Дэлхий дахинд
ГЕРМАН ОРОН ГЭРГҮЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛАН ДУЛААН ХОНОХ БҮХЭЭГ БҮТЭЭЖЭЭ
Герман улсын Ульм хот орон гэргүй хүмүүсийг өвлийн хүйтэн шөнүүдэд дулаан хонуулах зорилгоор тусгай бүхээг зохион бүтээжээ. Шинэ бүхээгийг орон гэргүй хүмүүсийн олноор цуглардаг гол цэгүүдэд байрлуулж эхэлсэн байна. Ульм хотод цаг агаар бусад хотуудаас харьцангуй хүйтэн байдаг тул орох оронгүй хүмүүст тус шинэ бүтээл нь аминд тулсан үед нэн хэрэгтэй шийдэл хэмээн хотын удирдлагууд үзэж байгаа гэнэ.
Бүхээгүүд нь мод, гангаас бүтсэн бөгөөд ус нэвтэрдэггүй, түүнчлэн нарны эрчим хүчийг хуримтлуулан эрчим хүч гарган авдаг, харилцаа холбооны хэрэгслээр тоноглогдсон аж. Бүхээг бүр тусдаа утасгүй интернетэд холбогдсон бөгөөд шаардлагатай үед автоматаар сайн дурынхныг дуудаж, цэвэрлэгээ хйилгэдэг гэнэ. Түүнчлэн харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан холбогдох ажилтнууд бүхээгт хонож байгаа хүнээс шаардлагатай зүйл бий эсэхийг лавлаж асуух зориулалттай аж. Мөн хувь хүний нууцыг хамгаалах үүднээс бүхээгүүдэд нууц камер байрлуулаагүй гэнэ.
Тус бүхээгийн анхны загварыг зохион бүтээгчид хоёр жилийн өмнө танилцуулж байсан ч шаардлагатай сайжруулалтуудыг хийсээр өдгөө ийнхүү бэлэн болгон үйлдвэрлэж эхэлсэн байна. “Ульмийн үүр” хэмээн нэрлэсэн тус бүхээгүүд өдгөө анхны загвараасаа илүү бат бөх, салхи, уснаас бүрэн хамгаалалттай, агааржуулах систем сайтай, хоёр хүн унтах хангалттай зайтай, найдвартай цоожтой болжээ.
Эх сурвалж: EUROWEEKLYNEWS
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр38 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр37 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр40 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр