Эдийн засаг
“РИО ТИНТО” ЗЭСИЙН ГРУППИЙН ЗАХИРЛААРАА Б.БОЛДЫГ ТОМИЛЛОО

Рио Тинто” групп ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажлаа хүлээн авах шинэ удирдлагын багаа албан ёсоор танилцууллаа.
Тус группийн үйл ажиллагааг ирэх жилүүдэд удирдах гүйцэтгэх захирлуудын нэг нь Монгол Улсын иргэн Б.Болд боллоо. Тэрбээр Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо.
Б.Болд өнгөрсөн хугацаанд тус группт ажиллахдаа Төмрийн хүдрийн группийн Далайн тээвэр хариуцсан захирал, Төмрийн хүдрийн маркетинг, борлуулалт хариуцсан захирал, “Рио Тинто Марине” компанийн захирал, Эрчим хүч, эрдсийн группын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
Тэгвэл одоо Зэсийн группийг тэрбээр удирдах нь ээ.
Монголын Засгийн газар, “Рио Тинто”, ”Туркойз хилл” компаниудтай Оюутолгой төслийн асуудлаар шинэ түвшинд хэлэлцээр хийж буй энэ үед Б.Болд Зэсийн группийг хариуцахаар боллоо.
Сануулахад, одоогоос 8 жилийн өмнө 2013 онд Монголын бизнесийн салбарт “New com”-ын Б.Болд гэдгээрээ харьцангуй танигдсан түүнийг “Рио Тинто”-гийн Удирдах зөвлөл Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгчийн албан тушаалд томилж байсан юм.
Тухайн үед Оюутолгой төслийн эхний үе шатны зардлын хэтрэлт асуудал үүсгэсэн, “Рио Тинто”-гийн гүйцэтгэх удирдлага Том Албанезе суудлаасаа буусан үе байв.
“Рио Тинто” групп энэ удаа удирдлагын бүтцийн шинэчлэлээ танилцуулахдаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа, бизнесийн итгэлцлийг улам бэхжүүлэхийн төлөө ийнхүү бүтцийн шинэ зохион байгуулалт хийж буйгаа мэдээллээ.
Ирэх жилүүдэд тус группийг Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм үргэлжлүүлэн удирдана. Түүнээс гадна Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд, Худалдаа хариуцсан захирал Алф Барриос, Санхүү хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч Питер Каннингэм, Үйл ажиллагаа хариуцсан захирал Арнауд Суарат, Стратеги ба хөгжил хариуцсан захирал Питер Тот, Аюулгүй ажиллагаа, техникийн болон төслийн группийн захирал Марк Дэвис нарын 13 захирал удирдах аж.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр2 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа