Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Б.ЭНХБАЙГАЛЬ: ДАРГА ТӨВТЭЙ, ЗАХИРГААДЛЫН НИЙГЭМ РҮҮ ГУЛСАЖ БАЙНА

Нийтэлсэн

-

Б.Энхбайгаль: Иргэний нийгмийг хөгжүүлэх Үндсэн хуулийн зорилтоос ухарч, дарга төвтэй, захиргаадлын нийгэм рүү гулсаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, бүсчилсэн хөгжлийн бодлогын зөвлөх, доктор, профессор Б.Энхбайгальтай засаг захиргаа, нутгийн удирдлагын талаар ярилцлаа.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийг саяхан хэлэлцэж баталсан. Энэ хуулийн тухайд таны байр суурь ямар байна вэ?

-Улсын Их хурал саяхан Үндсэн хуулиа шинэчилсэн. Үүний дагуу олон хуулиуд өөрчлөгдөж байгаагийн нэг нь ЗЗНДНУТ хууль. Энэ хуулиар олон асуудлыг зөв шийднэ гэсэн хүлээлт их байсан. Харамсалтай нь хуучин 1990 оноос өмнөх үеийн захиргаадалтын үеийг эргэж сэргээлээ. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалуудыг, Үндсэн хуулинд заасан нутгийн өөрөө удирдах ёс, төрийн удирлагыг хослуулах суурь зохицуулалтыг хууль тогтоогчид хэрэгжүүлэх сонирхолгүй байна.

Улс даяар 4 жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэйгээр өрсөлдүүлж, орон нутгийн сонгууль хийчихээд түүнээсээ хоёрхон сарын дараа аймаг, сум, баг, хот, дүүрэг, хорооны Засаг даргыг дээрээс томилно, дээрээс огцруулна, дээрээс өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй бол сахилга хариуцлага тооцно, ашигт малтмалын ордын зөвшөөрлийг сумаас асуухгүй өгнө, орон нутгийн тусгай хамгаалалтыг аймагт шийднэ, суманд хамаагүй гэсэн хууль баталж байна. Монголын төр ард түмэндээ өгсөн амлалтаасаа 2 хон сарын дотор буцдаг байж болохгүй.

1992 оны Үндсэн хуулиар иргэний нийгмийг цогцлуулна гэж нэг зорилгоо тодорхойлсон. Иргэний нийгмийг голдуу хэдэн төрийн бус байгууллагаар төлөөлүүлж явцуу утгаар ойлгох нь буруу. Энэ бол  нийгмийнхээ нэгдмэл үнэт зүйл, иргэдийнхээ нийтлэг эрх ашиг, зорилгоор баримжаалсан иргэдийн оролцоо бүхий хамтын шийдвэр гаргалтад тулгуурлаж хөгжих чиг баримжаа юм. Ялангуяа засаг захиргааны нэгжийн хувьд нутгийн иргэдийн хамтын шийдвэр, орон нутгийн түвшин дэх ойлголцлоор л өдөр тутмын ахуй амьдрал шийдэгддэг.

Нутгийн өөрийн удирдлага бол Монгол Улсын иргэд төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр барих үйл хэрэгт оролцох үндсэн эрхээ эдэлж буй хэрэг бөгөөд ард иргэдийн хүсэл зориг, сонголтыг ямар ч үед төр засаг нь хүндэтгэх учиртай. Сая сонгуульд иргэд саналаа өгөхдөө мөрийн хөтөлбөрийг нь сонсож, ирэх 4 жил нутаг орноо хөгжүүлээрэй гэж захиа даалгавар өгч сонгосон. ИТХ, Засаг даргын аль аль нь энэ захиа даалгаврыг биелүүлэхийн тулд 4 жил ажиллах үүрэг хүлээсэн.

Нутгийн өөрөө удирдах ёсыг Үндсэн хуулийн тавин есдүгээр зүйлийн 1 дүгээр заалтаар баталгаажуулсан. Нутгийн удирдлага болон төр иргэдийн өмнө хамтран хариуцлага хүлээх, нөгөө талаас төр нь нутгийн удирдлагын үйл ажиллагааны хуульд нийцсэн байдалд хяналт тавьж, тусалж дэмжсэнээр нутгийн удирдлага болон төв Засгийн газрын эрх мэдэл тэнцвэржиж, уялддаг.

Гэтэл тодорхой үндэслэлгүйгээр сонгуулиар сонгогдсон албан тушаалтныг дээд шатнаас шууд огцруулахаар байгаа нь товчхондоо бол ард түмний өгсөн санал, хүсэл зоригийг хүндэтгэхгүй байна л гэсэн үг. Дарга төвтэй нийгэм рүү л гулсаад байна. Иргэн төвтэй, иргэдийнхээ төлөө биш харин даргын эрх мэдлийг хэмжээ хязгааргүй нэмдэг, даргадаа сайн хүн болох гэж хуулийн төсөл хийж гүйхдээ Үндсэн хуулиа зөрчсөн хууль гаргадаг болжээ. Нэгэнт Үндсэн хуулийн үзэл баримтлал, заалтуудыг зөрччихсөн байгаа учраас Ерөнхийлөгч хориг тавихаас өөр аргагүй.

-Монгол Улс социализмын үед түүхий эд цуглуулах, татан авах зорилгоор 330 сумын төв байгуулсан гэдэг. Өнөөдөр эдгээр сумдыг нэгтгэж цөөлөх, төсөв хэмнэх цаг болсон гэсэн байр суурь зарим хүмүүст, улс төрчдөд байдаг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Засаг захиргааны шинэчлэл хэрэгтэй. Тэгэхдээ коронагаас хамгаалах нэрийдлээр сая дөнгөж нярайлсан эх хүүхдийн эрхийг зөрчсөн шиг төсөв хэмнэх, засаг захиргааны шинэтгэл хийх нэрийдлээр ард иргэдээ хохироож, хүчээр асуудлыг шийдэж болохгүй. Монгол Улс өөрийн гэсэн онцлогтой. Хүн цөөнтэй сумдад ч гэсэн тэнд хүн амьдарч л байгаа бол төрийн үйлчилгээ, эмнэлэг, сургууль байх л ёстой. хөдөөгийн малчин хүн сумынхаа төвд очиж гарал үүслийн бичиг, аль нэг зөвшөөрөл авах гэж зөвхөн нэг талдаа зуу гаруй километр явах хэрэгтэй болдог. Хилийн сумдыг эзэнтэй байлгахын тулд тэнд байгаа эмнэлэг сургуулийг сайжруулж, төрийн бодлогоор иргэд суурьшихыг дэмжих хэрэгтэй. Нутаг эзэнтэй байх нь чухал. Хөдөөгийн амьдрал мэдэхгүй хүмүүст сумдыг нэгтгэнэ гэж ярих амархан. Орон нутгийн практик, асуудал бэрхшээлээ ойлгохгүйгээр шууд захиргаадаж болохгүй.

Засаг захиргааны шинэчлэл аль болох нутгийн иргэдийн санаачилга, хүсэл зоригт тулгуурлаж, гэнэтийн огцом биш, харин аажим алгуур, үе шаттай шилжилт байвал хэрэгжинэ. Нэг үеэ бодвол зам дэд бүтэц хөгжчихсөн өнөө үед байгаа хэдэн сумын төвөө нурааж устгах биш, харин тэнд иргэдийн өрхийн аж ахуй, орлогыг дэмжих бодлого дутаж байна.

-Дарга төвтэй нийгэм рүү гулсаж байна гэж та хэллээ. Шинээр батлагдсан хуулинд даргын эрх мэдлийг нэмсэн гэсэн үг үү?

-Сая баталсан ЗЗНДНУТХ-инд төрийн удирдлага үнэмлэхүй давамгайлах, нутгийн өөрийн удирдлагыг ёс төдий билэг тэмдэг болгох, иргэдийн оролцоог үгүйсгэж, хязгаарласан заалтууд орсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн нийтийн хурал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Засаг даргыг сонгож нэр дэвшүүлэх, Засаг даргатай хариуцлага тооцох бүрэн эрхүүд зөрчигдөж байна.

Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2, 3 дугаар заалтаар орон нутгийн сонгуулийн үр дүнд тухайн орон нутгийн иргэдээс сонгогдсон төлөөллийн байгууллага нь Засаг даргад нэр дэвшүүлэх саналаа хурааж, сонголтоо хийгээд дээш уламжилж, дээд шат нь түүнийг батламжлахаар заасан. Энэ нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 9-д заасны дагуу орон нутгийн нийт иргэд шууд (Иргэдийн  нийтийн хурлаар), төлөөлөл (ИТХ)-өөрөө дамжуулан төрийг удирдах хэрэгт оролцох хэнтэй ч хуваалцахгүй дархан эрхээ, үндсэн эрх эрх чөлөөгөө эдэлж буй хэрэг.

Төлөөллийн байгууллагын саналыг тодорхой шалтгаангүйгээр үгүйсгэн нэр дэвшүүлснийг хүлээж авахгүй байгаа нь төрийн эрх барих хэрэгт шууд буюу төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх барих замаар оролцох орон нутгийн иргэдийн үндсэн эрхийг шууд зөрчиж байна. Нутгийн өөрийн удирдлага бол Монгол Улсын иргэд төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр барих үйл хэрэгт оролцох үндсэн эрхээ эдэлж буй хэрэг.

Засаг даргатай хариуцлага тооцох тухайд мөн хуулийн 67.1.3-т зааснаар дээд шатны засаг дарга, Ерөнхий сайд нь өгсөн үүрэг даалгаврыг “хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн” төдийгөөр огцруулахаар байгаа нь нэг талаас хэт хувь хүний үзэмжид дулдуйдсан, нөгөө талаас нутгийн өөрийн удирдлагын бүрэн эрхийг, улмаар саналаа өгч сонголтоо хийсэн иргэдийн эрхийг шууд зөрчиж байгаа хэрэг юм.

Засаг даргыг томилохоос татгалзах шалтгаан, шалгуурыг тодорхой заагаагүй, хийсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлт, дээд шатны удирдлагаас өгсөн шийдвэрийг биелүүлсэн тухай тайланг тухайн шатны ИТХ, дээд шатны ИТХ-аар хэлэлцүүлэхгүйгээр, хувь хүний үзэмж сэтгэгдлээр, тодорхой шалгуургүйгээр шууд дээд шатнаас ажлаас чөлөөлж байгаа нөхцөлд ИТХ нь Засаг даргатайгаа хариуцлага тооцох, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт нэхэх боломжгүй болж байна. Ийм нөхцөлд ард иргэдийн санал, хүсэл хөсөрдөж, төрд итгэх итгэл буурч, засгийн газар орон нутгийн хооронд зөрчил үүснэ. Ямар ч нөхцөлд баталж буй хуулиуд Үндсэн хуулинд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг дагаж мөрдөх ёстой.

Сумын түвшинд тусгай хэрэгцээнийхээ газрыг тогтоох, орон нутгийн тусгай хамгаалалтад авах замаар ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах буюу геологи, уул уурхайн үйл ажиллагааг хязгаарладаг. Үүнийг сумын Засаг дарга, сумын ИТХ-ын бүрэн эрхээс хасч аймагт шилжүүлснээр сумын иргэд, сум нь нутаг дэвсгэр дээрээ ашигт малтмалын ашиглалт, олборлолтын эсрэг хүчгүйдэж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүйд хүрэх, түүх соёлын дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт орхигдох, орон нутгийн иргэдийн эрх зөрчигдөхөөр байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох асуудалд нутгийн өөрийн удирдлагын оролцоог тусгалгүй орхисон. Орон нутгийн иргэд, сумын ИТХ, Засаг дарга хяналт тавих боломжгүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь аймагт орохоор байгаагаас аймгийн удирдлага уул уурхайн орлогын хойноос хэт хөөцөлдөн сумын иргэдийн эрх ашгийг хөсөрдүүлж, эцэст нь аймаг, сумын хооронд ч бас зөрчил үүсгэхээр байна.

Баг хороог, баг хорооны нутаг дэвсгэрийн заагийг  өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлд сум хорооны оролцоогүйгээр шийдвэрлэнэ гээд заачихсан. Малын бэлчээр, хадлангийн талбай, газар тариалан, худаг ус болон бусад асуудлаар зөрчил үүснэ. Баг хорооны хуралд төрийн байгууллагын төлөөлөл оролцож, зохион байгуулж удирдан чиглүүлэхээр хуульчилсан байгаа нь орон нутгийн иргэдийн санаа бодол, хүсэл зорилгыг, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхийг үл хүндэтгэж байгаа хэрэг юм. Ер нь социалист тогтолцоо руугаа буцаж ороод БНХАУ, Вьетнам, БНАСАУ-тай адилхан болоход тун ойрхон байна.

Шинээр батлагдсан хуулинд төрийн эрх мэдлийг төлөөлүүлэн гүйцэтгүүлэх, төрийн байгууллагууд өөр хоорондоо нийтийн эрх зүйн гэрээ байгуулах, аймаг нийслэл нь гадаад харилцааны нэг цонхны бодлогыг баримтлахгүйгээр бие даан гадаад улсын нэгжтэй шууд харилцах зохицуулалтууд ч бий. Засаг дарга төрийн шууд төлөөлөл болохоос төрийн эрх мэдлийг төлөөлөн гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага биш. Төрийн байгууламж нэгдмэл байх учиртай болохоос нэгжүүд нь өөр хоорондоо гэрээ байгуулаад дараа нь шүүхдэлцээд сууж байж болохгүй. Аль нэг Засаг дарга Улсын гадаад харилцааны бодлого, аюулгүй байдлын үзэл баримтлалаас гадуур дураар аашилж, бие даан гэрээ хэлцэл хийж, гадаад бодлого хэрэгжүүлж болохгүй. Энэ мэтчилэн төрийн ажлын баримжаагүй, туршлага багатай хүмүүс л хуулийн төсөл хийсэн нь харагдаад байна.

-Манай улсын эдийн засаг нийгэмд голлох үүрэг гүйцэтгэдэг сум, дүүрэг, аймаг бий. Дархан, Эрдэнэт гээд хүн ам олноор төвлөрсөн аймгууд хотын статустай болох ёстой гэсэн үзэл бодол хүмүүст байдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа шинэчилж, тодорхой болгоод үүнийхээ дагуу бүсийн төвүүдээ түлхүү хөгжүүлэх, эдийн засгийн хувьд уялдуулах шаардлага бий. Монгол Улс ганцхан хоттой байгаад хөгжихгүй. Бүсийн төвүүд нь бүс нутгийн эдийн засгийн төвүүд болж хөгжих шаардлага бий. Энэ ч утгаар бид Хөгжлийн бодлого 2040-ийг боловсруулж байхдаа баруун талд Ховд, Зүүн талд Чойбалсан хотын статустай, бүсийн төв болж хөгжих саналыг дэвшүүлж байсан. Дархан, Эрдэнэт хотууд ч цаашид хотын статустай, үйлдвэрлэлийн томоохон төвүүд болж хөргжих ёстой.

Энэ хуулинд хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Бүсчилсэн хөгжлийн холбогдолтой заалт огт ороогүй. Хууль батлахад эрх зүйн системийн нэгдмэл байдлыг анхааралгүй, дан дангаар нь авч үзэж батлаад байгаагаас хэрэгжих боломжгүй хуулиуд батлагдаад байна. Одоогоор Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал нь бэлэн биш, саяын хуулийн төсөлд сум, аймаг болгон тусдаа хөгжих ойлголтоор ажиллаж. тэгэхдээ бүр төрийн чиг үүргийг төрийн байгууллага өөрөө төлөөлүүлэн хэрэгжүүлэх, төр өөрөө өөртэйгээ нийтийн эрх зүйн гэрээ байгуулах тухай заалтууд оруулаад бүр бантан хутгаж орхилоо. төрийн бодлого ийм судалгаагүй, амьдрал практикаас хол байгаа нөхцөлд тэнцвэртэй хөгжих, орон нутгаа эдийн засгийн хувьд өөд татах зорилтууд хэрэгжихэд хэцүү.

-Хууль тогтоогчид таны хэлж байгаагаар Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг үгүйсгэсэн, зүйл заалтуудыг нь зөрчсөн хууль баталж байгаа нь харамсалтай хэрэг. Ийм тохиолдлууд өөр хуулиудад гарч байна уу?

-Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн нийгмийн гэрээ юм. Аль нэгэн улс төрийн нам, ашиг сонирхлын бүлэглэл Үндсэн хуулийг дураараа тайлбарлаж, мушгин гуйвуулж эхэлбэл үүнтэй бүх түвшинд хатуу тэмцэх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх үзэл санаанаас ухран 30 гэр бүл, уул уурхайн бүлэглэлүүдэд үйлчилдэг төрийн тогтолцоо бий болж болзошгүй байна. Засаг захиргаа, нэгжийн удирдлагын тухай хууль бүхэлдээ орон нутаг, энгийн ард иргэдийн ашиг сонирхлыг бус, харин эрх мэдэлтэй албан тушаалтнуудын ашиг сонирхлыг хамгаалахад чиглэж, Үндсэн хуулинд заасан нутгийн өөрийн удирдах ёс, төрийн удирдлагыг хослуулан хэрэгжүүлэх зарчмыг гажуудуулж, Үндсэн хуулийн олон зүйл заалтыг зөрчжээ.

Шүүхийн хуулинд ч бас ийм байдал ажиглагдаж байна. Шүүхийг бие даалгах нэрээр улс төрийн намуудын төлөөллөөс бүрдсэн Улсын Их Хурлаас буюу улс төрийн намуудаас хараат болгож, тэгэхдээ Монгол Улс дотор зөвхөн өөрөө өөрийгөө томилж, хянадаг, хөндлөнгийн хараа хяналтгүй шүүхийг байгуулах оролдлогыг хийж байна. Үе үеийн Ерөнхийлөгчдийг “хадны мангаа” болгон тодруулах замаар олигархи бүлэглэл, гадны хөрөнгө оруулагчдын захиалгыг үг дуугүй даган биелүүлэх тогтолцоог бий болгож, ард түмний оролцоо, хүсэл сонирхол, эрх ашгийг хөсөр хаях сонирхол хүчтэй байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Сангийн сайд нь мөнгөгүй гээд байдаг…?

-Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын үед өрх бүрийг дэмжих санаачлага гаргаж, Засгийн газартай төсвөөс гадуур орж ирсэн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр зөвшилцөж, тогтоолын төслийг нь өргөн барьсан. энэ бол ард иргэдээ ялгахгүйгээр, ялангуяа цар тахлын үед нийгмийн халамжид хамрагдаагүй, ажлын байраа, орлогоо алдсан иргэдээ дэмжиж, хулгайлагдсан баялгийг буцаан өгөх шийдвэр юм.

Монгол Улсын Засгийн газар огцорсон тухайд таны бодол?

-Дөнгөж нярайлсан эх, төрөөд удаагүй хүүхдийн эрхийг хамгаалсан иргэдийн жагсаал цуглаан буруутай болж байх шиг. энэ мэтээр иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг буруутгаж, айлган сүрдүүлээд байвал дарангуйллын нийгэм рүү гулсаж орохын дохио болно.

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрохыг хэн ч шаардаагүй байхад сайн дураараа огцорч, өнгөц харвал удирдаж байгаа УОК-ын буруутай үйлдэлд сөрөг хүчнийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа логик л харагдаад байна.

Үүний цаана жинхэнэ утга нь Оюутолгойн асуудлыг ҮАБЗ-рүү татаж авч үзэхээс болгоомжилж, гадны хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах оролдлого байгаа болов уу. Шинэ Засгийн газар бүрдэхдээ хуучин сайдуудаа ихэнхийг нь хэвээр үлдээвэл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг л чөлөөлөх гэсэн жүжгээс өөр юу ч биш байх болно. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг харья.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр2 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим