлэхийг ятгасан байна.
Тэр үед Пэн Лэй, Сун хоёр гэрлээд удаагүй байсан бөгөөд Пэн Лэй Санхүү эдийн засгийн их сургуульд багшилдаг байв. Хэдийнээ хүний эхнэр болсон Пэн Лэй нөхрийнхөө Бээжин явж ажиллах саналыг зөвшөөрч, нөхрийгөө дэмжихээр их сургуулийн багшийн тогтвортой ажлаа орхин Бээжинг зорив. Их сургуулийн багшийн ажлаа дөнгөж үйл ажиллагаа нь эхэлж байгаа жижиг компанийн хүний нөөцийн ажилтнаар солино гэдэг тэр үедээ галзуурсан үйлдэл байв.
Ийм сонголтыг хүн бүр хийж чадахгүй ч Пэн лэй маш зоригтойгоор энэ сонголтыг хийж чадсан юм. Тухайн үед Пэн Лэй энэ сонголтыг хийж Алибабагийн нэгэн гишүүн болж орж байхдаа Жак Магийн “агуу компанийг бүтээх” мөрөөдөлд нь бүрэн дүүрэн итгэлтэй байгаагүй юм. Хамгийн гол нь Жак Магийн зорилго маш тодорхой, түүндээ хүрэх маш их хүсэл тэмүүлэлтэй байсан нь Пэн Лэй түүнд итгэх хөшүүрэг болж байв.
Сүүлийн 10 жилийн хугацаанд, Пэн Лэй Алибабагийн “Төмөр арми”-ийн бий болгон, HR/human resource/ ван буюу хүний нөөцийн эмэгтэй хаан нэртэй болсон юм. Энэ хугацаанд тэр маш олон хүнд хэцүү асуудалтай нүүр тулгарч байлаа. Үүний нэг нь 2008 оны гуравдугаар сарын 1-нд түүний нөхөр Таобаог үүсгэн байгуулагч Сүн Тунюүг Таобаогийн ерөнхийлөгчийн суудлаас татан буулгах шийдвэр байв. Хүний нөөцийн удирдах хүний хувьд нөхрийг нь ажлаас нь халж байгаа тухай хэдийн мэдчихсэн бөгөөд түүнд мэдэгдэх нь энгийн зүйл биз дээ. Гэвч, Пэн Лэй тэгээгүй. Түүний нөхөр компанийн мэдэгдлээр л албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэж байжээ.
Пэн Лэйгийн жирийн хүмүүсээс хавь илүү мэргэжлийн ёс зүй нь түүнийг “Жак Магийн хамгийн итгэлт эмэгтэй” болгосон байна. Алибаба дахь хамгийн нөлөө бүхий хүнээр Жак Магийн дараа ордог байна.
СУПЕР ГҮЙЦЭТГЭЛ, ӨӨРИЙГӨӨ ҮРГЭЛЖ СОРЬ
Технологийн компанийн ажилтнаас Alipay сео болох зам
Хүний нөөцийн ажилтан байсан Пэн Лэй хэрхэн Alipay-ийн СЕО болов, энэ бүх үйл явц 2010 оноос эхэлжээ. Тухайн үед Ант группийн бүтээсэн Alipay нь зөвхөн Таобао онлайн худалдааны сайтаас худалдан авалт хийхэд ашигладаг төлбөрийн хэрэгсэл байсан юм.
Тэр үед, Alipay хэрэглэгчдийн тоо 270 саяыг давж, өдөр тутмын гүйлгээний хэмжээ 1,2 тэрбум юаньд хүрсэн байсан ч байнгын системийн доголдол, асуудал үүсч байв.
2010 онд болсон Alipay жилийн эцсийн хурал дээр Жак Ма ихэд бухимдангуй “Хэрвээ та бүхэн Alipay-д үүсээд буй энэ асуудлыг чухалчлан авч үзэхгүй бол энэ хурал Alipay-ийг дурсах сүүлийн хурал байх болно ” хэмээн мэдэгдэж байв. Ийнхүү энэ бүх асуудлыг нэг тийш шийдэж Alipay-г илүү боловсронгуй болгон хөгжүүлэхийн тулд Жак Ма гүйцэтгэх захирлын суудалд Пэн Лэйг томилсон байна.
Энэ үед Алибабад 10 жил гаруй хүний нөөцийн ажлыг гүйцэтгэсэн Пэн Лэй өөртөө “Мөнгөтэй холбоотой ямар ч ажил хийхгүй гэж амласан байв”
Гэтэл нэг л өдөр мэргэжил туршлага, өөрийн зорилготой огт нийцэхгүй албан тушаалд томилогдоно гэж зүүдэлж ч яваагүй байх. Гэвч тэр шантраагүйгээр үл барам асуудлуудтай нүүр тулахаар ханцуй шамлан орсон юм.
Пэн Лэйгийн шинэ ажлаа авахдаа барьсан зарчим:
АСУУДАЛТАЙ ШУУД НҮҮР ТУЛ
Тэрээр Alipay-ийн Р8 зэрэглэлээс дээших түвшний ажилчидтай Ханжөү хотын Лянь Жү зочид буудалд бүхэл бүтэн дөрвөн өдрийн турш хуралджээ. Тус хурал нь Alipay-ийн түүхэнд стратеги төлөвлөлт, хэтийн зорилгоо тодорхойлох маш чухал хурал болсон байна. Үүнийг түүхэнд “Тэмээ их хурал” хэмээн нэрлэжээ. Хуралд оролцогсод газарт сууцгаан, хүн бүрийн урд шил дарс байх бөгөөд Alipay-д тулгараад буй нөхцөл байдал, асуудлуудыг илэн далангүй ярилцаж зарим нь сэтгэл хөдөлсөндөө уйлж байсан гэдэг.
Жак Ма: “Эрэгтэй хүн компанийг илүү том болгож байдаг бол эмэгтэй хүн илүү сайн болгож байдаг” гэж хэлж байжээ.
Үнэхээр л Пэн Лэй хийж чадсан юм, үүнээс хойш Alipay өдөр тутмын амьдралдаа өргөн ашиглаж болох төлбөр төлөлтийн системийг нэвтрүүлээд зогсохгүй ар араасаа шинэ бүтээгдэхүүнүүдийг тасралтгүй гаргасаар байв. Одоогоор Ант группийн зах зээлийн үнэлгээ 2.1 триллионоор үнэлэгдэж байна.
Пэн Лэй хэдийгээр технологи ойлгодогүй ч хүний сэтгэлийг хэрхэн мэдрэх чиглүүлэхийг маш сайн мэдэрдэг, мэддэг удирдагч аж. Тэр өдөр бүр интернет дэх Alipay-ийн талаарх сэтгэгдлүүдийг уншиж ямар нэгэн асуудал байх юм бол тэр даруй холбогдох ажилтанд мэдэгдэн шийдвэрлүүлдэг байна.
Ант групп олон нийтэд нээлттэй болсноос хойш Пэн Лэйгийн орлого 207.7 тэрбум юаньд хүрч хятад улсын шинэ цагийн тэргүүн баян эмэгтэй болсон юм. Түүнээс гадна сонирхуулахад Ант группт ажиллагсад дотор хамгийн багадаа 58 тэрбумтан байгаа аж.
Хэрвээ чи өөрийнхөө мөрөөдлийн төлөө ямар нэгэн үйлдэл хийж эхлэхгүй л юм бол чиний мөрөөдөл хий хоосон хэвээрээ л байна, чамайг хөдөлж эхэлсэн цагаас эхлээд чиний мөрөөдөл алхам алхмаар чам руу ойртох болно.
Одоо чиний нөхцөл байдал ямар байгаа нь тийм чухал биш, маш олон хүмүүс зорилго руу хүрэх замдаа анх яах гэж эхэлснээ, юу ч болсон тууштай байх ёстой гэдгээ мартсан байдаг. Харин өөр хэн ч мэдэхгүй зөвхөн чиний л өөрөө сайн мэдэх мөрөөдлийнхөө төлөө дараах зүйлсийг байнга хийж бай хэмээн захижээ.
ҮРГЭЛЖ АНХ ЯАХ ГЭЖ ЭХЭЛСНЭЭ ӨӨРТӨӨ САНУУЛ